ХЭҮК-ын дарга Д.Сүнжид гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид гэж хэн бэ?

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид гэж хэн бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын даргаар тус комиссын гишүүн Д.Сүнжидийг томилох асуудлыг хэлэлцэн, дэмжсэн. Сүүлийн үед хугацаат цэргийн алба хаагчдын дунд хүний эрхийн зөрчил гарч, эрүүл мэнд, амь насаараа хохирох болсон. Энэ асуудалд ХЭҮК-ын дарга Ж.Хунанг Хүний эрхийн үндэсний комисс анхаарал тавьж олигтой ажиллаагүй гэж УИХ-ын даргаас зэмлэл хүртэж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм. ХЭҮК-ын шинэхэн дарга Д.Сүнжидийн хувьд эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн.

Ингээд ХЭҮК-ын шинэ дарга Д.Сүнжидийн танилцуулгыг хүргэе.

  • Д.Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэгдүгээр сургуулийг төгссөн.
  • 1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн
  • 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр,
  • 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр,
  • 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.
  • 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,
  • 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,
  • 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,
  • 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,
  • 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар,
  • 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,
  • 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,
  • 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажилласан
  • 2020 оноос Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр сонгогдсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж