ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын нисэх онгоцыг Болгар улс агаарын орон зайдаа нэвтрүүлэхээс татгалзсаны төлөө Кремлийн албаныхан өчигдөр хурц мэдэгдлүүд хийлээ. Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Болгарын байр суурийг "утгагүй, тэнэглэл" гэж нэрлэжээ.
Болгарын Гадаад хэргийн яам агаарын орон зайд нэвтрэхийг хориглосон шалтгаан нь Лавровтай хамт Оросын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова явж байсантай холбоотой гэж өөрөө тайлбарлажээ.
Мария Захарова нь Европын холбооны хоригт орсон Оросын улстөрчдийн нэг юм. Тэрбээр "Оросыг үзэн ядагчдын хорон санаат тэнэглэл нь манай түүхэнд анх удаа албан ёсны эрх баригчид онгоцонд биш, тэр онгоцонд сууж явсан хүнийг хориглох хэмжээнд хүрчээ. Орос улс "НАТО-гийн олон мянган албан тушаалтнуудад" ижил төстэй агаарын нислэгийг хориглож магадгүй" гээд Болгарыг "аюултай жишиг" бий болгож байна гэж буруутгажээ.
Хойд Македонийн Скопье хотноо болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад хүргэхийн тулд Лавров Грекийн дээгүүр урт замыг туулахаас өөр аргагүй болжээ. Украин, Эстони, Латви, Литва улсууд Оросын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг эсэргүүцэн Скопье хотод болох уулзалтыг бойкотлохоо мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ