АНУ, Ираны буруу тооцоолол илүү том дайнд хүргэж болзошгүй

АНУ, Ираны буруу тооцоолол илүү том дайнд хүргэж болзошгүй

АНУ, Ираны буруу тооцоолол илүү том дайнд хүргэж болзошгүй

Хамас бүлгийнхэн аравдугаар сарын 7-нд Израиль руу дайрсны дараахан Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчнийхэн Ирак, Сири дэх АНУ-ын цэргүүдийн эсрэг 70 гаруй удаа пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсон. АНУ-аас хариуд нь дөрвөн удаа агаарын цохилт өгч, 15 хүн амиа алджээ. Гэхдээ АНУ ч, Иран ч Газын зурвас дахь мөргөлдөөнийг бүс нутгийн хэмжээнд дэвэргэхийг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн.

Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 23 буюу Газын зурваст түр гал зогсоохын өмнөх өдөр АНУ-ын тал халдлагад өртсөн байна. Одоогоор АНУ нь Иран, Ливан дахь Хезболла, Йемен дэх хуситууд, Ирак, Сири дэх зэвсэгт бүлэглэлүүдийг анхааралтай ажиглаж байна. Улаан тэнгисийн өмнөд хэсэг рүү Лхагва гаригт Йеменээс харвасан нисгэгчгүй онгоцыг АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоц устгажээ. 

"Газын зурваст арай богино хугацаатай дайн үргэлжлэнэ гэж хүмүүс харж байсан. Гэвч АНУ болгоомжтой байхгүй бол Газын зурвас илүү том дайны эхлэлийг тавьж магадгүй" гэж Жонс Хопкинсийн их сургуулийн олон улсын харилцаа, Ойрхи Дорнод судлалын профессор, Ираны мэргэжилтэн Вали Наср хэлжээ. Харин Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан хэлэхдээ "АНУ цэрэг, улс төр, санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлж, Палестины энгийн иргэд рүү хийх дайралтад тусалбал үр дагавартай нь тулгарах ёстой" гэв.

Байден Газын зурвас дахь мөргөлдөөнийг өргөжихөөс сэргийлж чадах уу гэдэг асуултыг ажиглагчид тавьж буй. Конгресс дахь Бүгд найрамдах намын зарим гишүүн АНУ-ын цэргийн хариу арга хэмжээг хангалтгүй гэж дүгнэсэн байна. 

Эх сурвалж: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үнэн 2023-11-30 192.82.66.247

АНУ ын оронд, ОХУ, эсвэл Хятад эсвэл Арабын ямар нэг улс дэлхийн дэглэмийг тогтоох юм бол, Бид, бас дэлхий юу болхыг төсөөлж байна уу?!

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.132

Арабын орнууд нийлж байгаад АНУ-ыг бүс нутгаасаа шахах хэрэгтэй. дайн болгонд АНУ оролцдогийг таслан зогсоож чаддаггүй юм байхдаа

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.202

АМЕРИК ЯАХЫГ Л ДЭЛХИЙ ХҮЛЭЭХ ЮМ ДАА ТОМ БАЙГАА ЮМ ШҮҮ АРГАГҮЙ

Avatar

зочин 2023-11-30 202.126.90.18

Өөр гүрэн ч америк шиг томорч чадна. Гэхдээ тэд том дайн дэгдээж дэлхийг бүхэлд нь устгахыг хүсэхгүй байна.

Avatar

Нэргүй 2023-11-30 47.227.179.89

Яг одоогоор агуу АНУ г яажич чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж