Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаар ногоон бизнесийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2023.11.30-нд нийтлэгдсэн

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаар ногоон бизнесийг дэмжив

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаар ногоон бизнесийг дэмжив

Хортон шавьж устгалын компани цэвэршүүлсэн усыг цайраар эрдэсжүүлж, худалдаанд гаргахад бэлэн болжээ. Цайр нь нэмэлт тэжээлтэй, олон төрлийн ургамал амьтны гаралтай хоолонд агуулагддаг чухал тэжээллэг бодис. Мөн арьсны эрүүл мэнд, дархлааны үйл ажиллагаа, эсийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Энэ компани бол "Улаанбаатар ариутгал" компани хүнсний төслөө амжилттай хэрэгжүүлж, зах зээлд нийлүүлж байгаа нь Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганы үр дүн юм.

Энэ талаар "Улаанбаатар ариутгал" компанийн Ч.Отгонжаргал танилцуулахдаа "Өнгөрсөн 2022 онд Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг "Хүнс үйлдвэрлэлийн загварыг хөгжүүлэх боломж, туршлага" сэдвийн хүрээнд зохион байгуулж байсан. Манай компани төслөө танилцуулж, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нартай хамтран бизнесийн төлөвлөгөөгөө гаргасан. Энэ төсөл дээр ажиллаж, үйлдвэрийн өртөг тооцоолол, хөрөнгө оруулалт, маркетинг менежментийн чиглэлээр төслүүдээ боловсруулж, хөнгөлөлттэй зээл авч чадсан.

Ингэснээр витаминтай ус, эрдэс бодистой цэвэр ус, цэвэр аньс, нэрсний өтгөрүүлсэн болон шингэрүүлсэн шүүсийг үйлдвэрлэж, сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлж байна. Ямар нэгэн сахар, нэмэлт химийн бодис ороогүй гэдгээрээ онцлог. Иргэд шууд ууж хэрэглэх аягатай аньс нэрсний шүүс 1300 төгрөг, эрдэстэй цэвэр ус 1500 төгрөг, өтгөрүүлсэн шүүс нь 16 мянган төгрөгийн үнэтэй зах зээл дээр борлуулж байна" гэв.

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг өнөөдөр /2023.11.30/ “Ногоон бизнес-Тогтвортой хөгжил” уриан дор "Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага" сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Уг чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар 2014 оноос тасралтгүй зохион байгуулж байна.

"Монгол Улсын их сургууль багш, оюутнуудынхаа гарааны бизнесийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 12 төслийг санхүүжүүлсэн. Үүнээс тав нь ногоон технологид суурилсан төсөл байна гэж үзээд энэ жилийн Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаараа хэлэлцүүлж байгаа юм. Гарааны бизнесийг дэмжихэд МУИС болон хандивлагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч байгууллагуудтай хамтран ажилладаг. Жишээлбэл, "Рио Тинто" компанитай хамтран ажилладаг.

Мөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар тухайн төслийг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ өгч ажилладаг.

Бид энэ чуулганаараа оролцогч талуудаа нэг дээвэр дор цуглуулж, гарааны бизнес эрхлэгчид менежментийн зөвлөгөө авах, хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол Улсад энтрепренерийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн" талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн "Бизнес консалтинг" төвийн захирал Ө.Гэрэлт-Од онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж