Газын зурвас: Өмнө ба дараа

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

Газын зурвас: Өмнө ба дараа

Газын зурвас дахь мөргөлдөөний өмнөх ба дараах зургийг сансрын хиймэл дагуулаас авчээ. Мөргөлдөөнөөс хойших буюу дараах зургийг өнгөрсөн Пүрэв гаригт буюу түр гал зогсоохын өмнөхөн авсан байна. Хиймэл дагуулын зургаас 98 мянга орчим барилга байшин эвдэрч сүйдсэнийг харах боломжтой.

Хамасын довтолгооны төв нь Газын хойд хэсэгт төвлөрч буй. Энэ нь Газын төвлөрсөн хот суурин хэсэг юм. Тэр дундаа Бейт Лахиа, Бейт Ханун хотууд хамгийн анхны цохилтын бай болжээ. Тодруулбал, агаарын цохилтын эхний өдөр бүс нутагт 120 байг оносон байна. Зургаас харахад Бейт Лахиа хотын ихэнх хэсэг тэгш талбай болон хувирчээ.

Анхны агаарын цохилтоос хэдэн долоо хоногийн дараа Израилийн хүчин газрын довтолгоонд шилжиж, танк, бульдозерууд бөмбөгдөлтөд өртсөн бүс нутгуудаар явж эхэлсэн. Зургаас харахад нэгэн цагт орон сууцны хороолол байсан газарт бөмбөгдөлтийн улмаас цуврал тогоонууд үүсчээ. Газын зурвас дахь анхны таван одтой зочид буудал "Аль-Маштал", зоогийн газрууд байрлаж байсан далайн эрэг хэсэг ихэнх нь сүйрсэн байна.

Агаарын довтолгооноос хэдхэн хоногийн дараа Израилийн Батлан хамгаалах хүчин иргэдийг аюулгүй байдлын үүднээс Вади Газа гэх голын өмнөд хэсэг рүү нүүхийг зөвлөсөн. Хэдэн зуун мянган хүн дүрвэсэн хэдий ч өмнөд хэсгийн бүс нутгууд цохилтод өртсөөр байна.

Газын төв хэсэг дэх Нусейрат дүрвэгсдийн хуаран түр гал зогсоох хэлэлцээрээс өмнө хэд хэдэн удаа цохилтод өртсөн. НҮБ-аас мэдээлснээр тус хуаранд 85 мянга гаруй хүн орогнож байсан. Өмнөд хэсгийн Хан Юнис хотод мөн олон мянган хүн майханд, эсвэл нуранги дунд амьдарч байна. Эвдрэл гэмтлийн зэрэг нь хойд нутгийг бодвол харьцангуй бага ч хотын хэмжээнд баригдсан барилгуудын 15 хүртэлх хувь нь эвдэрсэн байж магадгүй.

Израилийн хүчин хойд зүгээс довтолж буй. Үүнээс гадна Газын зурвасыг баруунш огтолж, Газа хотыг өмнөд хэсгээс тусгаарлажээ. Зургаас харахад хотын өмнөд хэсгийн хүн ам ихтэй суурьшлын бүсийг Израилийн хүчин хүнд машин механизмаар цэвэрлэсэн байна. Мөн олон арван цэргийн машин, танкууд харагдаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж