Хотоос сонгогдсон гишүүдийг хуралдаа суухыг шаардав

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

LiveХотоос сонгогдсон гишүүдийг хуралдаа суухыг шаардав

15 : 09
2023-12-1

Хотоос сонгогдсон гишүүдийг хуралдаа суухыг шаардав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байгаа юм. Тэр дундаа Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүд, мөн Засгийн газрын гишүүд эзгүй байгаа тул чуулганы хуралдаандаа ирэхийг УИХ-ын дарга шаардлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “М.Оюунчимэг гишүүн болон сайд Ж.Ганбаатар, С.Чинзориг, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нарыг чуулганы хуралдаандаа ирэхийг шаардаж нэр зарлав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Манай бүлэгт Улаанбаатар хотоос сонгогдсон нэг л гишүүн байдаг. С.Одонтуяа гишүүн сууж байна. МАН-ын бүлгээс УИХ-д сонгогдсон гишүүд цөөн байна. Нийтдээ 18 гишүүн байхгүй байна” гэсэн юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны даргад эл асуудлыг уламжилж нэрийг нь зарлуул” гэсэн юм. 

Эцэст нь УИХ дахь намын бүлгийн дарга нарт ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн ирцэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв. 

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

14 : 30
2023-12-1

Б.Баттөмөр, Э.Батшугар, Ж.Батжаргал, Б.Баярсайхан нар байнгын хорооны дарга боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын Ёс зүй сахилгын байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг, УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улираан сонголоо.

Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Б.Баярсайханыг тус, тус сонгохыг дэмжин баталлаа. Ингэснээр нэр бүхий дөрвөн гишүүн байнгын хорооны дарга болж байна.

Үүний дараа Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч төслийг хэлэлцүүлж буй сайд Б.Дэлгэрсайхан, мөн Сангийн яамны холбогдох албан тушаалтан байхгүй тул энэхүү төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

Дараа нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцээн боловсруулах чиглэл өгөн байнгын хороонд шилжүүллээ.  

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ хүрээнд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

13 : 23
2023-12-1

Ц.Идэрбат: Дизель түлш 4500-гаар арай чамай олдож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссонтой холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажилласан. Олон хүндрэл гарч байна. Шатахуунтай холбоотой асуудлыг ярихад 7-8 хоногт асуудал үүсэхэд хэнийх нь үгэнд итгэх вэ боллоо ш дээ. Дизель түлшний нийлүүлэлт хэвийн ч юм шиг үгүй ч юм шиг. Хоригт орсон ч юм шиг ороогүй ч юм шиг.  Эдийн засаг хөгжлийн сайд хойд хөрш рүү явах гэж байгаа ч юм шиг. Гэхдээ энэ дунд үнэ суга өссөн. Дизель түлш 1 литр нь 3700 төгрөг байсан бол одоо 4500-гаар арай чамай олдож байна. Энэ үнэ эргээд буух уу. 

Бойлчихсон энэ олон малаа борлуулах шаардлага байна. Хивгээ экспортолж байгаа юу, 22 мянган төгрөг байсан нь 30 мянга боллоо гэж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР:

-Нийлүүлэлт хэвийн байгаа.  102 мянган тонн дизель түлш  арваннэгдүгээр сарын 1-25-ний хооронд орж ирсэн, өмнөх жилийнхээс 35 мянган тонноор илүү байгаа. Уул уурхайн экспорт нэмэгдсэнтэй холбоотой эрэлт нэмэгдсэн. Өвлийн түлшийг 4 компани нийлүүлж байна.

ОХУ-аас арваннэгдүгээр сарын зарласан үнэ 930 ам.доллар, арванхоёрдугаар сарын үнэ 855 ам.долларын үнэ хэлж байгаа.  ААН-үүд өөрсдөө мөнгөө төлөөд шатахуун авч байгаа. Төр үнэ рүү нь шууд орох боломжгүй, ШӨХТГ- тай хамтраад ажиллаж байгаа. Колонкоороо зарахад хямд учраас зарахгүй, бөөнөөрөө үнэтэй учраас зарж байгаа. Жилийн 2 тэрбум ам.долларын эргэлттэй.

Хятадаас дизель түлш 1080 ам.доллар , АИ-92  авто бензины тухайд “Роснефть” компанитай Тогтворжуулалтын гэрээтэй учраас 705 ам.доллараар нийлүүлэгддэг.  Би ААН- ийн ажлыг гадарладаг хүний хувьд бичиг явуулснаар хийхгүй байгаа бүх хүмүүстэй нь тулж уулзаж байгаа.

Сая бол салбарын яам, төмөр зам шийдвэрлэх аргагүй асуудал үүссэн. Засгийн газрын хэмжээнд хүргэж шийдэж байгаа асуудал ч байна. Цаашдаа бид БНХАУ-аас авах дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж байгаа. Хятад өөрөө импортлогч улс учраас хүссэн хэмжээнд өгөхгүй байна. Заримдаа түлш багийг нийлүүлж байна.

Өнгөрсөн найм, есдүгээр сард түлшний хангалттай нөөц бүрдүүлсэн байсан учраас 20 хоногт огт ачилт хийгээгүй үеийг давсан. Яг энэ 20 хоногт үүссэн асуудлаас одоог хүртэл гарч чадаагүй л байна л даа.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-50 тэрбумыг маханд гаргаж, хөнгөлөлттэй 6 хувийн зээл олгох бодолтой байна. Нийслэл 48 тэрбумыг гаргаад ААН тэй гэрээ хийгээд явж байна. Төр хувийн хэвшлээ дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгохоос биш мах авах бололцоогүй.

Махны бүх төрлийн квотыг байхгүй болгосон.  Чанасан махыг түүхийд шилжүүлбэл 106 мянган тонн мах экспортод гаргаад байна.

Хивэгний тухайд арванхоёрдугаар сарын 10-наас хойш экспортод гаргахгүй.

Чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

12 : 46
2023-12-1

С.Амарсайхан: Зуд болохоор аймаг, сумдын удирдлагууд машин нэхдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссонтой холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-Завхан аймгийн 80 хувь цасан бүрхүүлтэй хүнд байна. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг малчид иргэдэд түгээх ямар арга байна вэ. Саяхан Төв аймгийн Эрдэнэсант суманд цасан шуурга болж, олон хүн амиа алдсан.

Завхан аймгийн хэмжээнд АИ-92 -ын нөөц бага байна. Хүрэлцээг яаж шийдэх ьэ. Сумдын эмнэлэг, онцгой байдлын алба туулах чадвар сайтай техник хэрэгслээр хангагдаж чадаагүй байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар машин худалдан авахыг хориглосон. Завхан аймаг шиг алслагдсан багтай газар төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэхийн тулд төрийн албан хаагчид хувийнхаа машин техникийг хэрэглэж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиа эргэж хараад орон нутаг нь машинаа худалдан авах эрхийг нь өгөх шаардлага байна.

Арц суурь боомтоор гурилаа оруулж ирээд 60 мянган төгрөгөөр 50 кг гурил авах асуудлыг нь шийдээд өгөөч э, Х.Болорчулуун сайд аа.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Завхан аймаг өнгөрсөн жил зудтай байсан, энэ жил маш их цас орсон. Улсын онцгой комиссоос өнгөрсөн долдугаар сарын 24-нөөс эхлээд өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх үүрэг даалгавар хүргүүлсэн ч аймгууд аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн. Өвсний аюулгүйн нөөц 40 гаруй хувьтай, тэжээл 20 гаруй хувьтай байна гэсэн. Завхан аймгийн тухайд зарласан тендер нь маргаантай болсон. Түүнээс болсоод өвсний нөөц нь дутуу бүрдсэн.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Засгийн газраас хэрэгжүүлдэг арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлнэ. Хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор өөрсдөө автомашин авах, шинэчлэх эрхийг хаачихсан. УИХ дээр ярьж байж, арга хэмжээ авахгүй бол зуд болохоор аймаг, сумд машин нэхдэг. Зарим аймгууд ойн арга хэмжээгээ хэдэн тэрбумаар тэмдэглээд байдаг хэрнээ сумдаа машинаар хангадаггүй. Өвөл болохор машин санасан хүмиүүс гарч ирдэг гэдгийг бүгдээрээ харж байгаа. Энэ асуудалд аймаг орон нутаг ч, яамд ч анхаарах хэрэгтэй.

Улсын онцгой комиссоос зарим аймгийн машин техникийг шийдэж өгч байна, бүх аймгийг шийдвэрлэх боломжгүй. ЦУОШГ -аас гаргаж байгаа аюултай үзэгдлийн мэдээллийг аймаг, сумаас, баг, малчны хот хүртэл хангалттай дамжуулж байгаа ч амьжиргааны эх үүсвэр болсон малаа шуурганд уруудуулахгүйн тулд малчид малынхаа хойноос явж байгаад эндэж байна.

Мал сүргээ эсэн мэнд өвөлжүүлэхийн тулд өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол ч  цөөнгүй байна. Болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалахыг уриалж байна.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

ДТ, өвс тэжээлийн үнэ, мал махны борлуулалттай холбоотой асуудал анхаарал татаж байна. Нэгдүгээрт, хивэг 30 мянга, боодол өвс 10 мянга, тэжээл шуудай нь 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэжээлийн үнийг хямд байлгахад төрийн дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй байна. Тэжээл үйлдвэрлэгч нарт татварын дэмжлэг үзүүлбэл яасан юм бэ. Таван аж ахуй нэгж тэжээл үйлдвэрлэдэг. Тэжээл үйлдвэрлэлтийн үнэ өртгийг буруулахын тулд дотоодын НӨАТ -ыг нь хөнгөлөх юм бол үнээ бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

Энэ тохиолдолд цэвэр хүнсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого болж бууна. Энийг анхаарч үзээч. Гарц гаргалгааг оруулаад ирвэл.

Мал махны борлуулалтын тухайд 70-80 мянган тонныг экспортод гаргах боололцоотой юм байна. Өвөлжилт хүндэрсэн аймгуудаас татан авалт хийх. Одоогоор  10 гаруй аймаг, 100 гаруй суманд өвөлжилт хүнд байна. Бойлчихсон байгаа мал махан дээр зохицууллат хийх. ДТ ний нийлүлэлт хүнд байгааг зохицуулах шаардлага байна.

 

12 : 00
2023-12-1

2500 тонн түлш долоо хоногт багтаж ирнэ

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн тухайд: Өнөөдрийн тухайд дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 52 зуух, 39 турба генаротар ажиллаж байна. Системийн горим ажиллагаа хэвийн байна. Эрчим хүчний салбарын үйлдвэр, ААН-ийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах засвар шинэчлэлийн ажил дунджаар 93.6 хувьтай байна. Үүнээс дулааны цахилгаан станцууд 89 хувь, дулааны чтанц, дулааны сүлжээ 95 хувь, цахилгаан дамжуулах түгээх сүлжээ 93 хувь, нүүрсний уурхай болон Тавантолгой түлш компани 95 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 оны өвлийн ачаалалтай үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1567 Мвт хүрэх төлөвтэй байгаа нь  өмнөх оны өвлийн оргтл ачааллаас 93 Мвт-аар буюу 6 хувиар өсөхөөр байна. Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй гэнэтийн зогсолт ,тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.

Шатахууны нөөц хэрэглээний тухай: ОХУ-ын Засгийн газар 2023.09.21-ний өдрийн 1537 дугаар тогтоолоор дэлхийн улс орнуудад нийлүүлэх шатахууны экспортдоо тодорхой хугацаагаар хязгаарлалт хийсэн. Манай улсын УИХ, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд дээр дурдсан шатахууны хязгаарлалтад орохгүйгээр экспортоор шатахуун хүлээн авах зохицуулалт хийж улмаар 2023.10.06-ны өдрөөс экспортын ачилт хийгдэж эхэлсэн. 2023.09.01-2023.10.06-ны өдрийн хооронд импорт хийгдээгүй бөгөөд энэ үеийг өмнө нь бүрдүүлсэн нөөцөөр хангаж ирсэн.  Манай улсын дизель түлшний дундаж хэрэглээ 92-95 мянган тонн байна. 2023.11.01-2023.11.28 өдрийн хооронд 102.6 мянган тонн дизель түлш импортоор орж ирсэн байна. Орж ирсэн боомтоор нь ангилж үзвэл Сүхбаатар боомтоор 87.8 мянган тонн, Эрээнцав боомтоор 3.5 мянган тонн, Замын-Үүдээр 6.1 мянган тонн, Цагаан нуур боомтоор 4.5 мянган тонн, Боршоо боомтоор 705 тонн оруулж ирсэн байна. Мөн БНАУ-аас 2023.11.26-ны өдөр 3500 тонн дизель түлш орж ирснээс гадна 2023.11.24-ны өдөр тус улсаас импортлох 31.5 тонн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан. Үүнээс эхний ээлжийн 2500 тонн нь 7 хоногт багтаж орж ирэх төлөвтэй байна.

10 : 34
2023-12-1

"2023 он гарснаар 106.4 мянган тонн мах экспортлоод байна"

-УИХ-ын чуулганы 2023.12.01-ний өдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотой мэдээлэл сонсох, зарим хуулийн төслүүдийг эцэслэн батална. Мөн зарим байнгын хороодын дарга нарыг чөлөөлөх болон томилох асуудал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэг, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг,  “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Өвөлжилтийн бэлтгэл байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах хүрээнд салбар яамдууд, аймаг, нийслэл, төв орон нутгийн хэмжээнд холбогдох арга хэмжээг авч бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй салбарын өвөлжилтийн бэлтгэл байдлын ажлын хүрээнд:

Энэ жил Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувьд зудны өндөр эрсдэлтэй гэсэн тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Зудын эрсдэлд үнэлгээ хийхэд 2023.11.20-ны өдрийн байдлаар 10 аймгийн 22 сум цагаан зудтай, 8 аймгийн 26 сум цагаанаар зудархуу нөхцөлд шилжсэн байна. Өнгөрсөн зун гантай байсан говийн болон баруун бүсийн нутгаар зудын эрсдэл өндөр зэрэглэлд байна. Зуншлага сайн байсан ч энэ намрын эхний цас ахиу орсон төвийн болон зүүн бүс нутгаар эрсдэл өндөр гарсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл өндөр байна.

Нийт нутгийн 48 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 38 хувьд нь 1-3 дахин, 6.8 хувьд 3-5 дахин, 13.8 хувьд бэлчээрийн даац олон дахин хэрэтсэн байна. Энэ жил улсын хэмжээнд 190 мянган малчин өрхөд 69.1 сая мал өвөлжиж 17.2 сая толгой малыг гадаад, дотооодын зах зээлд бэлтгэн нийлүүлэх урьдчилсан тооцоо гарч байна. Мөн 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн нь өмнөх оныхоос 1.9 саяаар буурсан байна. Улсын хэмжээнд малчдын өвс тэжээл бэлтгэх, аймаг сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд 87.5 хувьтай хангагдсан байна. Хүнсний аюулгүй байдлын үндсэн зөвлөлийн 2023.10.03-ний өдрийн хуралдаанаар 2024 оны 10 сар хүртлэх хугацаанд бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоод байна. Үүний 40 хувь нь буюу 28 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах бөгөөд түүхий мах руу шилжүүлэн тооцвол 106.5 мянган тоннд хүрсэн байна. Нийт махны экспортын 11 хувийг үхэр, 36 хувийг адуу, 20 хувийг хонь, 33 хувийг ямааны мах эзэлж байгаа бол махны экспортын 86 хувийг БНХАУ, 1 хувийг ОХУ, 8 хувийг Иран, 2 хувийг Хонгконг, хоёр хувийг бусад улс орон эзэлж байна. Түүнчлэн 2023 он гарснаар 106.4 мянган тонн мах экспортлоод байна. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүсний хэрэгцээнд зориулан 8000 тн мах бэлтгэн нөөцлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд мах бэлтгэн нөөцлөх ААН-үүдийг сонгон шалгаруулж, санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн хүүгийн хөнгөлөлт, үйл ажиллагаа явуулах схем зураг гарган санхүүжилтийн гэрээний нөхцлийг  Монголбанктай хамтран шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа 44 ААН-тэй бодлогын гэрээ байгуулж, экспортлосон махны 10 хувьтай тэнцэх хэмжээний үхэр, хонины мах бэлтгэн дотоодын зах зээлд нийлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн бэлтгэж экспортлох 18 ААН байгаа бөгөөд тус улсын Гаалын ерөнхий газар нь 2023 оны 10 дугаар сард мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн ААН-ийг шинээр нэмж бүртгэн импортын эрх олгосон байна. Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь амьдарч байгаа нийслэл хотын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Өвлийн идэш арга хэмээг энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд 11 байршилд зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж