Орос эмэгтэйчүүдийг 8 хүүхэд төрүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2023.11.30-нд нийтлэгдсэн

Орос эмэгтэйчүүдийг 8 хүүхэд төрүүлэхийг уриалав

Орос эмэгтэйчүүдийг 8 хүүхэд төрүүлэхийг уриалав

Украинд амь үрэгдсэн орос цэргүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь тус улсын хүн амын хямралыг хурцатгаж байна. Тиймээс ОХУ-ын ерөнхийлөгч Путин эмэгтэйчүүдийг найман хүүхэдтэй болохыг уриалжээ.

"Айлууд олон хүүхэдтэй байдаг тэр үе рүү манай улс буцах ёстой. Манай эмээ, элэнц эмээ нар долоо, найм, түүнээс ч олон хүүхэдтэй байсан. Энэ сайхан уламжлалаа хадгалж, сэргээцгээе. Өнөр өтгөн гэр бүл нь Оросын бүх ард түмний амьдралын хэв маяг болох ёстой. Гэр бүл бол төр, нийгмийн үндэс суурь байгаад тогтохгүй оюун санаа, ёс суртахууны эх сурвалж. Оросын хүн амыг хадгалж, өсгөх нь бидний цаашдын зорилго юм. Энэ бол дэлхийн тавцан дахь Оросын ирээдүй. Мянган жилийн түүхтэй мөнхийн Орос улс" гэж Путин хэлсэн байна.

Дайн, эдийн засгийн уналт зэрэг олон асуудлын хажуугаар Орост төрөлт буурсаар байна. Дайны улмаас 900 мянга орчим хүн эх орноосоо дүрвэсэн. Мөн 50 мянга орчим хүн Украинд амиа алдсан гэж үзэж байна.

Путин засгийн эрхэнд гарснаасаа хойш хүүхэдтэй хүмүүст олон төрлийн урамшуулал олгох, тэр дундаа нэгээс дээш хүүхэдтэй гэр бүлд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч төрөлтийг нэмэгдүүлэхийг хичээсэн. Гэвч энэ арга хэмжээ төдийлөн үр дүнтэй байгаагүй. Холбооны статистикийн албанаас танилцуулсан тоо баримтыг харвал Оросын хүн ам энэ оны нэгдүгээр сарын байдлаар 146,447,424 байжээ. Энэ нь Путины анх ерөнхийлөгч болсон үе буюу 1999 оныхоос бага үзүүлэлт юм. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж