Өмнөд Солонгос улс өнөөдөр /2023.12.01/АНУ-ын Ванденберг сансрын хүчний баазаас дотоодын үйлдвэрийн анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөв. Хиймэл дагуулыг "SpaceX"-ын "Falcon 9" пуужингаар хөөргөсөн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Орон нутгийн цагаар 10:19 цагт хөөргөөд, хоёр минут 22 секундын дараа эхний болон хоёрдугаар шатны пуужингуудыг салгахаар төлөвлөжээ. Хиймэл дагуул тойрог замд амжилттай орвол Баасан гаригийн орой гэхэд газрын станцтай холбогдоно.
Хиймэл дагуулын Пүрэв гаригт хөөргөхөөр төлөвлөсөн байсан ч цаг агаарын таагүй байдлаас болж хойшлогдсон. Пуужинг салхины хурд 48 км/цагаас давсан үед хөөргөхийг хориглосон байдаг.
Өмнөд Солонгос улс Хойд Солонгосыг илүү сайн ажиглахын тулд 2025 он гэхэд радарын дөрвөн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Хойд Солонгосын үйл ажиллагааг илрүүлэх ажиллагаандаа Өмнөд Солонгос улс эртнээс нааш АНУ-ыг түшиглэсээр иржээ.
Харин Хойд Солонгосын хувьд энэ онд хоёр удаа тагнуулын хиймэл дагуул хөөргөхийг оролдоод бүтэлгүйтжээ. Гэхдээ арваннэгдүгээр сарын 21-нд тус улс хиймэл дагуулаа амжилттай хөөргөж чадсан байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ