"Хятадын "Yutong Bus" компани 165 тэрбумаар 600 автобус нийлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

"Хятадын "Yutong Bus" компани 165 тэрбумаар 600 автобус нийлүүлнэ"

"Хятадын "Yutong Bus" компани 165 тэрбумаар 600 автобус нийлүүлнэ"

 Хотын даргын орлогч П.Сайнзориг автобусны тендертэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.12.01/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Захиалагчийн бэлтгэсэн техникийн тодорхойлолт, баримт бичгийг хүлээн авч, тендерийг шалгаруулах ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулахаар Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо та бүхэнтэй хамт 2023 оны арваннэгдүгээр сарын 24-нд олон улсын тендерээ зарлаж, нээсэн. Уг тендерт таван аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн. Тендерийн тухай хуулийн 27.5 зүйл заалтаар таван оролцогчоос дөрөв нь бидний тавьж байгаа техникийн шаардлагад нийцээгүй гэсэн шийдвэр гарч, нэг оролцогчийг шалгаруулсан. Тэр бол БНХАУ-ын энэ чиглэлийн автобус үйлдвэрлэгч "Yutong Bus" компани 165 тэрбум төгрөгөөр нийт 600 автобус нийлүүлэх санал ирүүлсэн.

Үнэлгээний хороо энэ бичиг баримтыг үнэлсний дараагаар тодорхой хэмжээний мэдэгдлүүдийг таван аж ахуйн нэгжид хүргүүлдэг. Энэ мэдээллийг хуулийн хугацаанд хүргүүлж, гэрээгээ байгуулан үе шаттайгаар автобусаа худалдан авна.

Энэ ажлуудаа хийж амжвал шинэ ондоо нийтийн тээврийн шинэчлэлийг шуурхай зохион байгуулна. Хятадын "Yutong Bus" компани анх батлагдсан төсөвт өртгөөс 17.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар байна.Тендерийн процессын үйл ажиллагаа үргэлжилж байна. Олон нийтэд тухай бүр нь мэдээллийг хүргэнэ. Тендерийн үнэлгээний хороонд бид оролцох эрхгүй. Бид захиалагчийн хяналтыг тавьж байна. Яваандаа тендерийн сонгон шалгаруулалтын үеэр ажлын тав хоногт гомдол мэдээлэл гараагүй тохиолдолд гэрээ байгуулах эрх үүсдэг. Үүний дараа холбогдох компаниудын мэдээллийг дэлгэрэнгүй өгье. Хоёрдугаарт, оролцогч компаниуд бие биедээ хяналт тавих зорилгоор энэ материалуудтай танилцдаг хуулийн заалттай. Тэгэхээр би хариулах боломжгүй асуултууд байна. Бид энэ тендер дээр гомдол мэдээлэл гараагүй бол шинэ ондоо багтаж, 300 автобус худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн хямд үнэтэй автобус худалдаж авсан гэдэг зүйлийг ярих боломжгүй. Энэ дагуу чанар  стандартад нийцэхгүй асуудал гарах учраас техникийн тодорхойлолтоороо дамжуулж, иргэд ая тухтай зорчих боломжийг хангасан автобус худалдан авахыг зорьж байгаа" гэв.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Эцэслэн гэрээ байгуулаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид ч мэдэх боломжгүй. Хөндлөнгийн байх ёстой. Нийслэлийн зүгээс хяналт тавьж байгаа. Үйлдвэрлэсэн он нь 2023 он байх ёстой гэдэг шалгуурыг тавьсан. Хууль дүрэм стандартын шаардлагын хувьд холбогдох хуульд нийцсэн байх ёстой, зөв талдаа буюу зүүн талдаа хүрдтэй байх шаардлагатай.

Багтаамжийн хувьд суудлын тоо 26-30 үүн дээр нэмэх нэг, зогсоод явах зорчигчийн тоо 50-иас дээш буюу нийт 80-аас дээш багтаамжтай байх ёстой.

Уртын хувьд 10-11 метр. Нэмэх, хасах 0.5 см байж болно гэж заасан. Өндөр 3.3 метр. Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй, хөдөлгүүн Евро-5, босоо байрлалтай, хөдөлгүүрийн эзэлхүүн 8400сс байх ёстой. Мөн -45 градуст хөлдөхгүй, нэмэлт агаар халаагч, хуурайшуулагчтай байх ёстой. Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээтэй байх, 1-3 гишгүүртэй, автобуст гэмтэл гарах үед жолоочид мэдээлэх системээр тоноглогдсон байх ёстой гээд 28 багц шаардлагыг тавьж байгаа. Баталгаа нь хоёр жил гэсэн байна. Үйлдвэрлэгч үүнээс илүү баталгааг өгч болно гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж