Жүжигчин Б.Одгэрэл олон улсын театрын наадмаас шагнал хүртжээ

Жүжигчин Б.Одгэрэл олон улсын театрын наадмаас шагнал хүртжээ

Жүжигчин Б.Одгэрэл олон улсын театрын наадмаас шагнал хүртжээ

Жүжигчин Б.Одгэрэл Египет улсын соёлын сайдын ивээл доор зохион байгуулж буй "Шарм Эл-Шейх" олон улсын театрын наадамд амжилттай оролцож, "Шүүгчдийн нэрэмжит шагнал" хүртжээ. Дэлхийн 57 орны 413 бүтээлээс бүрэн хэмжээний театрын бүтээлийн төрөлд 81, гудамжны театрын төрөлд 40, моно драмын төрөлд 31 буюу нийт 152 бүтээл шалгарсны нэг нь Монголын уран бүтээлчдийн "Галт шувуу" нэг хүний жүжиг байсан бөгөөд олон улсын наадмын нээлтийг хийсэн байна.

"Зөгий" театрын бүтээл "Галт шувуу"нэг хүний жүжгийн зохиолч Н.Болороо ажилласан бол найруулагчаар Ч.Жавхлантөгс, зураач Б.Бат-Эрдэнэ, жүжигчин Б.Одгэрэл нар ажилласан юм. Жүжигчин Б.Одгэрэлийн хувьд "Галт шувуу" монодрамын Сарангийн дүрийг бүтээсэн.
  • 2011 онд КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн.
  • 2011-2019 онд УДЭТеатрт жүжигчин, 2019 оноос “Black box”, “Альфа”, “Орфей”, “Bee theater”-н гэрээт уран бүтээлчээр ажиллаж байгаа.
  • “Уучлаарай та дугаар андуурч”, “Жаргаагүй нар”, “Фауст”, “Гэм зэм”, “Хоёр хүний дэмийрэл”, “Тамын хаалга”, “Хүн гөрөөс”, ”Хүүхэлдэйн өчил”, “Хунгийн дуу”, “Бэрүүд” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдийн гол болон туслах дүрийг бүтээсэн.
  • 2019 онд “Ялагчийн цуваа” олон улсын наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”, 2022 онд “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадмын “Хоёр хүний жүжгийн төрөл”-д “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж