Үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээг 0.6-1 хувиар тогтооно

Үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээг 0.6-1 хувиар тогтооно

Үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээг 0.6-1 хувиар тогтооно

НИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлэг болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөв батлахтай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан НИТХ-ын тогтоолоор 2019 оноос хойш нийт 52 хороог шинээр байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай НИТХ-ын 2012 оны  тогтоолоор албан татварын хувь хэмжээг тогтоохдоо нийслэлийн газрын үнэлгээний өмнө нь мөрдөж байсан таван бүстэй уялдуулан, үл хөдлөх хөрөнгийг байрлаж буй хороодоор нь ангилан 0.6, 0.8, 1 хувь гэсэн шатлалтайгаар ногдуулахаар баталсан. Энэхүү эрх зүйн актыг мөрдөн ажиллахад шинээр нэмэгдсэн дээрх 52 хорооны хувьд албан татварыг ногдуулахад хуулийн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс дээрх тогтоолыг шинэчлэн, шинээр нэмэгдсэн хороодыг татвар ногдуулах байрлалаар нь бүсчлэн ангилж, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтоохоор тогтоолын төслийг боловсруулжээ.

Мөн аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Тодруулбал, хотын захын болон төвийн үл хөдлөх хөрөнгийн татвар адил хувь хэмжээтэй байсан. Энэ нь хотын төв рүү чиглэсэн төвлөрлийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэгвэл тогтоолыг шинэчилснээр хотын төв болон захын үл хөдлөх хөрөнгийн татвар ялгаатай байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлэх нөхцөл бүрдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг нэмэхгүй бөгөөд иргэдийн орон сууцнаас татвар авахгүй.

НИТХ-ын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ” тогтоох хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 0-2 хувь байхаар хуульд өөрчлөлт орсон. Гэхдээ нийслэлийн удирдлагаас татвар төлөгчдөд ачаалал үүсгэхгүй байх үүднээс албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хуучин мөрдөж байсан хувь хэмжээг хэвээр мөрдөн, цаашид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой болгох замаар татварын суурийг өргөжүүлэх, татвар төлөгчдийг татварт бүрэн хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 5-нд болох юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ

БүсчлэлҮл хөдлөх эд хөрөнгийн байршил, хороогоорТатварын хувь хэмжээ
IБаянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32, 33, 34 дүгээр хороо1.0 хувь
Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 14, 15, 16, 18, 25, 40, 42, 43 дугаар хороо
Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 23, 30, 31 дүгээр хороо
Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо
Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11,15, 22 дугаар хороо
Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо
IIБаянгол дүүргийн 20, 29 дугаар хороо0.8 хувь
Баянзүрх дүүргийн 7, 8, 10, 11, 12, 26, 36, 37, 38, 39 дүгээр хороо
Сонгинохайрхан дүүргийн 4, 20 дугаар хороо
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо
Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хороо
Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 20, 21 дүгээр хороо
IIIБаянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хороо
Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 30, 31, 41, 32, 33, 34, 35 дугаар хороо
Сонгинохайрхан дүүргийн 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 21, 22, 24, 25, 26, 28, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43 дугаар хороо
Сүхбаатар дүүргийн 13, 20 дугаар хороо
Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 12, 16, 17, 18, 19, 20, 21, 25 дугаар хороо
Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, 19, 22, 23, 24 дүгээр хороо
IVСүхбаатар дүүргийн 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо0.6 хувь
Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо
Налайх дүүргийн 2 дугаар хороо
Багануур дүүргийн 1 дүгээр хороо
Багахангай дүүргийн 1 дүгээр хороо
VНалайх дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хороо
Багануур дүүргийн 2, 3, 4, 5 дугаар хороо
Багахангай дүүргийн 2 дугаар хороо

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.183.207

Татвар бол боолчлол

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.190.217

100 сая төгрөгний үнэлгээтэй орон сууцанд амьдардаг бол 1 сая төгрөгийн татвар төлөх юм байна,

Avatar

Нэргүй 2023-11-30 202.21.104.178

иргэдийн орон сууцнаас татвар авахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж