Т.Бадамжунайгийн хэргийг буцаасанд эсэргүүцэл бичжээ

Т.Бадамжунайгийн хэргийг буцаасанд эсэргүүцэл бичжээ

Т.Бадамжунайгийн хэргийг буцаасанд эсэргүүцэл бичжээ

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна. Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Хэргийг тодруулбал, 2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэж үзжээ. Тухайлбал, 2018 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр хахууль өгөгч хуулийн этгээдийг шалгаруулах үйл явцад өөрт давуу байдал бий болгох, ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль зуучилж, хахуулийн мөнгийг өөртөө ашиглан мөнгө угаасан.

Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан,  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал асан нарт хууль бусаар нөлөөлж, нэр бүхий компанид техникийн нөхцөл батлуулах, дулаан дамжуулах төвийг аялал жуулчлалын цогцолбор газарт байгулсны хариуд өөрийн хамаарал бүхий нэр дээр амины орон сууц шилжүүлэн авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон юм байна. Сануулахад, сайд асан Т.Бадамжунай цагдан хоригдож байсан ч өмгөөлөгчийнх нь зүгээс хүсэлт гаргасныг шүүх өнгөрсөн долдугаар сарын 10-нд хуралдаж, хэлэлцээд суллаж, хилийн хориг тавьсан юм.

Тэрбээр 30 орчим орон сууцтай бөгөөд тэдгээр нь эхнэр, гурван охин, хоёр хүргэнийх нь нэр дээр байдаг талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Т.Бадамжунай нь 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн сайдаас бууснаас хойш төрийн ажлыг хийгээгүй ч МАН-ын санхүүжилт, сонгуулийн мөнгийг байнга зохицуулж ирсэн гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-30 202.9.46.135

бадамжунай нүд аниад хэрэг хаагдах юм байна……………………

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

зочин 2023-11-30 192.82.64.167

Бадамжунай гуай та бурхан ном, дээд овог удам удар,нэр төр, тэр байтугай хурдан морио эрхэмлэдэг хүн гэтэл энэ авлигал дээр яагаад арчаагүйтээд байгаа юм бэ. Та бүгдийг нь дэлгээд яриад хариуцлага юм аа хүлээгээд дуусгачихаач энэ хорвоод үр удам чинь үлдэж байгааг бодооч

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.157

ЯАНАААА, АРИУН БУРХАН, УДАМ УГСАА ГЭЖ ЯРЬДАГ ЮМ УУУУ, ЯМАР ААВ, ӨВӨӨ БОЛЧИХСОН БАЙНА ДАА, ХОЙЧИЙН ҮРСДЭЭ ЯМАР ӨВӨГ ДЭЭДЭС НЬ БОЛОХ ВЭЭЭ,??????????????БУУРЛЫН БУЯН ГЭЖ БАЙДАГ, БУЗАР ХАР ТӨЛӨӨС ҮЛДЭЭНЭ ДЭЭЭ

Avatar

Зочин 2023-11-30 103.10.23.189

Энэ хүнийг Нүүрсний хулгайн гол дүрүүдийн нэг гэж ойлгож байгаа. Өчигдөр Ганхуяг гээд хүнийг бас нас барсан гэж facebook-р явж байна гэж сонсоод. Гол дүрүүд нэг нэгээрээ сугарч хоцроод алга болоод ирэхээр энэ хэрэг илрэнэ гэж дуусддаггүй зохиол болох нь. Бас шүүх цагдаа прокурор болоод ирэхээр энэ төрийн төлөө хоёргүй хосгүй сэтгэлээр зүтгэсэн дүрүүд бүгд гэнэт өвчний үүр болдог. Худлаа баашлаад байгаа юм уу, эсвэл үнэхээр манай шүүх цагдаа прокурор хүнийг өвчтэй болгодог газар юм уу,

Avatar

159 2023-11-30 66.181.180.125

Одоо тэгээд Жунайгийн дараагийн дүр нь болох Hero өмнөхийггөө яаж нухчин дарах боевик сценари явагдах байх гэсэн, хүлээлтэд хүрсэнгүй дээ

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.149

3,5сая иргэний нэрийн өмнөөс Бадамжунайд шууд буудан өгч бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.Өнөөгийн Монголын энэ гутамшиг бүхэн Бадамжунайгаас болсон нь туйлын маргашгүй үнэн болно.Араас нь цөөнгүй этгээд бас явах ёстой.

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.191.158

газрын хулгай

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.157

ЭНХБОЛД, ЭЛБЭГ, СҮГ, БАЯР…………………… ГАЙНУУД ЯАГААД СОНСОГДОХГҮЙ РЧ ИРЭХГҮЙ БАЙНА ААААА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж