Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гаригт зохион байгуулдаг 4:11 мэдээллийн цагт тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Э.Одбаяр оролцож байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, бизнесийн удирдлагын баклавр, эдийн засгийн магистр зэрэгтэй. 2005 онд Ардчилсан намын батлах авч байсан. Өмнө нь намынхаа Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.
Манай нам 2012 онд олонхи болоогүй ч хамгийн олон суудал авч, Засгийн эрх барьсан. 2016, 2020 оны сонгуульд ямар үр дүн гарсныг бүгд мэдэж байгаа. Хүн хоорондын чин сэтгэлийн харлцаа байхгүй, гадагшаа ард түмнийхээ сэтгэлийг чин сэтгэлээсээ сонсч чадахгүй байснаас тийм дүн үзүүлсэн байх гэж боддог. Миний хувьд би гэхээсээ Ардчилсан нам гэдэг маш олон лидертэй, маш олон довтлогчтой хөл бөмбөгийн багийн хаалгачин ч юм уу, холбогч ч юм уу байх ёстой гэж бодож, тийм хүн нь байхын төлөө хичээж ирсэн. Тийм учраас намын дарга маань итгэл хүлээлгэн энэ албан д томилсон байх гэж бодож байна.
Л.Гантөмөр даргын хувьд долоо хэмжиж нэг огтол гэдэг хашир зантай, юмыг углуургаар нь боддог хүн. “Ахын дүү өөрийнхөөрөө л ярьсан нь дээр” гэж хэлсэн.
Бид нарт нэг л менежмент хэрэгтэй, хамтарч ажиллах. Энэ ажлыг хийх гэж хичээнэ.
Цаашдаа юу хийх вэ гэдгийг та бүхэн сонирхож байгаа байх. Зорилтгүй, зорилгогүй энэ албанд томилогдож энэ багт ороогүй. Залуу хүний хувьд бодсон зүйл бий. Өрсөлдөх, сөргөлдөх гэдэг үгний ялгааг гаргана. Юуг хийх ёстой вэ гэдгээ нам дотроо ярьж байгаад ард түмэн дээрээ очно. Сонгууль болтол тодорхой хугацаа байна. Юу хийх вэ гэдэг тал дээр уулзалтаа хийнэ.
Надад мөрөөдөл бий. Монгол паспортыг дэлхийд үнэтэй, Монгол паспортыг хамгийн хүчтэй паспорт болгохын төлөө ажиллана. Улс хоорондын дипломат харилцааны хүрээнд шийдэгддэг асуудал гэж ойлгож болохгүй. Ямар орны иргэдийн паспорт үнэтэй байдаг вэ гэхээр эдийн засгийн эрх чөлөөтэй, хувь хүний эрх чөлөөтэй, амьдрах орчин нь бүрдсэн, иргэд нь гадагшаа гарахдаа мөнгө олох гэж биш мөнгө үрэх гэж явдаг иргэдийн паспорт хүчтэй, үнэтэй байдаг. Ийм Монголыг бүтээнэ, ийм иргэдтэй улсыг бүтээнэ гэдэг мөрөөдөл байдаг. Энэний хүрээнд нийгмийн бүх асуудал яригдах боломжтой. Энэ асуудлыг шийдэх хувилбаруудыг яриад намын хамт олондоо хэлнэ. Дэмжигдвэл нийгэмд гаргана, буруу байвал засаад цаашаа явна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ