С.Мөнхбатын эмнэлэг 50 хүний хавдрын ЭХО-г төлбөргүй хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.11.30-нд нийтлэгдсэн

С.Мөнхбатын эмнэлэг 50 хүний хавдрын ЭХО-г төлбөргүй хийнэ

С.Мөнхбатын эмнэлэг 50 хүний хавдрын ЭХО-г төлбөргүй хийнэ

Улсын аварга С.Мөнхбатын үүсгэн байгуулсан "Альфа медикал" эмнэлэг ард иргэдийн дунд бамбайн хавдрын оношилгоо, эрт илрүүлгийн нэг удаагийн аянг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэнэ. Энэ үзлэгт хамрагдсанаар бамбайн зангилааг илрүүлэх, зангилаатай иргэд эход хянуулах, эластографийн шинжилгээнд хамрагдах боломжтой. Эхний 50 хүнийг бүртгэж, үнэ төлбөргүй ЭХО авахаар болжээ.

Бамбайн эсүүд ургаж, бамбайн булчирхайлаг эсийн хоргүй хавдрыг үүсгэдэг. Энэ нь хоргүй, жижиг хэмжээтэй тохиолдолд шинж тэмдэггүй байдаг ба бамбайн дааврын ялгарал ихсэх эмгэг үүсэхэд нөлөөлдөг байна.

Тэрбээр эмнэлгийнхээ талаар "Сүүлийн жилүүдэд барилдааныхаа бэлтгэлийг багасгаж, спортын чиглэлд ажлууд хийх болсон. Үүний хамгийн том ажил нь Монголдоо спортын сэргээн засах эмнэлгийг байгуулах байсан. Тэр мөрөөдлийн дагуу эмнэлэг байгуулан ажиллаж байна.

Монголд сэргээн засах эмчилгээний салбар дутмаг хөгжиж, хүмүүсийн ойлголт бага байдаг. Манай тамирчид бэртэл гэмтлээ хурдан эдгээж, бэлтгэлээ үргэлжлүүлэх шаардлагатай.

Миний бие үндэсний бөхөөр барилдаж байх хугацаандаа маш олон гэмтэл авч, цаг хугацаа алдсан. Эмчилгээ үр дүнгүй байснаар гэмтэл сэдэрдэг учраас өөрийн биеэр эмнэлэг байгуулж, тамирчдын ирээдүйд хувь нэмрээ оруулж байна. Иргэдийг зөв амьдралын хэв маягт уриалж, эргээд ажил мэргэжилд нь хэвийн оруулах зорилготой" гэдгийг цахим сүлжээгээр дамжуулан хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж