АНУ-ын бүдүүлэг шаардлагын дагуу НҮБ хуралдсан гэв

АНУ-ын бүдүүлэг шаардлагын дагуу НҮБ хуралдсан гэв

АНУ-ын бүдүүлэг шаардлагын дагуу НҮБ хуралдсан гэв

АНУ ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр Хойд Солонгостой хэлэлцээ хийх хүсэлтийг дахин тавьжээ. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд хэлэхдээ “Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь хөршүүддээ заналхийлсэн боломжгүй, хууль бус үйлдэл. Гэхдээ АНУ ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийх саналаа тавьсан хэвээр байна. Хойд Солонгосын тал цаг хугацаагаа сонгох боломжтой” гэжээ.

Гэвч Ким Жон Уны дүү Ким Ё Жон АНУ-ын уриалгыг няцаагаад зогсохгүй хиймэл дагуул болон бусад зэвсгийг хөөргөнө гэж сүрдүүллээ.

“Тусгаар тогтносон улсын бүрэн эрх нь хэзээ ч хэлэлцээний хэлэлцэх асуудлын нэг байх боломжгүй. Тиймээс Хойд Солонгос энэ асуудлаар АНУ-тай хэзээ ч хэлэлцээрийн ширээнд суухгүй. Хойд Солонгос өөрийн бүрэн эрхэд хамаарах бүх зүйлийг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, бүрэн эрхээ цаашид ч аливаа хязгаарлалтгүйгээр нэр төртэйгөөр хэрэгжүүлэх болно. Линда Томас-Гринфилд Хойд Солонгосын хөөргөлтийг хууль бус гэж зарлахынхаа оронд АНУ-ын стратегийн хөрөнгө яагаад Өмнөдийн боомтуудад байн байн байршдагийг тайлбарлах ёстой” гэж Ким Ё Жон хэлэв.

Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн хуралдааныг “АНУ болон түүний дагалдагчдын бүдүүлэг шаардлагын дагуу” хийсэн гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолын дагуу Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх, пуужингийн туршилт хийх зэрэг баллистик технологийг хориглосон байдаг. Гэвч Хойд Солонгос улс АНУ тэргүүтэй орны аюул заналхийллийг сөрөхийн тулд тагнуулын хиймэл дагуул хөөргөх, баллистик пуужин турших бүрэн эрхтэй гэж үзэж байна..

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 43.242.242.59

АНУ хойд Солонгосоос айж байгаа. Тэд яаж ч мэднэ гэдгийг ойлгосон байна. АНУ-д жолоогоо татаж явахыг сануулдаг нэг ч гэсэн улс байдаг нь яамай даа. АНу өөрийгөө даам гээд бодчихсон байдаг.

Avatar

Нэргүй 2023-11-30 203.98.76.4

ХЭДЭН ТОГЛООМОН ПУУЖИНГААРАА ИНГЭЖ НААДАЖ МАНГАРТАЖ СУУХААР УРД СОЛОНГОСТОЙГОО НЭГДЭЭД УЛАМ ХҮЧИРХЭГ УЛС БОЛОХОО БОДСОН ДЭЭРДӨӨ

Avatar

Зочин 2023-11-30 202.179.25.29

Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж манай зүйр үгийг сануулчихъя

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.190.245

Пугхан том л байна даа.Хиймэл дагуул хөөргөчихөөр нөгөө хэд нь чацга нь савирах нь аргагүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-30 202.44.194.182

Энэ авгайн мэдэгдлийг энд мэдээлэх ямар ч шаардлагагүй!!

Avatar

Нэргүй 2023-11-30 59.153.115.97

25 сая орчим хүнтэй улсыг хүчирхийллийн аргаар нэг гэр бүл барьж ард түмнээ ядуу зүдүү байдлаар амьдруулж байгаа энэ улсыг хэн ч өмөөрч үл болно. Саяхан Лавровыг дагаж очсон сэтгүүлчдийг хардаж сэрдэж зарим тохиолдолд хүнд байдалд оруулж байсан талаар тэд ярьсан бөгөөд хойт солонгосын ард түмэн үгээгүй ядуу, ямар ч эрх чөлөөгүй амьдардаг юм байна гэж ярьжээ. Өмнөд Солонгос арчаагүйдээ хойтхыг ийм даварсан байдалд хүргэсэн гэдгийг дэлхий даяар ойлгож байгаа шүүдээ.

Avatar

иргэн 2023-11-30 66.181.190.80

Хойдуудын зөв,,,,,,,,Америкийн дангаараа Ноёрхолийн эсрэг сөрж зогсрх хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.186.186

Чи тийшээ зайлаач. Агуу Ким дарга гээд уйлаад л

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.183.49

Монгол коммунистын хийрхэл өмхий унгадас мэт сэнгэнэж бна доо !

Avatar

Зочин 2023-11-30 202.179.25.29

Манайд чкоммунизмын хий үзэгдэл үе үе сүүтэгнэх бөлгөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж