"Сурагчид энэ сарын 28-наас нэг сар амарна"

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

"Сурагчид энэ сарын 28-наас нэг сар амарна"

"Сурагчид энэ сарын 28-наас нэг сар амарна"

Сурагчдын амралтын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сурагчид энэ сарын 28-наас эхлэн нэгдүгээр сарын 28 хүртэл амарна. Харин цэцэрлэг амрахгүй. Шинэ жилээр дөрвөн хоног амрах юм байна. Үндсэндээ арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 1- хүртэл дөрөв хоног амарна. Сурагчид нэгдүгээр сарын 2-нд хичээлдээ орж, нэгдүгээр сарын 7-нд хичээллээд амрах гээд байгаа юм.

Ард иргэдэд ойлгомжтой болгох үүднээс арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28 хүртэл хичээлийн зохион байгуулалтыг хийе.

Ахлах ангийн сурагчид долоо хоногоор хойшлуулж, гуравдугаар улирлын хичээлийн зохицуулалтыг хийе гэж төлөвлөж байна. Цэцэрлэгийг хааж болохгүй учраас шаардлагатай бол чөлөө авч болно. Ирэх Даваа гаригийн бүлгийн хурал дээр Эрүүл мэндийн сайд мэдээлэл танилцуулна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл их байна. Нийт хүүхдийн 30-аас дээш хувь нь өвчлөл бүртгэгдвэл аймаг, орон нутгаас зохицуулалтыг хийдэг. Одоогийн байдлаар энэ түвшинд өвчлөл бүртгэгдээгүй байна" гэдгийг хэлсэн юм.

БШУЯ: СУРАГЧДЫН АМРАЛТЫГ УРАГШУУЛАХ ШИЙДВЭР ГАРААГҮЙ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэх хуваарьтай. Энэ хуваарийг урагшлуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодрууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэрийг гаргаагүй байна. Боловсролын ерөнхий газраас долоо хоногоор сурагчдын амралтын урагшлуулах тооцоо судалгааг хийж, салбар яамандаа хүргүүлсэн" гэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болж буйгаар онцлог.

  • Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж