Орос эмэгтэйчүүдийг 8 хүүхэд төрүүлэхийг уриалав

Орос эмэгтэйчүүдийг 8 хүүхэд төрүүлэхийг уриалав

Орос эмэгтэйчүүдийг 8 хүүхэд төрүүлэхийг уриалав

Украинд амь үрэгдсэн орос цэргүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь тус улсын хүн амын хямралыг хурцатгаж байна. Тиймээс ОХУ-ын ерөнхийлөгч Путин эмэгтэйчүүдийг найман хүүхэдтэй болохыг уриалжээ.

"Айлууд олон хүүхэдтэй байдаг тэр үе рүү манай улс буцах ёстой. Манай эмээ, элэнц эмээ нар долоо, найм, түүнээс ч олон хүүхэдтэй байсан. Энэ сайхан уламжлалаа хадгалж, сэргээцгээе. Өнөр өтгөн гэр бүл нь Оросын бүх ард түмний амьдралын хэв маяг болох ёстой. Гэр бүл бол төр, нийгмийн үндэс суурь байгаад тогтохгүй оюун санаа, ёс суртахууны эх сурвалж. Оросын хүн амыг хадгалж, өсгөх нь бидний цаашдын зорилго юм. Энэ бол дэлхийн тавцан дахь Оросын ирээдүй. Мянган жилийн түүхтэй мөнхийн Орос улс" гэж Путин хэлсэн байна.

Дайн, эдийн засгийн уналт зэрэг олон асуудлын хажуугаар Орост төрөлт буурсаар байна. Дайны улмаас 900 мянга орчим хүн эх орноосоо дүрвэсэн. Мөн 50 мянга орчим хүн Украинд амиа алдсан гэж үзэж байна.

Путин засгийн эрхэнд гарснаасаа хойш хүүхэдтэй хүмүүст олон төрлийн урамшуулал олгох, тэр дундаа нэгээс дээш хүүхэдтэй гэр бүлд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч төрөлтийг нэмэгдүүлэхийг хичээсэн. Гэвч энэ арга хэмжээ төдийлөн үр дүнтэй байгаагүй. Холбооны статистикийн албанаас танилцуулсан тоо баримтыг харвал Оросын хүн ам энэ оны нэгдүгээр сарын байдлаар 146,447,424 байжээ. Энэ нь Путины анх ерөнхийлөгч болсон үе буюу 1999 оныхоос бага үзүүлэлт юм. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Путин 2023-11-30 139.5.217.33

Та нар хүүхэд төрүүлээд бай, би тэднийг чинь дайнд явуулаад байна. Төрөлтийг ихэсгэх хэрэгтэй, тэгэхгүй бол энэ дайнд манай залуус цөөрөөд байна шүү дээ. та нар ойлгож байна уу?

Avatar

зочин 2023-11-30 202.126.90.18

ОХУ-д төрөлт харьцангуй хэвийн. Хүн амын тоо буураагүй өсч байгаа. Гэхдээ улс орон нь түргэн хөгжиж,эдийн засаг нь хүчирхэгжиж, тэлж,ажиллах хүчний нөөц металлурги зэрэг зарим салбарт дутагдах болсон талаар яригдах болсон. Харин барууны орнуудад л төрөлт,хүн амын өсөлт ноцтой байдалд орж байна.Хөржилтэй орнууд бусад буурай орны ажлын гол хүчийг өөртөө соронзон мэт татаж, тухайлбал дорнот европын орнуудын эдийн засаг маш хүндэрч байна.Украин бүр баларч байна. Тэнд төрөлт бараг арилсан бололтой.

Avatar

зочин 2023-11-30 202.126.90.18

Балтын орнууд болох Литви,Латви Эстоний залуус ,ажиллах гол хүч нь Англи Франц Испани,Герман зэрэг барууны орнууд рүү дайжиж хүн ам нь 30 хувь цөөрч, хөдөө нутахг нь эзгүйрч, бараг ганц нийслэлрээгээ л үлдэж байна гэсэн мэдээ аль дээр үеэс л гараад байсан.Зүүн европын орнууд бараг бүгд яг ийм байдалтай байна.

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-30 173.66.93.130

ш*****а Бадмаа

Avatar

Зочин 2023-11-30 103.161.242.76

тэнэг хүүр монгол дайнаас илүү үхэж далд орж байхад . Тэр аугаа орос улс хүн амаа өсгөж улс орон баялагаа хамгаалахад энэ сайтад ямар хамаа байна . тэр үхэж алдаад байгаа америк нато , европийн холбоо чинь сөнөнө гэж Ванга зөнч хэлсэн шүү

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.190.217

ваа зайлуул, тэгээд л хөрш улсаасаа хүүхэд хулгайлсан байна шд,

Avatar

ЗОЧИН 2023-11-30 59.153.115.86

ЭНЭ ГААГЫН ОУ-ын ЭРҮҮГИЙН ШҮҮХЭЭР ОУ-д ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БУЙ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ЦЭРГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН, УКРАЙНЫ ХОТ ТОСГОДЫГ БӨМБӨГДӨН ҮНСЭН НУРАМ БОЛГОН ГАЗАРТАЙ ТЭГШЛЭН, ХҮН АРДЫГ НЬ ХЯДАЖ, АЛАН ХЯДАГЧ,ФАШИСТ ДАРАНГУЙЛАГЧ ГЭГДЭЖ БУЙ ОДОЙ ӨВГӨН ОРОС ЭРЧҮҮДЭЭ ДАЙД ТУУЖ АВААЧИН ХЭДЭН ЗУУН МЯНГААР НЬ АЛУУЛЧИХААД ОДОО ЭХЧҮҮДИЙГ 8 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ НӨХӨХӨӨР ШИЙДЭЖ ГЭНЭЭ.ЭНЭ ӨВГӨН АЛГА БОЛМОГЦ ДАЙН ДУУСНА.

Avatar

зочин 2023-11-30 66.181.187.130

а******н Путин

Avatar

ZOCHIN 2023-11-30 43.228.130.38

s** L SAIN XIIX NI DEE KKKK.. OCHOOD XIIGEED UGCH CHADNA SHUU…OROS XUUXNUUD GOE BIZ DEE KKKKKK….

Avatar

Ухаантан 2023-11-30 103.212.117.47

Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд "нэг толгой сайн байсан ч хоёр толгой илүү" гэдгийг мэддэг Путин хүн амын өсөлтийг чухалчилж байна. Харин манай Хулгайчууд, Оффшортоншууд бол "Хүүхдийн мөнгөөр хооллох гэж хүүхэд төрүүлдэгээ зогсоо" гэж л уриалах нь их юм даа. Тэд бол "Би баялгийн эзэн болчихлоо. Бусад Монголчууд үхэцгээ" л гэдэг болсон байна.

Avatar

зочин 2023-11-30 103.212.119.199

Монгол эрчүүд очоод хийгээд өгье. Хууль гаргаад 2-3 эхнэртэй бол гэвэл 2 Орос авгай авчихья байз, Тэртээ тэргүй улс нь тэжээнэ гэж байгаа юм чинь . Даанч аягүй бол Монгол авгай самардаад а**х байх дөө. Хэ Хэ

Avatar

Зочин 2023-11-30 192.82.65.144

Хүүхэд төрүүл, бид нар тэрүүгээр чинь цэрэг хийж цусыг нь урсган бусдын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэхдээ ашиглах юм гэж хэлсэнтэй агаар нэгэн болжээ.

Avatar

Нэргүй 2023-11-30 124.158.70.168

тарвагаа ш*****а

Avatar

Нэргүй 2023-11-30 202.126.89.31

Тэгж ойлгож болно

Avatar

тэнэглэл 2023-11-30 59.153.112.76

энэ эргүүгээр алуулах гээд ямар эмэгтэй хүн үр хүүхэд төрүүлэхэвдээ. туйлгүй галзуу дарангуйлагч.

Avatar

Нэргүй 2023-11-30 124.158.70.168

тэнэглэлээ шаахаа болилдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж