Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Айлын байшин шатаж байна” гэдэг дуудлага өнөөдөр /2023.11.30/ Нийслэлийн онцгой байдлын газарт 11:17 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дээрх газарт очиход 12х6 харьцаатай байшингийн дээвэр хэсэгт гал гарч шатаж байсныг тархалтыг нь зогсоожээ. Галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ