Ц.Гарамжав, Б.Эрдэнэбат нар гаалийн татвараас бултжээ

Ц.Гарамжав, Б.Эрдэнэбат нар гаалийн татвараас бултжээ

Ц.Гарамжав, Б.Эрдэнэбат нар гаалийн татвараас бултжээ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын “Вестернхолд”, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Монцемент”, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл” компаниуд 36.5 тэрбум төгрөгийн гаалийн татвараа төлөлгүй бултсан байна. Засгийн газраас 2014-2020 онд нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжийн гаалиар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн татвар  болох 41.8 тэрбум төгрөгийн төлөх хугацааг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаж байжээ.

Гэвч  “Монцемент билдинг материалс”, “Вестернхолд”, “Эрэл”, Төрийн орон сууцны корпораци (ТОСК) өнгөрсөн хугацаанд ердөө хоёр тэрбум төгрөгийн гаалийн татвар төлж барагдуулсан талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Одоогоор дээрх дөрвөн компани нийт 39.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татвараа төлөлгүй хойшлуулсаар байгаа аж. Үүнээс 3.3 тэрбум төгрөг нь төрийн өмчит ТОСК-д ногдож байгаа. Тиймээс эргэж олдох магадлал маш бага.

Үлдсэн 36.5 тэрбум  нь хувийн хэвшлийн гурван компанийн татварын өр. Тэр дундаа цементийн үйлдвэр байгуулсан “Вестернхолд”,  “Монцемент билдинг материалс” гэсэн 2 компанид 31 тэрбум төгрөг нь ногдож байгаа. Тэгвэл энэ 3  компаниас “Монцемент билдинг материалс” ганцаараа хоёр тэрбум төгрөгийн төлөлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын “Вестернхолд” 10.6,  УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл” компани 5.5 тэрбум төгрөгийн гаалийн татварын өрөө огт төлөөгүй.

Гаалийн татвараа төлөөгүй компаниудыг аваад үзвэл:

Засгийн газраас дээрх компаниудад улсын чанартай томоохон төсөл хэрэгжүүлж байгаа гэдэг шалтгаанаар гаалиар оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжид ногдуулах ёстой гаалийн татвар төлөх хугацааг хоёр жилээр сунгаж ирсэн. Тэгвэл эдгээр дотроос “Вестернхолд”, “Монцемент билдинг материалс” компаниудын гаалийн албан татварын төлөлтийг чөлөөлөхөд Зам, тээврийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нарын улс төрд нөлөө бүхий эзэд нь нөлөөлсөн байх магадлалтай харагдаж байгаа. Учир нь Засгийн газраас “Монцемент билдинг материалс”-ийн гаалийн татварын төлөлтийг гурав дахь удаагаа хойшлуулсан 2017 онд тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. “Вестернхолд” компанийн гаалийн татварын эргэн төлөлтийг хойшлуулсан 2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мөн л УИХ-ын гишүүний дархан эрх эдэлж байсан юм.

“МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС”, “ВЕСТЕРНХОЛД”, “ЭРЭЛ” КОМПАНИУД ХӨГЖЛИЙН БАНКНААС  ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН

Өөр нэг асуудлыг эргэн сануулахад, “Монцемент билдинг материалс”, “Вестернхолд”, “Эрэл” компаниуд бүгд Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Хууль хяналтын байгууллагаас Хөгжлийн банкны гэх дуулиант хэргийг шалгахад С.Бямбацогт, Ц.Гарамжав, Б.Эрдэнэбат нарын нэрс тэргүүн эгнээнд бичигдэж явсан. Тэднийг Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлтэй хэрхэн холбогдсоныг товч хүргэе.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын “Нью прогресс” группийн охин компани “Вестернхолд” 2019 онд Хөгжлийн банкнаас 28 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. "Вестернхолд" компанийн   захирлаар С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжинням ажилладаг. Тус компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж дуусгаагүй. Зээлийн үлдэгдэл нь 22.8 сая ам.доллар байна.

Тус компанийг Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авах УИХ-ын гишүүн буюу улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан С.Бямбацогт үүнд “Вестернхолд”-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлөөгүй гэдгээ хаана ч бардам хэлнэ” гэдэг тайлбар өгч байлаа.

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Монцемент билдинг материалс” компани 2014 онд Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Тус компани Хөгжлийн банкны зээлээ 2023 оны наймдугаар сард төлж барагдуулсан. Тус компанийн зүгээс зээлийн эргэн төлөлтийг зээл авсан даруйдаа 2015 оны нэгдүгээр сараас эхлэн төлж нийт 40 гаруй удаагийн тасралтгүй эргэн төлөлт хийж, зээлээ хаасан хэмээн мэдээлсэн.

Ц.Гарамжав энэ талаар “Цаг хугацаагаар нь авч үзвэл улс төрийн нөлөөлөл ороогүй гэдэг нь нотлогдоно. Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн байсан. 2012 онд сонгуулийн өмнө УУХҮ-ийн дэд сайдын ажлыг зургаан сар хийсэн. Манайх зээлээ 2014 онд авсан. Тиймээс би үүнд нөлөөлөх ямар ч боломжгүй” хэмээсэн.

УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл” компани Хөгжлийн банкнаас 2013 онд 14 сая ам.доллар, 2014 онд 13.1 сая евро, 2015 онд 9 сая ам.доллар буюу санхүүжилт олгох үеийн албан ханшаар тооцвол 72.6 тэрбум төгрөг зээлж байжээ. Гэвч “Эрэл” компани нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд шүүхээс 173 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан юм.

Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан хөнгөлөлттэй зээлээ эргэн төлж чадаагүйдээ “Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйн улмаас өнөөдөр ийм байдал үүссэн” гэдэг тайлбар хэлсээр байгаа.

Д.БУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-01 66.181.191.81

өрөө төлөөчээ. худлаа төлсөн гэх хуурамч мэдээ зориудаар цацаад.

Avatar

Иргэн 2023-12-01 103.212.118.127

Гарамжав авгай Заамарыг самарч ямар ч усгүй болгосон. Лус савдаг чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Avatar

Иргэн 2023-12-01 103.212.118.127

Гарамжав аа гэж. Амилсан шулам даа. Татвараа төлөхгүй зээлээ төлөхгүй худлаа нээх ажлын байр бий болгосон нэртэй. Ийм новшнууд ч үйлийнхээ үрийг утгаар нь үүрнэ дээ.

Avatar

Нэргүй 2023-12-01 66.181.190.93

ЖИНХЭНЭ БОСОО ОРООЛОН ГЭЖ ЭРДЭНЭБАТЫГ ХЭЛНЭ

Avatar

Зочин 2023-12-01 66.181.180.130

Баяжиж, идэж ханадаггүй сдакууд шүү. Монголын баялагыг ухаж дэлхийд байхгүй баячууд болчихоод, хэдэн ам, хэдэн хошноготой новшууд вэ.

Avatar

Нэргүй 2023-12-01 202.126.88.217

Бямбацогт ховдынхоо ихэнхи суманд зам тавьсан нэрээр улсын мөнгө идэж байгаа хэргийг шалгах хэрэгтэй.Жижиг 3000 хүрэхгүй хүнтэй сумруу 75 тэрбумаар зам тавих мөнгө суусан.МАН бүгд дээлээ нөмрөх эхлэл нь энэ.

Avatar

Нэргүй 2023-12-01 202.72.245.121

Бямбацогтынх нь зургийг хассанаа нохойд тавьж өгөхөд гарзгүй хоёрыг нь үлдээгээд сэвж байгаа юмуу ккк. Үнэрээ тушаалаар ажиллаж байсныг энэ хоёрын мэдээ нотолж байна

Avatar

Нэргүй 2023-12-01 202.72.245.121

Хүүе ээ С.Бямбацогтынх нь нэр зураг хоёр нь хааччихваа хаха. Мөнгө өгөөд ххагаад дээгүүр доогуур яриад зураг нэрээ хасуулчиж байгаа юмуу.

Avatar

Нэргүй 2023-12-01 66.181.161.24

Бямбацогтийн нэр зураг хаачив

Avatar

Даваа 2023-12-01 66.181.191.207

улсын хууль /татварын хууль/ биелүүлэхгүй байгаа бол албан тушаал хашиж байгаа нь ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорч татвараа заавал төлөх, албан тушаалгүй нь татвараа заавал төлж аль аль нь алданги төлдөг байх нь хамгийн наад захын заавал биелүүлэх хэм хэмжээ шүү

Avatar

Зочин 2023-12-01 66.181.179.96

УИХ-ын гишүүн Бямбацогтын зураг хамт байсан хаачив ккк

Avatar

Нэргүй 2023-12-01 202.9.40.199

ЖИРИЙН ААН-Д ТАТВАРЫН БАЙЦААГЧИД ТАТВАРЫН ТОРГУУЛЬ + АЛДАНГИ НОГДУУЛДАГ, МАРГААШНААС НЬ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗАЛГАНА, ТӨЛӨӨГҮЙ ҮНИЙН ДҮНД ДАХИН АЛДАНГИ ТООЦОН. ТЭГСЭН АТЛАА ЭХЛЭЭД ҮНДСЭН ТАТВАРАА ТӨЛ ГЭХГҮЙ ТОРГУУЛИА ЭХЛЭЭД ЯАРАЛТАЙ ТӨЛЖ ДУУСГА ГЭЖ ДАРАМТЛАНА. ЯАСАН ИХ ЯЛГАА , ДАБЛ СТАНДАРТ ВЭ ?

Avatar

Нэргүй 2023-12-01 202.21.107.126

Монголын улстөрчид дундаас хамгийн увайгүй шуналтан, 2 нүүртэн, хатгаасчин, хорчин, пялдага долоогч, Миеэгийн долоогчдын нэг, улаан авлигачин Бямбацогтыг ОЭ ЗГ ийн нэг гишүүн болгосонд үнэхээр харамсалтай, МАН ын нэр хүнд огцом доошлоход хүрсэн шалтгаануудын нэг бол энэ. Иргэдэд сайн төлөв 1 ч үзүүлж байгаагүй улстөрч.

Avatar

Иргэн 2023-12-01 202.55.188.39

нүцгэн ирсэн, нүцгэн буцана

Avatar

Иргэн 2023-12-01 202.55.188.39

Бид энэ дэлхийд нүцгэн ирсэн нүцгэн буцах болно.

Avatar

ХУУЛЬЧ 2023-12-01 202.9.46.146

ИНГЭЖ ШИВШИГ БОЛЖ БАЙСНААС,,,,ГААЛИЙН ТАВАРАА ТӨЛӨХ ,,,,,, ЭНЭ ХҮМҮҮСИЙН ХУВЬД НЭР ТӨРИЙН ХЭРЭГ БАЙМААР САНАГДАНА.,,,,,

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-12-01 59.153.85.132

Новшнууд, бид татвараа төлөхгүй бол хилээр оруулахгүй ш дэээ….

Avatar

Зочин 2023-12-01 59.153.113.159

Хэзээ нэгэн цагт үйлээ үүрнэ л дээ. Тэр цаг ойртож бна

Avatar

Нэргүй 2023-12-01 192.82.92.204

с** одоо больж ханаачээ нэг амьдрахад хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ

Avatar

Нэргүй 2023-12-01 192.82.64.153

нОВШНУУД ҮР ХОЙЧ НЬ САЙН ЯВАХГҮЙ ДЭЭ ДАЛД ОРМОРУУД

Avatar

Монгол гэдэг чинь 2023-12-01 59.153.112.82

Үр хойч харин илүү сайн яваад Ц.Гарамжавын ач 10 -р Богдоор тодорсон.

Avatar

газар шороо 2023-12-01 66.181.166.134

гурвуулаа аймаар сэжгийн царайтай, царайг нь харахад сайн хүн бх ямар ч боломжгүй

Avatar

Бүх зүйлээ давуу байдлаар улсаар бэлдүүлсэн өаялаг бүтээгчид гэнээ 2023-12-01 103.212.116.154

ичиж үх2

Avatar

Жигшигч. 2023-12-01 103.57.95.176

хөнгөлөлттэй зээл аваад хил гаалиар давуу нөхцлөөр татвараа төлөхгүйгээр тоног төхөөрөмжөө оруулвал хэн ч ашигтай ажлыг хийж чадна ш дээ. Арай дэндүү юм аа.

Avatar

Зочин 2023-12-01 66.181.160.82

Хулгайчууд хэзээ нэгэн цагт бүгдийг шалганаа харж л байгаарай

Avatar

Нэргүй 2023-12-01 103.212.119.225

ҮҮН ШИГ ХУДЛАА ЮМ БАЙХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж