Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2023.12.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа  ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний 20 цагаас 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -30…-35 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25…-30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр       -13…-18 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор -1…+4 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРИх төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж