Д.Ганбат гишүүн томорч байгаад “тонгоруулав”

Хуучирсан мэдээ: 2023.11.30-нд нийтлэгдсэн

Д.Ганбат гишүүн томорч байгаад “тонгоруулав”

Д.Ганбат гишүүн томорч байгаад “тонгоруулав”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Авлига өгсөн хүнийг хариуцлагаас чөлөөлдөг байх хэрэгтэй. Авлига өгсөн гээд эрүүгийн ял өгдөг. Харин өөрийгөө илчилбэл хөнгөлдөг журамтай. Үүнийгээ өөрчлөх ёстой” гэж дуугаа өндөрсгөн, хоолойгоо шахан Хууль зүй дотоод хэргийн сайдаас хариулт нэхэв.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Авлига өгснөө сайн дураар илчлэх юм бол хариуцлага хүлээхгүй гэдэг эрүүгийн хуультай. Харин хахууль өгснөө нууж байгаад хуулийн байгууллага илрүүлсний дараа  “би өөрийгөө илчиллээ” гэж эрүүгийн храиуцлагаас зугтаах гэж байгаа бол тийм этгээдэд боломж олгож болохгүй. Ялгаатай ойлголт. Хахууль өгсөн, авсан хоёулаа гэмт хэрэгтэн. Сайн дураараа шахаанд ороод дарамтад ороод авлига өгөхөөс өөр гарцаагүй байдалд ороод “ингэж өглөө шүү” гэдгээ хуулийн байгууллагад хандах юм бол эрүүгийн храиуцлага хүлээлгэхгүй. Харин өөрөө нуугаад тендерт ялах гээд хахууль аваад, хахууль өгөөд байгаа хүнийг яагаад хариуцлагаас чөлөөлөх гээд байгаа юм.  Тэр чинь гэмт хэрэг ш дээ. Хууль ухаалаг байх ёстой. Кримнологийн шинжлэх ухаан гэдэг чинь тухайн асуудлыг тодорхой тохиолдол гэхээсээ гэмт үзэгдэл үйл явц гэдэг талаас нь харж урьдчилсан сэргийлэх хүрээнд хуулийн механизм яаж ажиллах вэ, ял шийтгэлийн хүрээнд яаж ажиллах вэ гэдэг цогц бодлого явж байгаа. Авлига өгсөн бүх хүнийг чөлөөлчихье гэдэг юм байж болохгүй.

Тодорхой улс төрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх зорилгоор  улстөрчид хахууль өгөх операци зориуд хийж байсан хүн танай нам дотор чинь байгаа шүү гэдгийг би өмнө нь хэлж байсан.  Ийм улс төрийн зорилготой операцыг хөхүүлэн дэмжээд байж болохгүй” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж