МАН генсекээ оны өмнө “сэлгэнэ”

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

МАН генсекээ оны өмнө “сэлгэнэ”

МАН генсекээ оны өмнө “сэлгэнэ”

МАН-ын Бага хурал шинэ оны өмнө товлогдож, хуралдах сурагтай байна. Энэ удаагийн Бага хурлаар олон асуудал хэлэлцэх ч хамгийн чухал нь намын Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх эсэх асуудал.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс төрд орж, Засгийн газрын гал тогоог бариад жил хагасын хугацаа өнгөрчээ.

МАН-ын дүрмээр бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга ямар нэг албан тушаал хавсрахгүй байх зохицуулалттай ч өнөөдрийг хүртэл Д.Амарбаясгаланд намын дүрэм үйлчлээгүй юм.

МАН-ын дүрэм:

  • МАН-ын дүрмийн 29.2-т "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно" гэсэн заалт бий.

МАН-ын дүрмийн 24.2.3-т заасны дагуу бол Монгол Ардын Намын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулдаг. Мөн намын Удирдах зөвлөл Бага хурлын тов тогтоох зохицуулалттай. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Удирдах Зөвлөлийг толгойлдог. Удирдах Зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүрэг:

  • 29.1.1. Удирдах Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах
  • 29.1.2. Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-ыг толгойлж, өдөр тутмынх нь ажлыг удирдах
  • 29.1.3. Намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах
  • 29.1.4. Намын архив, цахим архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах
  • 29.1.5. Монгол Ардын Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх

МАН-ЫН ГЕНСЕКИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ "ТОМИЛНО"

Намын удирдлагын тохирсны дагуу Д.Амарбаясгалан сонгууль ойрттол генсекийн суудлаа хавсран гүйцэтгэнэ хэмээн тохирсны дагуу одоо өөрчлөхөөр тохироо, бэлтгэлээ базааж эхэлсэн гэх мэдээлэл байна. Д.Амарбаясгалангийн хувьд намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, генсекийн ажлаа хавсрах хүсэлтэй байсан ч  Ерөнхийлөгчийн зүгээс Д.Амарбаясгаланг генсекийн ажлаа өгөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж, “өөрийн” хүнээ томилуулах хүсэлтэй байгаагаа ил, далдаар илэрхийлсэн. Тэгвэл 2024 оны сонгуулийн өмнө намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн томилогдох нь анхаарал татах асуудлын нэг.

Энэ удаад намын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын хүсэлтийн дагуу өөрсдийнх нь хүн, залуу үе тэнгийн хүн тус албанд очихгүй нь бололтой.

Улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явцын дагуу Ерөнхийлөгчийн хүн тус албанд очиж, сонгуулиа удирдахаар албан бусаар тохиролцсон тохиролцоо баталгаажих нь ээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын хоёрын нэг нь очих тохироог Ерөнхийлөгч дүү нартайгаа хийсэн гэнэ. ЖДҮХС-ийн зээлийн асуудлаасаа болж, 2020 оны сонгууль өнжиж, Ерөнхийлөгчийн сонгууль удирдсаны дараа Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар хоёулаа Ерөнхийлөгчийн институцид ажилд орсон байдаг. Нэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилладаг бол Я.Содбаатарын хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй. Гэхдээ ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг генсекээр томилохоор тохирсон гэх бөгөөд түүний хувьд өмнө намын Ерөнхий нарийн  бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж