Оросын генерал газрын мина дээр гишгэснээс амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.11.30-нд нийтлэгдсэн

Оросын генерал газрын мина дээр гишгэснээс амь үрэгджээ

Оросын генерал газрын мина дээр гишгэснээс амь үрэгджээ

Украин дахь дайны галын шугам дагуу булсан газрын мина дээр гишгэснээс Оросын армийн генерал амь үрэгджээ. Оросын армийн 14-р корпусын командлагч, хошууч генерал Владимир Завадский Мягмар гаригт  тэсрэх бөмбөг дээр гишгэсэн гэж албаны эх сурвалж мэдээлэв. Түүний үхлийн тухай анх Украины цэргийн офицер хурандаа Анатолий Стефан мэдээлсэн байна.

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард хөрш Украинд бүрэн хэмжээний дайралт эхлүүлснээс хойш Оросын хэд хэдэн генерал дайнд нас барсан гэх мэдээлэл байна.

Үүний зэрэгцээ Оросын арми  Авдиевка руу дахин довтолж, 20 шахам агаарын цохилт өгсөн гэж Украин мэдэгдэв. Тус нутаг дэвсгэрийг хариуцсан Украины командлагч Олександр Тарнавский хэлэхдээ, "Москва дайралтаа мэдэгдэхүйц нэмэгдүүлж, хуягт машин ашиглаж байна. Оросын арми 20 шахам агаарын довтолгоо хийж, дөрвөн пуужин харваж, 56 удаа давшилт хийж, 1000 гаруй их буугаар харважээ.

Зүүн Донецк мужийн Авдиевка аж үйлдвэрийн хот нь Оросын  дайны сүүлийн үеийн халуун цэг болоод байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж