Оросоос Иранд сөнөөгч онгоцууд илгээнэ

Оросоос Иранд сөнөөгч онгоцууд илгээнэ

Оросоос Иранд сөнөөгч онгоцууд илгээнэ

Ираны агаарын хүчний чадавхийг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд ОХУ сөнөөгч онгоц болон довтолгооны нисдэг тэргүүд илгээх болжээ. ОХУ, Ираны батлан хамгаалахын харилцаа гүнзгийрч байгаад АНУ санаа зовох болсонтой зэрэгцээд энэхүү мэдэгдэл гарав.

Цагаан ордны топ албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ "Хоёр улс цэргийн харилцаагаа өргөжүүлж буй нь Украин болон Ойрхи Дорнодын бүс нутагт сайн биш" гэжээ.

Су-35 сөнөөгч онгоц, Ми-28 довтолгооны нисдэг тэрэг, Як-130 тийрэлтэт онгоцуудыг илгээх төлөвлөгөөг ОХУ эцэслэн баталсныг Ираны хэвлэлд Мягмар гаригт мэдээлэв. Иран 1990 оноос хойш анх удаа сөнөөгч онгоц худалдаж авч буй нь энэ аж. Иран энэ оны эхээр Су-35 худалдан авах гэрээг эцэслэсэн гэдгээ зарлаж байсан. Гэхдээ довтолгооны нисдэг тэрэг, байлдааны сургалтын нисэх онгоц зэрэг нэмэлт техник авахаар ярилцаж байгаа гэж байжээ. Иран батлан хамгаалахын хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд олон тэрбум ам.долларын цэргийн техник хэрэгсэл хайж байна.

Харин ОХУ-ын хувьд Иранаас их бууны сум, удирдлагатай агаарын тэсрэх бөмбөг, Шахед дрон хэдийнэ авсан. Эдгээрийг ОХУ-ын арми Украины нутаг дэвсгэрт идэвхтэйгээр ашиглаж байна. Эдгээрээр зогсохгүй баллистик пуужинг ч ОХУ-д нийлүүлсэн гэж АНУ үзэж байна.

Ираны дэмжлэгийн хариуд ОХУ урьд хожид байгаагүй батлан хамгаалахын хамтын ажиллагааг амлаж байгаа аж. Тэр дундаа пуужин, электроник, агаарын довтолгооноос хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санал тавьж байна. 

Украинд довтлохоос өмнө ОХУ нь АНУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том зэвсгийн нийлүүлэгч байжээ. Тодруулбал, Кремль дэлхийн 45 гаруй оронд зэвсэг худалддаг байсан бөгөөд үүний тал хувь нь онгоц байсан. Тиймээс өдгөө Иранд сөнөөгч онгоц нийлүүлэх нь Оросын арми Украин дахь дайндаа Ираны давуу талыг ашиглаж байна гэх хардлагыг үгүйсгэх юм. Мөн зэвсгийн нийлүүлэгч гэдэг нэр хүндээ авч үлдэх давуу талтай.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.184.60

Четгер Оросууд ухэхдээ ухэр буугаа тавьж бх чинь мэхт мэхэндээ удахгуй еерсдед нь хэрэглэнэ

Avatar

зочин 2023-11-30 202.9.46.178

Мандах г***й юу бичиж байгаагаа мэдхгүй г***й юмаа Аугаа Орос очиж очиж ядуу иранаас гол нь тэд хийж чаддаггүй з****г болох балластик пуужинг авлаа юу байхгүй зэвсгийг нь хамгийн аймаар нь нарай г***й минь ээ тэгээд чи балластик пуужинг хэдэн км-м тусахыг мэдэх үү дарваасан алаа

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2023-11-30 103.57.95.155

Оросын онгоц пво хог гэдгээ украинд батлан харуулсан шүүдээ,,,

Avatar

зочин 2023-11-30 202.126.90.18

ОХУ-ыг устгавал дэлхий бидний гарт орно гэж барууныхан үздэг гэдэг. Иймээс л барууны 60-аад орон бүлэглэж энэ орны эсрэг эдийн засгийн хамгийн хүчтэй хориг олон удаа тавьж, Украинд дайн өдөөгөөд байгаа биз дээ. Иран хувьд тодорхой.Барууны эсрэг ойрх дорнот дэх гол хүчин,тэгээд цөмийн зэвсэгтэй болох гээд байгаа. Ийм нөхцөлд Орос иран нэгдэж тэмцэхээс өөр яах билээ

Avatar

НОМШ 2023-11-30 202.179.21.194

ЧИНИЙ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ГАР УТАС ИНТЕРНЕТ БАС КОМПЬЮТЕР ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ХУВЦАС УНАЖ БАЙГАА МАШИН ЭНЭ ТЭРИЙГ ЧИНЬ ХАРААГААД БАЙГАА БАРУУНУУД ЧИНЬ ЗОХИОЖ БИЙ БОЛГОСОН ЧИ ХҮСЭЭД БАЙГАА АМЕРИК БАРУУНЫ ВИЗ СОЛОНГОС ЯПОНЫ ВИЗ ГАРВАЛ ЧИ ЯВАХЫН ТҮҮС БОЛНО БИЗ ТИЙМЭЭС ХУЦААД БАЙЛГҮЙ НОМ УНШ СУДАЛ АНАЛИЗ ХИЙ БОДОЖ ТУНГАА

Avatar

tegeed yadag yum be de 2023-11-30 66.181.181.202

baruund hiisen geed yadag yum be hoo. mongold bol baruunii hiisen yum bol baga l bnaa. bvgd hyatad solongos yponiih orosiih l bainaa. baruuniig shvtej bisheed l bool baih estoi gej uu dee. ted nar say helehedee evrop bol tsetserelegt hvreelen harin busad bol zeleg bvdvvleg oi shugui gej helsen dee. evropiin holvoonii gadaad bodlogiin darga ispani ovgon tegeed bnaa azi onigor nvdtei mankurt booloo. balar shirengen oid amidardagaa meddegui soelt evropiig shvteed her

Avatar

Нэргүй 2023-11-30 184.82.66.115

Zailuul jhn yum medej baij eldev yum bichij baisan dee baihda tshianii tarhi tai durakuud

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.190.245

хуцдаг халтар

Avatar

Нэргүй 2023-11-30 122.201.23.83

Орос ямар эзлэн түрэмгийлэгч вэ гэдгийг Украинд довтолсны дараа бид ойлгосон. Энийг ойлгоогүй үхэр бас бгаа юмуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж