Финландын араас Эстони улс ОХУ-тай хилээ хаана гэв

Финландын араас Эстони улс ОХУ-тай хилээ хаана гэв

Финландын араас Эстони улс ОХУ-тай хилээ хаана гэв

Африк болон Ойрхи Дорнодоос Европын холбооны зүүн хил рүү ирж буй цагаачдын тоо огцом нэмэгдэж байгаа нь Москвагийн зохион байгуулалттай ажил гэж Эстонийн Гадаад хэргийн сайд хэлээд ОХУ-тай хилээ бүрмөсөн хааж магадгүй гэж анхаарууллаа. Эстонийн Гадаад хэргийн сайд  Маргус Цакна мэдэгдэлдээ, "Хэрэв нөхцөл байдал үргэлжилбэл Балтийн орнууд Оростой хилээ хаахад бэлэн байна. Өсөн нэмэгдэж буй цагаачдын хямрал нь Орос зөвхөн Украинд тулалдаад зогсохгүй, бусад улс орнуудад заналхийлж байгаагийн нотолгоо" гэдгийг онцолсон байна.

Үүний зэрэгцээ, Финланд  улс нь Мягмар гаригт ОХУ-тай бүх шалган нэвтрүүлэх цэгүүдээ хаасны улмаас Эстони улсын хилээр нэвтрэх цагаачдын тоо нэмэгдэж болзошгүй тул хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгааг  Дотоод хэргийн сайд Лаури Ланемец  мэдэгджээ.

Украинд болж буй өргөн цар хүрээтэй дайны дараа Скандинавын улс НАТО-д элсэх шийдвэр гаргасны хариуд Москва "нөлөөлөх үйл ажиллагаа" явуулж байна гэж Финланд улсын эрх баригчид үзэж байгаа аж.

Сүүлийн долоо хоногт Афганистан, Йемен, Сомали, Марокко зэрэг орноос 600 гаруй бичиг баримтгүй цагаач Финландад ирсэн байна. Хэрэв Оросын талаас дэмжлэг аваагүй бол тэд хэрхэн ОХУ-д орж, гарах байсан нь тодорхойгүй байна. Кремль үүнийг үгүйсгэж байгаа ч холбоотон Беларусь улс 2021 онд Польш, Литвийн эсрэг ижил тактик хэрэглэж, Сири, Ирак зэрэг хямралд нэрвэгдсэн халуун цэгүүдээс нислэг зохион байгуулж, цөхрөнгөө барсан хүмүүсийг Европын холбооны хилээр нэвтрүүлэхийг оролдсон.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-01 202.9.40.151

Манайх ч бас оростой визтэй болох хэрэгтэй. Оросын пасспорт өвөртөлсөн баахан халтар муслимууд ороод ирвэл байдал хэцүүдэнэ.

Avatar

Нэргүй 2023-12-01 139.5.216.206

heden escimo hilee haana l biz,. agua ih ors ulsad yamar hamaa bna

Avatar

Нэргүй 2023-12-01 202.9.46.97

G7 ийн гишүүн Италиар дамжаад EХ руу хэдэн мянгаараа завиар хөвж очоод нэвтрэх гэж үзэж байна африк ба лалууд. Нүх сүв байдаг л юм юм бол тэд хаагуур ч явна. Хаасан нь дээр аль ч талдаа амар. ямар оросууд дүрвэх гээд үхэлдээд байгаа биш.

Avatar

зочин 2023-12-01 202.126.90.18

Ардчилагч гэх барууны тавиул луйварчид л барууны эсэн бусан этгээд, тив дамжсан, хулгайчуудыг монголд оруулж ,манай хамаг баялагийг хамтран цөлмөх санаатай байдаг. Бусад буурай орны иргэд, монгол мэт ядуу буурай орон рүү биш, цалин хангамж илүү ,амьдрал сайн,мөнгө олох боломжтой орон рүү л дүрвэнэ.Бид ч Солонгос барууны рүү дүрвэх гэж хирээрээ оролддог.Зүүн европын орны ихэнх залуус баруун рүүгээ бүр шилжээд суурьшчихсан,Нутаг орон нь эзгүй,НАТО-гийн цэргийн базууд бараг болоод байна..

Avatar

Мөнхжаргал 2023-12-01 66.181.183.248

Номиндарь нийтлэлч энэ 7 хоногт хааччих ваа

Avatar

Нэргүй 2023-12-01 59.153.113.241

Манайх болгоомжтой байхгүй бол Оросууд нааш тууна шүү. балай юм . Путлерийн дэглэм сөнөж мөхөж энэ орос гэх гүрэн тогтворжин бутарч задарч амар жилэр болоосой. хорлож ханахгүй ……………

Avatar

Нэргүй 2023-12-01 202.9.46.97

Тэнэг хог вэ. Африк лалууд EХ нд очих гэж нүх сүв хайж явна. Монголд тоож ирэхгүй бид тэднээс ялгаагүй визээр нэвтэрдэг улс шүү дээ. Оросууд нааш нь тууна гэнэ үү ийм тэнэг хүн бас байдаг аа кк

Avatar

Нэргүй 2023-12-01 66.181.160.25

Путиний тэнэглэлд хязгаар бий гэж үү ?..

Avatar

зочин 2023-12-01 202.126.90.18

Барууны хөрөнгөтнүүд дэлхийг 5 зууны турш колончилж,дарлаж мөлжсөн. Энэ байдал одоо ч бараг хэвээр байгаа. Бусдыг дарлаж мөлжихгүйгээр тэд оршин тогтнох чадваргүй.Иймд хуучин хатуу колончлолоо сэргээх гэж тэд оролдож байна. Эдний санааг хэрэгжүүлэгчид нь тэдний орон бүрт буй болгосон ардчилагч гэх хулгайчууд.Эх орноосоо урвасан барууны тавиулууд. Эд орос орныг үзэн яддаг. ОХУ сөнөвөл дэлхий бүхэлдээ барууны гарт орно.Бусдыг боолчлох хүсэл нь биелэнэ.

Avatar

зочко 2023-12-01 202.9.40.112

Оросууд энэ муусайчуулаар ёстой дутахгүй. Асар их уудам нутагт, асар их баялагтай улс өөрсдийгөө сайн хөгжүүлж тасрах хэрэгтэй. Удахгүй эд нар мөлхөж ирээд оросуудаас гуйж л таараав

Avatar

Нэргүй 2023-12-01 202.9.46.185

Зөв. Оросыг байдаг бүх л боломжоор тусгаарлах хэрэгтэй

Avatar

зочин 2023-12-01 202.126.90.18

Монголын ардчилагч нэртэй нацистүүд

Avatar

Нэргүй 2023-12-01 202.9.46.160

Орос Беларусь хоёр цөхрөнгөө барсан улсуудаар наадаж байгаа юм биздээ…21 дүгээр зуунд ийм төрийн ёс суртахуунтай улс байж болох уу ?..

Avatar

зочин 2023-12-01 202.126.90.18

Эстони 1 сая хүрэхгүй,Латви 1 сая,,Литви 1,5 орчим сая хүнтэй ,ихэнх залуус,ажиллах чадвартай нь баруун рүү шилэрсэн, хөдөө нутаг нь эзгүйрсэн буюу барууны баячуудын мэдлийн болсон,Харин НАТО-ын цэргүүд хил орчим нь нилээд бөөгнөрч байгаа улсууд.. Оростой харилцаа бүрэн тасарсан ёвропын холбооноос санхүүжилт авч амьдардаг, барууныхан эндээс бараг юу ч авахгүй эдийн засаг нь хүндрэлтэй,бусдын мэдлийнх бараг болсон.Орос,белорусьтай хил үндсэндээ хаалттай.Цөөнхөө ялгаварлэн гадуурхдаг орнууд.

Avatar

10 20 ЖИЛ ХУД БОЛСОН ЭДИЙН ЗАСАГ НЬ 2023-12-01 202.179.21.194

ОРОС ГЭЖ ЯАЧИХСАН УЛС БАЙНАА БАРАГ ТИВ ШАХУУ УЛС ТГД ЭДИЙН ЗАСАГ НЬ ГЭЖ ЭЛГИЙН ЮМ БОЛСОН 3 САЯ ЭЛИТ БОЛОВСОН ХҮЧИН ГАРААД ЯВЧИХСАН ДАЙНАА ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ ЯАХАА МЭДЭХЭЭ БАЙСАН ИХЭН УЛС ТӨРЧИД НЬ СУУДАЛДАА ҮЛДЭХИЙН ТҮҮС 16 ЖИЛЭЭС ДЭЭШ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД СУУВАЛ ДОНТДОГ ЭНЭ ШУ БАТЛАГДСАН ЗҮЙЛ ШҮҮ ХҮНД ИТГЭХЭЭ БАЙДАГ СОЛОНГОСЫН ПАК ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ КИНО ҮЗЭЭРЭЙ БАС НОМЫГ УНШ ОРОС МАШ САЙХАН ОРОСОД ОЧИЖ АМЬДРАХ НОГООН КАРТ СУГЛУУЛАДАГ ТИЙМ УЛС БОЛОХ БОЛОМЖ МАШ ИХ БАЙДАГ ДААНЧ ОДОО ОЙРЫН 10 ЖИЛ Х

Avatar

зочин 2023-12-01 202.126.90.18

Орос орныг устгах гэж барууны 60 орон бүлэглэн дайраад,Украинд дайн дэгдээгээд ямар ч амжилт олсонгүй. Эдийн засгийг нь ганхуулж дийлсэнгүй. Иргэд нь В.Путин тэргүүтэй эх оронч хүчээ тойрон улам бат хүрээлж байна. Ардчилагч нэртэй эх орноосоо урвагч, эх орноо барууны идэш болгохыг хүсэгч этгээдүүд л оросоос зугтсан. Энэ хүчин иргэдийн өчүүхэн ч дэмжлэг авах чадваргүй болсон.ОХУ улам хүчирхэгжиж байна.Тэднийг дэлхийн 140 өөд орон дэмжиж бана.

Avatar

Нэргүй 2023-12-01 66.181.180.252

Хаха. За шаагаад бай. Орос хvчирхэг сайхан болж байгаа бол наад цагаачид чинь оросод vлдэхгvй юугаа хийгээд баруун луу зvтгээд байгаа юмОросод бvх юм нь цензуртай Хойд Со маягийн л улс болж байна, юун хаана тэгж 140 улс дэмжээд байгаа юм. Баримттай шаагаарай

12 2
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж