Автобус нийлүүлэх тендерт "Yutong Bus" шалгарчээ

Автобус нийлүүлэх тендерт "Yutong Bus" шалгарчээ

Автобус нийлүүлэх тендерт "Yutong Bus" шалгарчээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад "Yutong Bus Co.,Ltd" компанийг шалгаруулжээ. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр /2023.11.30/ оролцох үеэрээ мэдэгдсэн юм. Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол "Yutong Bus Co.,Ltd" компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.

Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.

Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, "Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd", "Yutong Bus Co.,Ltd"-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн. Харин "Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd"-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол "China North Vehicle Corporation LTD"-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-01 66.181.179.109

Солонгос автобус аваач дэ

Avatar

baki 2023-12-01 122.201.23.44

Бээжинд явдаг Гитад автуус бол Сүүпэр !!

Avatar

Зочин 2023-12-01 202.9.46.37

Хятад Солонгосоос үеийн үед дээр байсан, Одоо тэгээд сервисийг нь оруулж ирэх хэрэгтэй.

Avatar

зочин 2023-12-01 103.57.93.180

За даа Хятад автобус жил яваад хог болноо ,техникийн чанарынтал дээр барууны яаж гүйцэх .

Avatar

Нэргүй 2023-12-01 202.126.89.27

Хятадууд ч автомашины, хурдан галт тэрэгний үйлдвэрлэлд тэргүүлж эхэллээ дээ дэлхийд. Ойрхон хөршөөсөө тэгээд боломжийн үнээр цоо шинэ автобус авч байгаа нь зөв шүү.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-12-01 202.126.90.36

Нийтийн тээврийн зориулалтын, ахмад настай хүн шууд ордог, шатгүй автобус оруулж ирмээр байна. Одоо явж байгаа УЛААН автобуснууд бол нийтийн тээврийн зориулалтын бус, олон давхар шаттай, ороход маш төвөгтэй жуулчны автобус шүү.

Avatar

Иргэн 2023-12-01 202.126.88.235

Энэ манайд өмнө орж ирж байсан автобус дажгүй байхаа, гол нь зорчигчид өвөл дулаан явах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-01 43.228.129.131

Зай багтаамжтай л юм орж ирээсэй билээ

Avatar

Зочин 2023-12-01 202.126.89.143

Шатдаг биш явдаг автобус л аваарай даа.
Эсвэл шатааж зорчигчидоо дулаацуулах гэсэн юм болов уу. Ард түмнийхээ төлөө ч их зүтгэх юм даа
19 автобус шатсан гэхээр нэг л …

Avatar

Зочин 2023-12-01 59.153.87.54

китад солонгосоос дээр болчихсон юм уу

Avatar

Нэргүй 2023-12-01 202.126.89.107

deer ni ch bii door ni ch bii. Londongiin avtobusnuud gehed Volvo baisniig ongorson jilees hyatadiin BYD bolson. tehdee euro standard, shaardlagaa taviad avch baigaa

Avatar

Нэргүй 2023-12-01 202.44.194.182

Одоо Хятадын автомашины үйлдвэрлэл маш өндөр хөгжсөн. Гагцхүү манайхан чанартай сайныг нь олж ирж чадах уу, үгүй юу гэдэг л байна??!!!

Avatar

зочин 2023-12-01 66.181.160.25

60 мянган $ ын автобус гэдэг ч хэр машин байх юм болдоо ?.. Шинэ PRIUS , дилер дээрээ 60 мянга л юм байна лээ…

Avatar

Зочин 2023-12-01 103.10.23.189

Сайн мэдээ байна. Эхнээсээ шатдаг, олон хуучин автобуснууд шинэ болох нь. Хотын агаарын бохирдлыг багасгахад ч хэрэгтэй. 3 -хан сая хүнийг олигтой амьдруулж чадахгүй нь үү, манай ард түмэн уул нь их ажилсаг хүмүүс юмсан.

Avatar

Нэргүй 2023-12-01 139.5.219.130

za chagaad bai tal ni ajilguu zalhuu boboochid shuu

Avatar

Нэргүй 2023-12-01 139.5.216.62

SHAALGI80955877

Avatar

инженер 2023-12-01 202.21.108.2

ГАЙХМААРААА. ЭНЭ ХОТЫН УДИРДЛАГАД ИНЖЕНЕР ХҮМҮҮС БАЙДАГ БАЙМААР. ДУЛААН ОРОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН МАШИНУУДЫН РЕЗИНИН ЭДЛЭЛҮҮД ДАНДАА НЭМЭХ ГРАДУСТ АЖИЛЛАХААР ХИЙГДСЭН БАЙДАГ. ХАРИН АМЕРИК, ЯПОН, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУДЫН СТАНДАРТЫН МАШИНУУД ХАСАХААС(-50), НЭМЭХ ХҮРТЭЛ (+40) ГРАДУСЫН ХЭЛБЭЛЗЭЛД АЖИЛЛАХААР ҮЙЛДВЭРЛЭГДСЭН БАЙДАГ. ИЙМЭЭС ЯПОН, АМЕРИК, ЕВРОПЫН ХОЛБООНЫ МАШИНЫ СТАНДАРТЫГ ХАНГАЖ БАЙГАА ГЭСЭН БАТАЛГАА БАЙГАА ЮМ УУ?

Avatar

Нэргүй 2023-12-01 103.212.119.130

Тендерийн шаардлага гэж юм бдаг байлгүй дээ

Avatar

Нэргүй 2023-12-01 139.5.216.62

SEKSDI80955877

Avatar

Зочин 2023-12-01 59.153.113.159

Ингээд ил тод сайхан ажиллаж болдог л юм бна шдээ. Үүнийг нөгөө бөх маань харж л бдаг байх даа

Avatar

Бодит түүх 2023-12-01 59.153.85.132

600 юу 800 ш автобусны тендер юм уу…

Avatar

Нэргүй 2023-12-01 66.181.189.51

Моннисын Чулуунбаатар гэдэг хүн монголд ямар том тендер зарлагдана тэрийг л МАН-ын томчуулаар хүч түрэн авдаг үе дуусч байвал сайн байна. Хотгор шанага их гүнзгий оролцоотой шүү.

Avatar

Нэргүй 2023-12-01 202.55.183.178

Монгол Улс маань Хятадын нэг хэсэг болж дээ. Тавилан юмдаа.

Avatar

Нэргүй 2023-12-01 202.21.104.178

Yutong Bus – Official Website

Yutong Bus
en.yutong.com
As the No.1 bus brand in China,Yutong boasts powerful R&D capability and has the largest bus production base in the world.

Avatar

Нэргүй 2023-12-01 202.21.104.178

Yutong is a Chinese manufacturer of commercial vehicles, especially electric buses, headquartered in Zhengzhou, Henan. Yutong also has businesses in construction machinery, real estate, and other investments. As of 2016 it was the largest bus manufacturer in the world by sales volume. Wikipedia
Headquarters: Zhengzhou, China
Subsidiaries: Hainan Yaoxing Transportation Group Co., Ltd., MORE
Founded: 1963

Avatar

Нэргүй 2023-12-01 202.21.104.178

хулхи Yutong нэртэй компани байхвий дээ харин

Avatar

Нэргүй 2023-12-01 103.212.119.130

Тийм шүү. Хянахгүй бол

Avatar

Нэргүй 2023-12-01 202.21.104.178

За болж дээ, жинхэнэ Yutong мөн бол дажгүй, энэ хэд дундаа хамгийн гайгүй нь байх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж