Ньюс хөтөч: "Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” уулзалт болно

Ньюс хөтөч: "Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” уулзалт болно

Ньюс хөтөч: "Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” уулзалт болно

Ньюс агентлаг өнөөдөр /2023.12.01/ болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


09.00 ЦАГТ:

  • АВ төвд Хүний эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын Эмнести Интернейшнл байгууллага, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвсэл хамтран “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” уулзалт зохион байгуулна. Утас: 9908-2638.

10.00 ЦАГТ: 

  • ШУТИС шилдэг элсэгчдэд тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 8806-8432.

11.00-11.40 ЦАГТ:

  • Санхүүгийн зохицуулах хорооны байранд СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, Үнэт цаасны зах зээлийн хууль зэрэг хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 ЦАГТ:

  • ЗХУ-ын маршал Г.К.Жуковын гэр музейд ОХУ-ын уран бүтээлчид маршаллын бүрэн хэмжээний баримлыг хүлээлгэн өгөх ёслол болно.

11.30 ЦАГТ:

  •  ХҮН намаас хэвлэлийн бага хурал хийнэ Утас: 8608-1326
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд түгжрэлийг мянга дахин бага зардлаар богино хугацаанд арилгах боломжийн талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийнэ.

11.40 ЦАГТ:

  • Нийслэлийн засаг захиргааны Яармаг дахь шинэ байранд ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол болно. Утас: 9901-8831.

13.00 ЦАГТ:

  • “Туушин” зочид буудалд МҮХАҮТ Европын Холбоо, ЕСБХБ хамтран “ Ногоон эдийн засаг-ногоон бизнес” үйл ажиллагаа зохион байгуулна.

14.00 цагт:

  • “ЗМ” сонины мэдээллийн төвд “Утаа-шахмал түлш-гарц шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулах талаар Хүнд аж үйлдвэрийн Үндэсний зөвлөлөөс мэдээлнэ.

16.00 цагт:

“Пума” зочид буудалд МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулах “WEB OF SCIENCE-2023” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас: 9458-2204

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж