Роналдо "Binance"-ыг сурталчилсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээнэ

Роналдо "Binance"-ыг сурталчилсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээнэ

Роналдо "Binance"-ыг сурталчилсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээнэ

Хөлбөмбөгчин Кристиано Роналдо дэлхийн хамгийн том криптовалютын бирж "Binance"-ыг сурталчилсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх болжээ. Роналдогийн сурталчилгаанаас болоод алдагдалтай хөрөнгө оруулалт хийсэн гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Тиймээс нэг тэрбум ам.долларын хохирлоо Роналдогоор нөхөн төлүүлэхийг хүсчээ.

Роналдо "Binance"-ыг сурталчилснаар Кайманы арлуудад бүртгэлтэй биржийн хайлт 500 хувиар нэмэгдсэн байна. 

"Binance" 2022 оны арваннэгдүгээр сард "CR7" нэртэй "NFT"-ын анхны цуглуулгаа "Роналдотой хамтран танилцуулсан. Танилцуулгын үеэр Роналдо олон жилийн турш дэмжсэн шүтэн бишрэгчдээ урамшуулна гэж хэлжээ. "CR7" гэдэг нь Роналдогийн нэрний эхний үсэг болон өмсгөлийн дугаарын товчлол юм. Уг нэршлийг гутал, үнэртэн гэх мэт олон бүтээгдэхүүнд ашиглаж байна.

Тус цуглуулгын хамгийн хямд "NFT" нь 77 ам.долларын үнэтэй байсан ч нэг жилийн дараа ойролцоогоор нэг ам.доллар болж буурчээ.

Үнэт цаасны хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд алдартнууд хэнээс хэдий хэмжээний мөнгө авч байгаагаа олон нийтэд мэдээлэх ёстой гэх шүүмжлэл ч өмнө нь гарч байсан. Түүнчлэн энэ асуудал зөвхөн нэг тамирчнаас илүү өргөн цар хүрээг хамарсан гэж ажиглагчид үзэж байна. "Зөвхөн Роналдог буруутгах нь ээдрээтэй асуудлыг хялбаршуулж байна. Угтаа бол санхүүгийн энэ төрөлд тодорхой удирдамж тогтох шаардлагатай байгааг дэлхийн зохицуулагчид анхаарч үзэх хэрэгтэй" гэж мэргэжилтэн Найжел Грин хэлжээ.

"NFT" нь худалдах, худалдан авах боломжтой виртуал хөрөнгө бөгөөд зөвхөн дижитал хэлбэрээр байдаг. Зураг, бичлэг гэх мэт цахим орчин дахь бүтээлийн өмчлөлийг тэмдэглэхэд ихэвчлэн "NFT"-г ашиглаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж