"Украины нисгэгчид "F-16″ сөнөөгч онгоцуудыг жолоодох дадлагаа дуусгаж, дайнд ашиглаж эхэлснээр Киевийн агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлж, ОХУ-ын эзлэн түрэмгийлэгч армид илүү их хохирол учруулах болно" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв.
Тэрбээр Брюссельд хэлсэн үгэндээ ""F-16" сөнөөгч онгоцууд нөхцөл байдлыг өөрчилнө. Тэд Украины Оросын түрэмгийлэгч хүчинд хохирол учруулах чадавхийг бэхжүүлнэ. "F-16″ онгоцууд Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг цаашид бэхжүүлэхэд тусална" гэв.
"Дайны талбар дахь нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх нэг систем байхгүй. Энэ бол хамтран ажиллах олон янзын чадваруудын тухай асуудал юм. Гэхдээ сөнөөгч онгоцнууд оросуудыг хөөн гаргахад түлхэц болно. Бид урт удаан, хүнд хэцүү тулаанд бэлэн байх ёстой" гэж Столтенберг ярьжээ.
АНУ-аас Украины нисгэгчдийг "F-16" онгоцоор нислэгийн сургалтад хамруулж эхэлснийг өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр баталгаажуулсан. Украины нисгэгчдийг Румын улсын Фетешти нисэх хүчний баазад Европын "F-16" сургалтын төв нээн сургаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ