Төгссөн сургуульдаа 1.3 тэрбум юань бэлэглэжээ

Төгссөн сургуульдаа 1.3 тэрбум юань бэлэглэжээ

Төгссөн сургуульдаа 1.3 тэрбум юань бэлэглэжээ

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч "Xiaomi" корпорацийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Лэй Жун өөрийн төгссөн их сургуульдаа 1.3 тэрбум юань бэлэглэжээ. Урьд өмнө нь Хятадын их сургуульд төгсөгчдөөс нь ийм их хэмжээний мөнгө хандивлаж байгаагүй бөгөөд түүний үйлдэл баячуудын бэлэгний ханшийг эрс өсгөсөн талаар эх сурвалжууд онцолж байна.

Ухань их сургууль түүний хандивыг  компьютерийн шинжлэх ухааны инноваци, оюутнуудын хөгжилд зориулах бөгөөд зургаан үндсэн чиглэлээр судалгаа хийхэд тусална гэж  бичсэн байна.

Ши Жиньпин дарга "нийтийн хөгжил цэцэглэлт" кампанит ажлаараа баялгийн зөрүүг арилгахыг хичээж байгаатай холбоотойгоор Хятадын баячуудын хандив сүүлийн жилүүдэд огцом өссөн.  Лэй Жун 2021 оны долдугаар сард "Xiaomi" компанийн 2.2 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг компанийн нэрийн буяны сан болон "Лэй Жун" санд шилжүүлжээ.

Өдгөө 53 настай Лэй Жун 1991 онд Ухань их сургуулийг компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсч, технологийн карьераа эхлүүлжээ. Тэрбээр Хятадын программ хангамж үйлдвэрлэгч "Kingsoft Corp"-д ажилд орсноор 1998 он гэхэд гүйцэтгэх захирал болтлоо дэвшин ажиллажээ. Дараа нь тэрбээр 2004 онд "Amazon.com Inc"-д худалдсан онлайн жижиглэн худалдааны компанийг үүсгэн байгуулжээ. Харин "Xiaomi" компанийг 2010 онд үүсгэн байгуулсан аж.

"Bloomberg" тэрбумтнуудын индексийн дагуу "Xiaomi", "Kingsoft" зэрэг технологийн фирмүүд дэх түүний хувьцаанд  үндэслэн Лэй Жуны одоогийн хөрөнгийг 14.3 тэрбум ам.доллар гэж тооцжээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж