Хүүхдийн ханиад эдгэх явцдаа өөр вирусийн халдвар авах эрсдэлтэй"

Хүүхдийн ханиад эдгэх явцдаа өөр вирусийн халдвар авах эрсдэлтэй"

Хүүхдийн ханиад эдгэх явцдаа өөр вирусийн халдвар авах эрсдэлтэй"

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Бурмаагийн ханиад томуугийн зөвлөгөөг хүргэж байна.


Тэрбээр "Монгол шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай улсад жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлт арав, арваннэгдүгээр сараас идэвхжээд эхэлдэг. ХӨСҮТ-өөс жил бүрийн аравдугаар сараас дараа жилийн тавдугаар сарыг томуугийн улирал гэж авч үздэг. Энэ үед амьсгалын замын өвчлөлийн вирусийн идэвхжил эрс нэмэгддэг. Ер нь амьсгалын замын халдвар, цочмог үрэвслийг үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг гэж үздэг. Амьсгалын замын халдварын 90 гаруй хувь нь вирусийн шалтгаантай байдаг. Вирусийн шалтгаант өвчлөлийн эмнэл зүйн шинж тэмдэг нь төстэй, маш өндөр халуурч, үе мөч шархирч өвддөг.

Ханиад томуугийн вирусийн халдварт өртсөн хүн дахин өөр вирусийн халдварт өртөх эрсдэлтэй.

Гадаад орчинд маш олон ханиад томуугийн вирус эргэлдэж байгаа. Тийм учраас хүүхдийнхээ дархлааг сайн дэмжих хэрэгтэй. Нярай хүүхдийг эхийн сүүгээр тогтмол хооллох нь чухал. Харин цэцэрлэг, сургуульд суралцаж байгаа өдрийн хоол, гэрийн асаргаа сувилалд сайтар анхаарах шаардлагатай. Гэрийн нөхцөлд бага насны хүүхдэд асаргаа сувилгаа чухал. Эцэг эхчүүд гаднаас орж ирэхдээ гараа угааж, ариутгана. Ханиад томуугийн дэгдэлтийн үед гэр бүлийн гишүүд өөрийн гэсэн аяга халбагатай байх, халуун бүлээн хоол унд идэж, цэвэр агаарт салхилж, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийж байх хэрэгтэй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж