ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бага охин Катерина Тихонова дижиталчлалаар дамжуулан Африк тивтэй хүчтэй харилцаа тогтоох Орос улсын хүчин чармайлтыг манлайлан ажиллаж байна гэж "Bloomberg" мэдээлэв.
Орос улс нь АНУ, Хятад, Европын холбооны эсрэг Африк тивд нөлөөгөө тогтоохын төлөө өрсөлдөж байна. Уг хүчин чармайлтад Путины бага охин идэвхтэй оролцож байгааг онцолжээ.
Украины дайнтай холбоотой ОХУ-ын эсрэг барууны хориг арга хэмжээний үр дагаврыг арилгахын тулд Москва дэлхийн өмнөд бүс нутгийн улс орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа тул Африкт Путины нөлөө нэмэгдэж байгааг "Bloomberg" онцолжээ.
"Цахим аюулгүй байдал, төрийн үйлчилгээ, цахим санал хураалт зэрэг салбарт дижитал туршлагаа сурталчлах замаар Орос улс Хятад, АНУ, Европын холбооны эсрэг Африк тивд нөлөөгөө тогтоох өрсөлдөөнд давуу талыг олж авч магадгүй" гэж шинжээчид мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA
Холбоотой мэдээ