Шинэ жилийн ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

Шинэ жилийн ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

Шинэ жилийн ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД

Шинэ он айсуй. Улиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө хамт тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр… Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шар, цэнхэр, улаан, цагаан өнгийн гэрлүүд нүд гялбуулан алаглаж, энд тэндгүй гоёл чимгээ зүүсэн гацуур модны засчээ. Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ л үед очих газар, үзэх үзвэр ч биднийг урин дуудсаар байна. Шинэ жилийн өдрүүдэд та ямар үзвэр үзэж болох вэ?


УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР ҮЛГЭРИЙН ОРНООР АЯЛУУЛНА

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд багачууддаа зориулан орос ардын үлгэр “Манжин”, Дундад Азийн үлгэр “Аладдин-1001 шөнийн үлгэр” жүжгүүдийг тоглоно.

Хэзээ: 2023.12.02,03 өдрүүдэд

Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн театр

Тасалбарын үнэ: 10’000 төгрөг

Холбоо барих утас: 70399999, 99270651

Үргэлжлэх хугацаа: 50 минут

БЭРД” СОНГОДОГ ИНЭЭДМИЙН ЖҮЖИГ

 Хүнд хөрөнгө мөнгө,эд баялгаас илүү үр хүүхэд гэр бүл хамгийн чухал байдаг юм.
Ж.Б.Мольер “Бэрд” жүжгээс сэдэвлэн бүтээсэн энэхүү сонгодог, инээдмийн жүжгийн ерөнхий найруулагчаар СТА Д.Бямбацогт ажиллаж, дүрүүдийг СТА С.Орхонтуул, СТА Т.Сэргэлэн, Б.Балжинням, Э.Ананд, Э.Үүрцайх, Б.Тэмүүжин нар амилуулжээ.

Хэзээ: 2023.12.02 – 2023.12.09-ний өдрүүдэд 19:00 цагаас

Хаана: МҮЭСТО

Тасалбарын үнэ: Партер А – 40’000, Партер Б – 30’000, бэльэтаж 30’000

Холбоо барих утас: 86105300, 86082090

Үргэлжлэх хугацаа: 110 минут

“ЗӨРҮҮД ГРИНЧ” ЗУЛ САРЫН САХИЛГАГҮЙ ДРАМ

Хэний ч үл мэдэх Хэн нэртэй хотод ийм нэгэн үйл явдал болох гээд л хүмүүс үймрэлдэн сандралдаж байтал тээр тэнд уулын агуйд над шиг биш чам шиг биш зөрүүд ноён Гринч үнэнч туслах Максын хамт өдөр хоногийг гуниглаж өнгөрүүлнэ. Жүжгийн ерөнхий найруулагчаар М.Лхагва ажиллаж байна.

Хэзээ: 2023 оны 12 дугаар сарын 09,10,16,17,23,24,29,30 өдрүүдэд 11:00, 13:00, 15:00 цагт

Хаана: Улаанбаатар театр

Тасалбарын үнэ: 25’000

Холбоо барих утас: 11301111

Үргэлжлэх хугацаа: 70 минут

ШЕЛКУНЧИК “ЦӨМӨГЧ ЦЭРЭГ БА ХУЛГАНЫ ХААН”

Дэлхийн алдарт зохиолч Эрнст Теодор Амадей Гофманий "Цөмөөхэй ба Хулганын хаан" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн хүүхдийн жүжиг нь  1816 онд бичигдсэн алдарт үлгэр юм. Э.Т.А.Гофманы үлгэр болон П.И.Чайковскскийгийн хөгжмөөс PRO THEATRE- ын залуу уран бүтээлчид сэдэвлэн хүүхэлдэйн театр, сүүдрийн театр, драмын театрын олон жанруудыг ашиглан орчин үеийн үзэгч багачуудад хүргэж байна.

Хэзээ: 2023 оны 12 сарын 09-30 өдрүүдэд 14:00,17:00 цагт

Хаана: РЦНК

Тасалбарын үнэ: 30’000-50’000

Холбоо барих утас: 90109900

Үргэлжлэх хугацаа: 65 минут

“ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦ” ХҮҮХДИЙН ШИНЭ ЖИЛИЙН ШОУ ТОГЛОЛТ

Үлгэрийн баатруудтай дурсамж дүүрэн шинэ жилээр аялуулах “Үлгэрийн ертөнц” хүүхдийн шинэ жилийн шоу тоглолтыг "Алаг мэлхий" энтертайнментаас зохион байгуулах гэж байна. Тус жүжгийг дөрвөөс дээш насны багачууд үзэх боломжтой.

Хэзээ: 2023.12.17-нд 12:00 цагаас

Хаана: Ulaanbaatar Palace

Тасалбарын үнэ: 30’000

Холбоо барих утас: 88665670, 99808220

Үргэлжлэх хугацаа: 90 минут

 БУЛЦГАР НАЙЗУУДЫН ШИНЭ ЖИЛ

Булцгар найзуудад тохиолдсон шинэ жилийн сонирхолтой, хөгжилтэй, адал явдалт хүүхдийн жүжигчилсэн тоглолт шинэ жилийн баярыг угтан тоглогдох гэж байна. Жүжгийг "Булцгар хүүхдийн брэнд" зохион байгуулж байгаа бөгөөд гурваас дээш насны багачууд үзэх боломжтой юм.

Хэзээ: 2023.12.23-нд 13:00, 15:30 цагуудаас

Хаана: Ulaanbaatar Palace

Тасалбарын үнэ: 20’000-40’000

Холбоо барих утас: 86854828

Үргэлжлэх хугацаа: 60 минут.

“ИНЭЭМСЭГЛЭЛ” ТОГЛОЛТ

Монголын рок попын анхдагчдын нэг "Инээмсэглэл" хамтлаг 45 жилийн ойн баяраараа үзэгчдэдээ лайв концертоор бэлэг барих гэж байна. Тоглолтын онцлох үзүүлбэр болох "Инээмсэглэл"-ийн гишүүдийн дүү нар, үр хүүхдүүд болох Б. Ангирмаа, Т. Бат-Оргил, Д. Тэнгисмаа, Б. Наранзун, Г. Эрдэнэ-Солонго, Ц. Юдко, Ч. Ганбат нар тус тоглолтод дуу хуураараа үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэж байна.

Хэзээ: 2023.12.01, 2023.12.02 өдрүүдэд 19:00 цагт

Хаана: Соёлын төв өргөө

Тасалбарын үнэ: Партер 100’000 бэльэтаж 50’000

Холбоо барих утас: 1900-1800

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Ж.ПУЧЧИНИ “ТОСКА”

"Тоска" дуурийг Ж.Пуччини зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийжээ. Нээлтийн тоглолт 1900 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Ром хотын "Театро Костанци" театрт тоглож байжээ. Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгох гурван бүлэг, гурван үзэгдэлт дуурь юм.

Хэзээ: 2023.12.02 17:00 цагаас

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

Тасалбарын үнэ: 30’000-60’000

Холбоо барих утас: 70110397

Үргэлжлэх хугацаа: 90 минут

“ЗУЛ САРЫН АЯЛГУУ” КОНЦЕРТ

ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга  Монголын тайзнаа анх удаа жазз опера тоглох гэж байна. Зул сарын аялгуу тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд тоглолтын эхний хэсэгт "Анир" поп оркестртой дэлхийн болон сонгодог поп опера дуунуудаа дуулж эгшиглүүлэх бол тоглолтын хоёр дахь хэсэгт 50 жилийн түүхтэй МУ-ын филармонийн Баянмонгол жазз оркестртой хамт жазз операг үзэгчдэдээ хүргэх ажээ.

Хэзээ: 2023.12.16 19:00 цагт

Хаана: Соёлын төв өргөө

Тасалбарын үнэ: Партер 100’000, бэльэтаж 50’000

Холбоо барих утас: 80821656

Үргэлжлэх хугацаа: 90 минут.

“БУНДАН” МИНИ КОНЦЕРТ

Реппер Roockie энэ Бямба гаригт "Бундан" мини концертоо тоглох гэж байна. Уг концертыг 21-ээс дээш насныхан үзэх боломжтой.

Хэзээ: 2023.12.02 20:00 цагаас

Хаана: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн замын эсрэг талд орших Тугтан төвийн 2 давхарт Metro disco & live music club

Тасалбарын үнэ: 50’000

Холбоо барих утас: 99067444, 88114041

Б.Нарангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-01 103.57.94.212

Манай урлагынхан өвлийн улиралд тоглолтоо өдрийн цагаар хийж байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж