Энэтхэг: Дээд шүүхийн шийдвэрээр агаарын бохирдлыг бууруулсан нь

Энэтхэг: Дээд шүүхийн шийдвэрээр агаарын бохирдлыг бууруулсан нь

Энэтхэг: Дээд шүүхийн шийдвэрээр агаарын бохирдлыг бууруулсан нь

Энэтхэгийн нийслэл Дели хотын бохирдол сүүлийн жилүүдэд илүүтэй дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа ч энэ нь шинэ асуудал биш юм. Дөчин жилийн турш тус улсын Дээд шүүх энэ асуудлыг идэвхтэй хэлэлцэж, заримдаа Дели хотын амьдралыг эрс өөрчилсөн шийдвэрүүдийг гаргаж ирсэн.

Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын эхээр нийслэлд агаарын чанар түгшүүртэй хэмжээнд хүрсний дараа Дээд шүүхээс "яаралтай арга хэмжээ авахыг" шаардаж, Дели хотын үйл ажиллагаанд дахин хөндлөнгөөс оролцлоо.

Тус шүүх Делигийн засгийн газраас хөрш зэргэлдээх Пенжаб, Харьяна мужуудад сүрэл шатаалтыг бууруулахаас эхлээд тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах гэх мэт хийсэн ажлуудыг нь авч хэлэлцжээ.

Шүүх эдгээр бодлогыг боловсруулах шийдвэрийг Засгийн газарт үлдээсэн. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт хурдны төмөр замын системд хөрөнгө хуваарилах зааварчилгааг дагаагүй хэмээн эрх баригчдыг зэмлэв.

Дээд шүүх мөн Пенжаб мужийн засгийн газрыг сүрэл шатаахыг зогсоох талаар хангалттай арга хэмжээ аваагүй гэж буруутгажээ. Мөн тариаланчдыг ч уг асуудалд буруутай гэж мэдэгдэв.

Дээд шүүх Дели хотын агаарыг цэвэрлэх шинэчлэлийг байнга манлайлан хийдэг. Тухайлбал, хотод ямар төрлийн тээврийн хэрэгсэл ажиллуулах тухай дүрэм, утаа ялгаруулдаг олон мянган үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, бизнесүүдийг хаах зэрэг багтдаг. Хүсээгүй ч гэсэн Засгийн газрыг хөдөлгөж чадсан нь ч бас сайшаалтай.

Гэвч шүүхийн шийдвэр үр дүнтэй эсэхэд зарим шүүмжлэгчид эргэлзэж, буруугаа байнга гүйцэтгэх засаглал руу чихдэг гэж буруутгаж байна.  Бусад нь шинэчлэл хийсэн ч нийслэлийн бохирдол сүүлийн 40 гаруй жилд улам бүр дордсоор байгааг онцолж байна.

Ахлах хуульч Шям Диван саяхан Энэтхэгийн Дээд шүүх "бодлого боловсруулагч, хууль тогтоогч, олон нийтийн сурган хүмүүжүүлэгч, супер администратор"-ын үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг гэж бичжээ.

"АНУ-д Конгресс, Холбооны Байгаль орчныг хамгаалах агентлаг байдаг. Энд манай Дээд шүүх бий" гэж тэрбээр наргижээ.

Гэсэн ч шүүхийг хамгаалагчид үүнийг асуудлыг хамтран шийдвэрлэх боломжтой талбар гэж үздэг.

Дээд шүүх анх 1984 онд Дели хотын бохирдлын тухай хэргийг хэлэлцэж эхэлжээ. Байгаль орчныг хамгаалагч “MC Мехта” байгууллага Дели хотын автомашины бохирдол нэмэгдэж байгаа, Таж Махалын бохирдлын нөлөөлөл, Ганга болон Ямуна голын бохирдол гэсэн гурван үндсэн асуудлаар гомдол гаргасны дараагаар шүүх хурал эхэлжээ.

Эдгээр хүсэлтүүд хүлээгдэж буй хэвээр байгаа боловч шүүх эдгээр өргөдөлд шинэ асуудлуудыг нэмж оруулсаар байна.  Тухайлбал, өнгөрсөн жил шүүх Дели хотын утаатай холбоотой нэхэмжлэлийг тээврийн хэрэгслийн бохирдлын талаар үргэлжилж буй хэрэгтэй хамт нэгтгэсэн байна.

Заримдаа шүүхээс авсан арга хэмжээ нь эрс тэс байдаг.

1998 онд шүүхээс 2001 он гэхэд 100,000 орчим дизель түлшээр ажилладаг нийтийн тээврийн хэрэгслийн бүх паркийг шахсан байгалийн хий буюу CNG-д шилжүүлэхийг тушаасан. Засгийн газар энэ алхамыг эсэргүүцэж байсан ч шүүхээс торгууль ногдуулах, үл тоомсорлохоос эмээж,  дүрмийг дагаж мөрдөхөд хүрчээ.

Шүүх тушаалдаа Дели хотод ямар төрлийн тээврийн хэрэгсэл зорчих вэ гэх мэт жижиг нарийн ширийн зүйлийг судалж үзсэн байдаг.  Жишээлбэл, тук-тук жолооч нарын үнэмлэхийг 10 гаруй жилийн турш царцаасан.

Энэхүү арга хэмжээ нь үр дүн гаргасан. Гэхдээ богино хугацаанд. CNG-д шилжсэн нь Дели хотын агаарыг цэвэршүүлэхэд тус дөхөм болсон нь судалгаагаар тогтоогдсон. Гэсэн хэдий ч хотын хувийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнээр эдгээр үр дүн нь замхарсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хуульч Ануж Буваниа "Ард түмэнд хандах" номондоо, уг тушаал нь нийтийн тээврийн салбарт ажилладаг тук-тук жолооч зэрэг олон сая ажилчдын амьдралд сөргөөр нөлөөлсөн гэж бичжээ.

Тэрбээр  хэлэхдээ, нэгэн цагт нийгмийг өөрчлөх "хамгийн хүчирхэг зэвсэг"-ийн нэг гэж тооцогддог байсан Энэтхэгт нийтийн ашиг сонирхлын маргааны тогтолцоог цөөн хэдэн хуульч, шүүх хурал хийж, ядуусын эрх ашгийг үл тоомсорлож, шинэчлэл хийхийг оролдсон гэв.

Гэвч зарим шүүгчид шүүхийн хөндлөнгийн оролцоо зайлшгүй шаардлагатай бөгөөд ихэнхдээ амжилттай болсон гэж үздэг.

Бохирдлын хэргүүдийг хэлэлцэж, шүүхийн үүргийг бодлого боловсруулахад өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий шүүгч асан П.Н.Бхагвати нэгэнтээ "шүүхийн идэвхжил" нь "зайлшгүй" гэж хэлсэн байдаг.

Өөр нэг ерөнхий шүүгч К.Г. Балакришнан хэлэхдээ, шүүхийн шийдвэрүүд олон хүнд төвөг учруулсан ч CNG-ийн тушаал амжилттай хэрэгжсэн нь шүүгчид байгаль орчныг цэвэрлэхийн тулд "маргаантай шийдвэр" гаргахад бэлэн байгааг харуулж байна.

Харин шүүх хотын агаарыг цэвэршүүлэх зорилгыг тодорхой харж байгаа ч зарим шийдвэр нь эргэлзээтэй байгааг  хуулийн мэргэжилтнүүд хэлж байна.

2019 оны арваннэгдүгээр сард шүүхээс нийслэлд том хэмжээний агаар цэвэршүүлэгч шиг ажилладаг утааны цамхаг суурилуулахыг холбооны засгийн газарт даалгасан. Тухайн үед хэд хэдэн шинжээч BBC-д эдгээр цамхагуудыг агаарын бохирдлыг хязгаарлах нотлох хангалттай шинжлэх ухааны нотолгоо байхгүй гэж хэлж байсан. Дөрвөн жилийн дараа нийслэлийн бохирдлыг хянах зөвлөл ч мөн цамхагуудыг үр дүнгүй гэж дүгнэсэн.

Гэсэн  ч Дээд шүүх асуудлыг улам дордуулсан гэсэн байр суурьтай хүн бүр байдаггүй. Байгаль орчны хуульч Шибани Гош хэлэхдээ шүүхийн зарим арга хэмжээ нь бодит байдалд  эерэг нөлөө үзүүлсэн гэв.

Гэхдээ шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бодлого батлах тухайд "Засгийн газар манлайлах боломжийг олгох ёстой" гэж тэрбээр нэмж хэлэв.

Байгаль орчны хуулийн шинжээч Ритвик Дутта хэлэхдээ, доод шатны шүүхүүд эсвэл дагнасан шүүхүүд байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолжээ. Энэтхэгт ой мод, зэрлэг ан амьтдыг хамгаалах ус, дуу чимээний бохирдлыг  бууруулах чиглэлээр өнгөрсөн 40 гаруй жилийн турш баталёан 10 гаруй хууль байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж