ХӨСҮТ: ХДХВ/ДОХ-той холбоотой асуултад хариулах утас ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: ХДХВ/ДОХ-той холбоотой асуултад хариулах утас ажиллана

ХӨСҮТ: ХДХВ/ДОХ-той холбоотой асуултад хариулах утас ажиллана
Дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нээс тэмдэглэж эхэлсэн.  ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг энэ жил 35 дахь жилдээ "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин Монгол Улсын ХӨСҮТ-өөс харамсахгүйн төлөө хамтдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах тусгай 72779090 үйлчилгээний утас ажиллуулж байгаа аж.
Монгол Улсад одоогийн байдлаар эмнэлгийн нөхцөлд ХДХВ-ийн халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээс халдвар дамжаагүй. Мөн эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжаагүй.
Өнгөрсөн хугацаанд Монголд ДОХ-ын 367 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдварын 60 хувийг 25-39 насныхан эзэлж байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХДХВ-ийн халдвартай амьдарч буй 20 эхээс 32 хүүхдийг ХДХВ-ийн халдваргүй амжилттай төрүүлжээ. Эдгээрээс 12 эх давтан төрсөн байна. Мөн Монголд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвартай хамгийн удаан хяналтад байгаа хүн 26 жилийн турш ретровирусийн эсрэг эмчилгээ, тусламж үйлчилгээнд тогтмол хамрагдаж байгаа аж.
НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2022 онд хийсэн тооцооллоор дэлхий дахинаа нийт 39 сая хүн халдвартай амьдарч байх магадлалтайгаас 86 хувь нь өөрийнхөө оношийг мэддэг бөгөөд тэдний 76 хувь нь эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж