Гадаадын иргэд Орост нэвтрэхдээ үнэнчийн гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэд Орост нэвтрэхдээ үнэнчийн гэрээ байгуулна

Гадаадын иргэд Орост нэвтрэхдээ үнэнчийн гэрээ байгуулна

Гадаадын иргэд ОХУ-д нэвтрэхдээ үнэнчийн гэрээ байгуулах шийдвэр гаргахаар Путины засаг захиргаа хэлэлцэж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болох тул энэ нь Путины дэглэмд чиглэсэн аливаа шүүмжлэлийг намжаах оролдлого аж.

ОХУ-ын Дотоод хэргийн яам үнэнч байх амлалтын тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Уг хуулийн төсөлд "Гадаадын иргэд Оросын дотоод, гадаад бодлого, төрийн эрх мэдэл, төрийн албан хаагчийн нэр хүндийг гутаан доромжлох, Зөвлөлтийн цэргийн түүхийг шүүмжлэх, ЛГБТ харилцааг сурталчлахыг хориглоно" гэж заажээ. Мөн энэ нь Оросын үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэжээ.

Энэ хууль нь богино хугацаагаар зорчих аялагч жуулчид болон урт хугацааны визтэй хүмүүст хамаарах эсэх нь тодорхойгүй байна.

Дашрамд дурдахад, Путин энэ сарын 14-нд дайнаас хойших хамгийн анхны томоохон хэмжээний телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох болжээ. Тэрбээр дайнаас өмнө жил бүрийн арванхоёрдугаар сард нээлттэй ярилцлагын нэвтрүүлэгт оролцдог уламжлалтай байсан. Нэвтрүүлгийн онцлог нь цагийн хязгаар байхгүй, хэвлэлийнхэн болоод иргэдийн асуултад нээлттэй хариулдаг. Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сард уг нэвтрүүлэг гарчээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж