Э.Одбаяр: Монгол паспортыг дэлхийд хамгийн хүчтэй болгоно

Э.Одбаяр: Монгол паспортыг дэлхийд хамгийн хүчтэй болгоно

Э.Одбаяр: Монгол паспортыг дэлхийд хамгийн хүчтэй болгоно

Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гаригт зохион байгуулдаг 4:11 мэдээллийн цагт тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Э.Одбаяр оролцож байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, бизнесийн удирдлагын баклавр, эдийн засгийн магистр зэрэгтэй. 2005 онд Ардчилсан намын батлах авч байсан. Өмнө нь намынхаа Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.

Манай нам 2012 онд олонхи болоогүй ч хамгийн олон суудал авч, Засгийн эрх барьсан. 2016, 2020 оны сонгуульд ямар үр дүн гарсныг бүгд мэдэж байгаа. Хүн хоорондын чин сэтгэлийн харлцаа байхгүй, гадагшаа ард түмнийхээ сэтгэлийг чин сэтгэлээсээ сонсч чадахгүй байснаас тийм дүн үзүүлсэн байх гэж боддог. Миний хувьд би гэхээсээ Ардчилсан нам гэдэг маш олон лидертэй, маш олон довтлогчтой хөл бөмбөгийн багийн хаалгачин ч юм уу, холбогч ч юм уу байх ёстой гэж бодож, тийм хүн нь байхын төлөө хичээж ирсэн. Тийм учраас намын дарга маань итгэл хүлээлгэн энэ албан д томилсон байх гэж бодож байна.

Л.Гантөмөр даргын хувьд долоо хэмжиж нэг огтол гэдэг хашир зантай, юмыг углуургаар нь боддог хүн. “Ахын дүү өөрийнхөөрөө л ярьсан нь дээр” гэж хэлсэн.

Бид нарт нэг л менежмент хэрэгтэй, хамтарч ажиллах. Энэ ажлыг хийх гэж хичээнэ.

Цаашдаа юу хийх вэ гэдгийг та бүхэн сонирхож байгаа байх.  Зорилтгүй, зорилгогүй энэ албанд томилогдож энэ багт ороогүй. Залуу хүний хувьд бодсон зүйл бий. Өрсөлдөх, сөргөлдөх гэдэг үгний ялгааг гаргана. Юуг хийх ёстой вэ гэдгээ нам дотроо ярьж байгаад ард түмэн дээрээ очно. Сонгууль болтол тодорхой хугацаа байна. Юу хийх вэ гэдэг тал дээр уулзалтаа хийнэ.

Надад мөрөөдөл бий. Монгол паспортыг дэлхийд үнэтэй, Монгол паспортыг хамгийн хүчтэй паспорт болгохын төлөө ажиллана. Улс хоорондын дипломат харилцааны хүрээнд шийдэгддэг асуудал гэж ойлгож болохгүй.  Ямар орны иргэдийн паспорт үнэтэй байдаг вэ гэхээр эдийн засгийн эрх чөлөөтэй, хувь хүний эрх чөлөөтэй, амьдрах орчин нь бүрдсэн, иргэд нь гадагшаа гарахдаа мөнгө олох гэж биш мөнгө үрэх гэж явдаг иргэдийн паспорт хүчтэй, үнэтэй байдаг. Ийм Монголыг бүтээнэ, ийм иргэдтэй улсыг бүтээнэ гэдэг мөрөөдөл байдаг. Энэний хүрээнд нийгмийн бүх асуудал яригдах боломжтой. Энэ асуудлыг шийдэх хувилбаруудыг яриад намын хамт олондоо хэлнэ. Дэмжигдвэл нийгэмд гаргана, буруу байвал засаад цаашаа явна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 202.55.191.194

ш*****а 2012 онд монгол улс монгол хүн жинхэнэ дампуурсан шүү…нохойн бааснуудаа

Avatar

Амжилтын одЗ 2023-11-30 59.153.112.82

Амжилт хүсье.АН Монголын эрх чөлөөний тулгуур багана шүү.АН эв нэгдэл маш чухал. Эв нэгдэл нэрийн доор ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан хүмүүсийг хамгаалж болохгүй

Avatar

Зочин 2023-11-30 66.181.182.250

Гайгүү залуу бишүү. Их луйварчдыхаа замаар орчихуузай, зам, уулзвар гэж шуугиулж бийгаад улсын төсвийг олон нугалж цуслаад дуусгачихдаг чи байтугай намын даргаа хөтлөөд дарамтлаад байж байгаа. Танай АН зөвхөн луйврын зорилготой нам шүү. Тэгээд нөгөө Ардын нам нь төлдөг гаж систем тогтсон. Залуучууд та нар намаа ялзралаас нь гаргаж цоо шинэ нам болгохгүй бол цаг урссаар, улс ард түмэн хохирсоор байна

Avatar

Мөнр 2023-11-30 66.181.190.38

Сонгуульд ялахын тулд Саяхан ерөнхийлөгч болсон багий хэн билээ дээ. Түүнээс туршлага судал. Төв банкаа татан буулгаж цаасан иөнгө үылдвэрлэрийг больно. Улсынхаа нэрийг сольж гадаад өргүй орон болно гэх мэт амлалтын зөндөө арга бгаа шүү. Түүнээс биш өртэй, мөнгөгүй байж бүх дэлхийгээр визгүй зорчино гэж байхгүй.

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-30 66.181.191.12

Паа үнэн үү.

Avatar

Уншигч 2023-11-30 202.9.47.1

Дажгүй л яриа хөөрөөтэй, байгаагаараа байдаг бололтой залуу байна. Амжилт хүсье!

Avatar

Иргэн 2023-11-30 124.158.68.156

Одбаярт хөтөлбөртөө тусгах зүйлийн жагсаалтын үргэлжлэл:
Иранд газрын тос болон бензин маш хямд тул Ирантай газрын тосны асуудлаар хамтрах ёстой.
11.тавдугаар цахилгаан станцыг нэн яаралтай барьж ашиглалтад оруулах.
12.хоёр хөрштэйгээ тал бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх. ямарч халдварт өвчин гарсан тохиолдолд хилээ хаахгүй байх.
13.Сумдыг нэгтгэж засаг захиргааны өөрчлөлтийг хийх;
14.яамдын болон сайд нарын тоог эрс цөөлөх;
15.үйлдвэрлэгч орон болох тодорхой зорилтуудыг дэвшүүлэх гэх мэт тх

Avatar

Иргэн 2023-11-30 124.158.68.156

Одбаярт хөтөлбөртөө тусгаж хийх зүйлийн үргэлжлэл:
7.цэргийн сургалт бэлтгэлийн агуулга арга хэлбэрийг үндсээр нь өөрчлөх;
8.бүх их дээд сургуулийг УБ хотоос гаргах. үүний тулд одоогийн их дээд сургуулийн барилгыг улс мэдэлдээ авч сургууль цэцэрлэг эмнэлэг болгож зориулалтыг нь өөрчлөх. харин их дээд сургуулийг хотоос гаргаж барих барилгынх нь мөнгийг улсаас олгох.
9.шатахууны үйлдвэрийг богино 26 он гэхэд ашиглалтад оруулах;
10.Иран улсаас газрын тос болон шатахуун авах гэрээг хийж хэрэгжүүлэх;

Avatar

Иргэн 2023-11-30 124.158.68.156

за Одбаяраа танай АН сонгуульд ялья гэвэл дараах зүйлийг амла хөтөлбөртөө тусга хий. Үүнд: 1.Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг эрчимжүүлэх;
2.МАН-ын өнгөрсөн 8 жилд нэмсэн татварыг бууруулах;
3.шинэ ниыслэлийг Орхоны хандийд байгуулах ажлыг гадны орны тусламж дэмжлэгтэйгээр богино хугацаанд хийх;
4.УБ хотод түгжрэлийг бууруулахын тулд замын уулзаруудыг давхар гүүрэн болгох;
5. ахмад настны тэтгэврийг нэмэхдээ ижил хэмжээгээр бус тодорхой хувиар нэмэх;
6.цэргийн алба хаах хугацааг 6 сар болгох

Avatar

Нэргүй 2023-11-30 202.126.88.84

Төрийг базах Залуу байна даа. Нийгэм сайжрах байх

Avatar

Нэргүй 2023-11-30 139.5.216.139

өөрөө бичжээ

Avatar

Amidral medehgui dda min 2023-11-30 59.153.114.115

Jaahan amidraltai yum gutsaldaa,

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.185.174

Заавал тэгж дэлхийд хамгийн болох гээд байх хэрэг юу бна. Тэглээ гээд яах юм. Улс нь хөгжилгүй иргэд нь ядуу байхад хүчтэй паспортоор яах юм.

Avatar

Нэргүй 2023-11-30 192.82.92.204

Иргэд нь баян улс хөгжиж байж паспорт хүчтэй болнол доо, юм ойлгож байж дугар???

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.185.174

харин тэгээд яагаав. Эхлээд улс нь хөгжиж иргэд нь баян болж байж паспорт аяндаа хүчирхэгжинэ гэж бна. Шууд л паспортыг хүчтэй болгоно гэхээр утгагүй биздээ.

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.188.222

чи хэлж байгаа үгээ яг хойноос нь нэг хэлээд үз дэ тэгвэл яг ойлгоно

Avatar

Гэгээнтөр 2023-11-30 66.181.187.60

Завханы луухаанууд монголд гай л болж дуусахгүйндээ, Очирбат энэ тэр гээл, Энэ мантуу хэд дахь үеийн гамин гараад ирвээ. Яг л х***а байн шүүдээ. АН намыхан ихэнх нь х*******н э****з гэдэг нь үнэн боллоо шүү.

Avatar

Зөв шүү 2023-11-30 192.82.92.204

Зүгээр ээ зүтгээд бай үл таних найзаа, МАН-аас дутах юм АН-д байхгүй "Хулгайчтай бол хулгайчдаа, авилгачтай бол авилгачтай" харин МАН-д байхгүй бодлого танай намд байдаг түүний үр дүнд "Хотондоо багтахгүй малтай, хотод багтахгүй машинтай" болсон. Анх иргэн бүр гадаад паспортой болох зорилго тавьж Энхсайханы засгийн газар хэрэгжүүлж хүн бүр хилийн дээс алхаж үзсэн, одоо Монгол паспортыг дэлхийд гаргах бодлого хэрэгжүүлэх нь зөв.

Avatar

Нэргүй 2023-11-30 202.44.194.182

Уул нь сайхан санаа, гэвч амлах, хэрэгжүүлэх хоёрын хооронд 4 хуруу зай бий!!!

Avatar

Нэргүй 2023-11-30 59.153.86.200

Дажгүй л ил үгтэй залуу л байна. Одоо залуусаа дэмжээд явах нь зөв өө. Заавал хэл амтай их мэдэгч царайлсан хүн нарийн бичгийн дарга болох ёстой юм уу үгүй шүү

Avatar

Zochin 2023-11-30 202.21.111.170

Боловсрол муутай хүн байна.

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.189.243

Ха ха энэ нөхөр согтуу байна дөө

Avatar

Нэргүй 2023-11-30 59.153.112.246

…БАГА УУЖ БАЙ

Avatar

Нэргүй 2023-11-30 59.153.115.240

Мөн ч буруу дүгнэх юм даа. Танай намын ах нар чинь авилган бөмбөг тоглож байгаад та нарт ямар боломж үлдээгээгүй шүү дээ. Одоо ч та нарт боломж байхгүй. Яагаад гэвэл та нарт боловсон хүчин байхгүй. Намаа шинэчлээгүй. Жишээ нь та өөрөө Их Хуралд орж суухыг л бодож байгаа болохоос намаа ялахгүйг мэдэж байгаа. Тэгээд ч та нарын боловсрол хүрэхгүй. Дууссан.

Avatar

Иргэн 2023-11-30 66.181.185.36

Юу хийхээ одоо болтол мэддэггүй ямар хэцүү юм бэ. Намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруул. Дур дураараа яриад, хүн хулхидах гээд байж хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-11-30 202.126.89.112

Za naad muruudul cin ch yu l boldoo xo

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.132

Зөв сэтгэлгээтэй залуу байна. АН бахь байдгаараа байвал ХҮН-ыг урдаа алдаж УИХ дахь хүнийхээ тоогоор 3 дахь улстөрийн нам болж мэднэ.Залуу өөдрөг сэтгэлгээтэй хүнээ дэмжих нь зөвөө

Avatar

АН шударга гишүүн 2023-11-30 66.181.190.149

АН фааак л гэж хэлье дээ

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.168.82

дээр дооргүй мөрөөдсөөр…. иргэд ядуурсаар.. хүүе сэрээрэй миний дүү сайхан зүүдлэв ээ. төрөө засахаасаа өмнө өөрийгөө, гэрээ, тэгээд намаа төвхнүүлчихээд дараа нь дэлхийн хэмжээний юмаа мөрөөд, МАНы шээс чинь

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.191.185

udirdagch hunii ug n jintei, hund nuluuluhuits bas deer n gadna turh hunii itgeliig turuulehuits baih yostoi. manaihand bol 0

Avatar

Нэргүй 2023-11-30 103.57.94.168

Амандаа орсоноо бурж байнаа….

Avatar

Нэргүй 2023-11-30 139.5.217.90

энэ ан нам бүүр галзуурч өгч байна аа ёо б**с улайчлаа

Avatar

Зочин 2023-11-30 202.126.89.138

Эхлээд жорлонгоо барина жорлонд бааж сурна гэвэл хүн үнэмшинэ.

Avatar

Нэргүй 2023-11-30 202.21.107.89

Ийм хийсвэр үлгэр бүү ярь. Нарийн ногоогоо дотоодоосоо бүрэн хангана, зэсийн баяжмалаа 100 хувь дотооддоо хайлуулна, нүүрсээ угаана гэдэг ч юм уу хүрэх боломжтой бодит зорилго, зорилт тавь. Бүр нэг худлаа шаасаар байгаад өлсгөлөн үхэрнүүд нь мөөрж сонгосоор байгаад сурцан

Avatar

АН унажээ 2023-11-30 103.212.118.138

Одбаяртай Ардчилсан нам бүтэхгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-11-30 43.228.129.4

Харваас урд зүгийн гар байна ш дээ.
Улиустай амбангийн ногоочны удам байна

Avatar

дэмжинэ 2023-11-30 64.119.30.83

Монгол улсын гавьяат эмчийн хүү шүү.

Avatar

Нэргүй 2023-11-30 139.5.216.193

э****з гавъяат зөндөө шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж