ХӨСҮТ- өөс гадаад улс оронд зорчигчдод зориулсан санамж, зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэд Covid-19, томуугийн вакциныг хийлгэх, амьсгалын замын халдарт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулахыг зөвлөсөн байна.
Хэрвээ БНХАУ-д зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа:
-БНХАУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын иргэд хилээр зорчиход нээлттэй, хязгаарлалтыг санал болгохгүй. Хэрвээ БНХАУ болон бусад улсад зорчи болоход уушигны хатгаатай бол зорчихоо хойшлуулах. Хэрэв гадаад улс орноос зорчиж ирсэн бол 7-28 хоногийн хугацаанд амьсгалын зам, уушигны хатгааны шинж тэмдэг илрэв үү гэдэгт хяналт тавих. Илэрсэн нөхцөлд эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг хэлж байв.
Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:
- Ханиалгах
- 38C дээш халуурах
- Толгой өвдөх
- Хоолой өвдөх
- Булчин үе мөчөөр өвдөх
- Цээжээр хөндүүрлэх
Холбоотой мэдээ