Налайх Бизон аваргуудаас Т.Санчирыг "урвуулж" чадлаа

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

The League

Налайх Бизон аваргуудаас Т.Санчирыг "урвуулж" чадлаа

Налайх Бизон аваргуудаас Т.Санчирыг "урвуулж" чадлаа

Үндэсний дээд лигийн солилцооны цонх хаагдах сүүлийн өдөр нэгэн сонирхолтой, басхүү төсөөлөөгүй шилжилт боллоо. Лигийн зохион байгуулагчдын зүгээс багуудыг бүрэлдэхүүнээ эцсийн байдлаар зарлах сүүлийн хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгосон бөгөөд энэ хүртэлх хугацаанд олон сонирхолтой гадаад, дотоодын тамирчид шилжилт хөдөлгөөнд оролцсон. Тэгвэл тэдгээрээс онцлох нь өнөө цагийн Монголын шилдгүүдийн нэг, дээд лигийн тэргүүн тоглогч Т.Санчир Эрдэнэтийн Уурхайчид багаас явж, Налайх Бизон багт нэгдлээ.

Өчигдөр/2023.11.30/ лигийн хүрээнд Уурхайчид болон Бизон учраа таарсан бөгөөд Т.Санчир аль ч багийн мэдүүлэгт багтаагүй аж. Магадгүй ирэх тоглолтоос Бизоны өмсгөлтэй анхны тоглолтдоо оролцох биз. Өчигдрийн тухайд аваргууд 90-86 гэсэн харьцаатай Налайхын багийг буулган авчээ.

Уурхайчидын бүрэлдэхүүнд Т.Санчир хоёр улирал тоглохдоо нэг түрүүлж, нэг удаа лигийн тэргүүн тоглогч болсон билээ. Өдгөө 34 настай тэрбээр энэ улирал 10.8 оноо дунджилж байна.

Уурхайчидын бүрэлдэхүүн энэ улирал лигийн туршлагатай тамирчид болох П.Болортулга, А.Тэмүүжин нараар хүч нэмж, багийнхаа дотоод өрсөлдөөнийг үлэмж нэмсэн. Тэрхүү өрсөлдөөн дундаас талбайд гарах минут олж, үр ашигтай тоглолтыг үзүүлнэ гэдэг амаргүй сорилт билээ.

Нөгөө талд залуу Налайх Бизон улам л хүчирхэгжлээ. Лигийн шилдэг оноо түүгчдийн нэг Ж.Жамсрандорж, будагтай талбайн шилдэг залуусын төлөөлөл С.Дугарбаяр, А.Сүхбат нарыг нэгтгээд байсан тэд энэ удаад туршлагатай Т.Санчирыг нэгтгэснээр албан ёсоор плей-оффд аюул тарих багаар нэрлэгдэж эхлэв. Гагцхүү аваргын төлөө дайралт хийж чадах болов уу? Солонгос мэргэжилтэн Лий Хьюсанаар удирдуулсан залуу бүрэлдэхүүнтэй Бизон 5-5 амжилттай хүснэгтийн тавдугаар байрт явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж