Л.Оюун-Эрдэнийн авлигын талаар хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Л.Оюун-Эрдэнийн авлигын талаар хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Л.Оюун-Эрдэнийн авлигын талаар хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлсэн билээ. Тэрбээр авлигын эсрэг дагнасан шүүхтэй болох зарчмын шаардлагын талаар онцолсон. Ингээд түүний хэлсэн итгэлээс онцлох эшлэлийг нь тоймлон хүргэе.

  • 1.Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй.
  • 2.Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
  • 3.Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан.
  • 4.Амжилтаасаа илүү алдаагаа ярьж, түүнийгээ засаж чаддаг нь нээлттэй ардчилсан нийгмийн амин чухал үнэт зүйл билээ.
  • 5.Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.
  • 6.Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй ээ!
  • 7.Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна.
  • 8.Авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.
  • 9.Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, урамшуулал уу?
  • 10.Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бүлэглэлд үйлчилдэггүй шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.

Мөн тэрчлэн Ерөнхий сайд авлига, албан тушаалын асуудал хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийхээр Засгийн газар төлөвлөж байгаагаа парламентын гишүүдэд мэдээлэл өгсөн. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд хэр реформ хийхээр төлөвлөснийг товчлон сонирхуулъя.

  • 1.Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх,
  • 2.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх,
  • 3.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх,
  • 4.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй байх,
  • 5.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах,
  • 6.Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
  • 7.Улс төрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглох,

Гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс “..зөвхөн шүүх засаглал ч биш, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар зэрэг авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг олон улсын түвшинд сургаж дадлагажуулах, мэргэшсэн экспертүүдтэй олон улсын эрхзүйн хүрээнд хамтран ажиллах, авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн болон насан туршийн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх шаардлагатай байгаа”-г хэлсэн.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-30 139.5.219.125

Бүх юмны үнэ өссөн ард түмний амьдралын цалин тэтгэвэр хаана ч хүрэхгүй бна. Гарч ирээд авилагал ярьсан хүн сүүлийн 8 жилд танай НАМ гишүүд бөөнөөр авилагыг бүх салбарт бий болголлоо. Шийдсэн юм нэг ч байхгүй

Avatar

Нэргүй 2023-11-30 203.98.76.4

Манай Монгол нээрээ биднээс түрүүлээд хөгжсөн Өмнөд Солонгос гэдэг шиг Өмнөд Монгол улс байхгүйн байхдаа, байвал явахсан

Avatar

1 2023-11-30 103.212.118.127

oukiin tor barisan hugatsaand avilgal ih nsyadaar yarigddag bolson bizdee

Avatar

Зочин 2023-11-30 82.144.201.2

"САЙХАН" ярихаас өөр юм хийдэггүй данхан толгойт, ҮР ДҮН ХААНА БНАА, ЕРӨНХИЙ САЙД АА !!! Нүүрсний хулгай…ингээд бичээд байвал ямар ч үр дүнгүй хоосон шүгэл үлээгч…..6 жил өнгөрчээ, үр дүн 00000000

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.178.221

Өөрөө авилгач хулгайч байж хаха өөрөө өөртэйгээ тэмцэж бга муу

Avatar

сонгогч 2023-11-30 202.9.46.135

2024 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийг дахин Ерөнхий сайдаар ажиллууах шаардлагатай. Тэгж байж авилгыг багасгаж чадна.

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-30 66.181.178.52

Авилгалтай тэмцэнэ, тэмцэнэ гээд 6 жил боллоо. Харин авилгалын цар хүрээ, хэмжээ улам өсөөд, олон улсын International Transparency байгууллагын үнэлгээгээр Монгол улсын авилгалын индекс мөн өсч, олон улсын жагсаалтанд жил бүр 10 байраар ухарч байна. Тэгэхээр энэ сүржин мэдэгдэл ердөө сонгуулийн ШОУ. Итгэхгүй бол эндээс үзээрэй: https://tradingeconomics.com/mongolia/corruption-index

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

DYYDLGN XANAGCH80955877

Avatar

Зочин 2023-11-30 66.181.178.52

Авилгалтай тэмцэнэ, устгана гэж 6 жил сүржинэлээ. Бодит амьдрал дээр аилгал улам ихсэж байна. Үүнийг авилгалын индексээр Монгол улс жил бүр 10 байраар ухарч байгаа нь баталж байна. Энэ жил энэ байр дахиад 10 байраар ухрах байх аа…

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

AX NART SEKSYG80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SEKSY TANILTSI80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 202.44.194.182

"Л.Оюун-Эрдэнийн авлигын талаар …" биш, "Авлигын талаар Л.Оюун-Эрдэнийн хэлсэн …" гэж бичих ёстой!!!

Avatar

Нэргүй 2023-11-30 103.57.95.158

Дахиад гоншигносон, гонгиносон сайд тотгор ярьсан ямарч үр бүтээлгүй он жилүүдийг үргэлжлүүлэх үү. Удирдаж чадаж байвал тэр улсууд чинь 3-4 жилийн дотор л сэхчихэж байна. Лаос,Кампучи гээд бидний шоолж байсан улсуудаа одоо хар даа. Биднийг сөргүүлээд шоолж байна. Данхад ерөнхий сайдын суудал хурцдаж байна. Чадахгүй нь гээд наад ажлаа өгөөч.

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.189.243

Энэ ч сайхан попрохоос өөр чадваргүй

Avatar

Зочин 2023-11-30 202.179.21.217

Зоримог, шударга ажиллаж байгаа, ард иргэдийн итгэлийг хүлээсэн Л.Опун-Эрдэнэ нарыг 30 гаруй жил хуйвалдан баяжсан авлигачид, луйварчид, хулгайчид, тэдний хамсаатнууд хичнээн гүжирдэж, гүтгээд амжилт олохгүй. Эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэж байгаа Л.Оюун-Эрдэнийг зайлуулахын оролдоод хэрэггүй.

Avatar

1 2023-11-30 103.212.118.127

30 jiliin suuliin 10jildni naad nohor chine baisiishdee, malnuudiig yaltai bilee

Avatar

Иргэн 2023-11-30 66.181.185.36

Ерөнхий сайд яриад байна. Бусад нь хулгайлаад байна. Өөрийг нь нэг л өдөр хулгайлна даа.

Avatar

зочин 2023-11-30 192.82.64.167

Авлигаа арилгана гэж 4 жил ярьлаа шүү. Төр хийх л үүрэгтэй, чадах л үүрэгтэй. Гадаад өр шир чинь эвгүй л юм дуулдаад байхын чухам яагаад удаад байгаа юм бол доо.

Avatar

Нэргүй 2023-11-30 43.242.241.151

Ард түмэн чиний талд шүү хүү минь, битгий шантраарай. Хэн ч юу ч гэсэн ард түмэн чиний юу хийсэн, юу хийгээгүйг алдаа оноотой чинь дэмжих болноо

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.46.18

Данх шаана биз. Өөрөө системийн нэг эрэг шураг байж

Avatar

Нэргүй 2023-11-30 43.228.130.63

Nyamdorj shig bas neg shaadg gar shvv ene

Avatar

111 2023-11-30 66.181.180.125

Санаа нь сайхан юм. гэхдээ ямар хонгилын эхлэл болох юм бол? Өөрөө багаараа чирэгдэнэ гэдгээ ойлгодог болов уу?

Avatar

Зочин 2023-11-30 64.119.29.46

Манайд авилг авч бгаад баригдлаа прокрурорт очлоо шүүхэд очлоо л гэх юм тэгээд чимээгүй болоод сүүлдээ замхараад ажиллаа хийгээд л яваад байх юм эрх мэдэлтэй хүмүүс юу гэж шалгуулаад хэрэгээ хүлээх вэ дээ уул нь шууд л ажиллаас нь чөлөөлөөд шалгуулдаг тогтолцоонд орохгүй бол болохгүй дээ тэгээд дандаа бага тушаалын хүмүүст нь хариуцлага тооцох юмаа томчууд нь зүгээр яваад эсвэл торгууоиад өнгөрөх юм бна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж