Цасан дээр дайныг эсэргүүцсэн үг бичээд хорих ял авчээ

Цасан дээр дайныг эсэргүүцсэн үг бичээд хорих ял авчээ

Цасан дээр дайныг эсэргүүцсэн үг бичээд хорих ял авчээ

Москвагийн Горькийн цэцэрлэгт хүрээлэн дэх мөсөн гулгуурын талбайн үүдний эргэдэг хаалганд тогтсон цасан дээр "Дайнд үгүй гэж хэлье" гэж хуруугаараа бичсэн эр 10 хоног шоронд хоригдох болжээ. Дмитрий Фёодоров нэртэй эр арваннэгдүгээр сарын 23-нд уг хэргийг хийсэн байна.

Энэ үйлдэл нь Оросын зэвсэгт хүчнийг гутаах зорилготой иргэний гэмт хэрэг гэж үзжээ. Дмитрий Фёодоровыг дайныг эсэргүүцсэн үг бичээд зогсохгүй цагдаагийн хэлтэст очихоос татгалзсан гэж шүүх үзсэн байна. Тэрбээр 10 хоногийн хорих ялаас гадна мөнгөн торгууль төлөх болсон ч хэдэн рубль гэдэг нь тодорхойгүй.

ОХУ-аас Украинд түрэмгийлэл эхлүүлсний дараахан эсэргүүцэгчдийг таслан зогсоох шинэ хуулиудыг баталсан. Шинэ хууль батлагдсанаас хойш 20 мянга орчим хүн баривчлагдаж, 800 эрүүгийн хэрэг үүсгэжээ. Путин ирэх онд зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа дахин сунгахаар хичээж буй үед тус улсад эв нэгдэл хамгийн их хэрэгтэй байгааг эрх баригчид онцолж байна. Гэтэл эрх баригчдыг эсэргүүцсэн дуу хоолойг хэрцгийгээр хааж боож байгааг шүүмжлэгчид буруутгасаар байна. Тухайлбал, супермаркет дахь үнийн шошгуудыг дайны эсрэг агуулгатай бичгээр сольдог байсан Санкт-Петербург хотын нэгэн иргэн энэ сарын эхээр хорих ял авчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чоно 2023-11-30 202.55.188.102

Баруунууд Украйнд нэг дор овоохон з****г өгөөд Оросын сонгуулиас өмнө Путлерийг нэг мөсөн устагаач

Avatar

Нэргүй 2023-11-30 178.174.229.45

TENEGLELIIN DEED TUIL N ENE BHDAA HUURHII TENEG IVAN GJ UNEN YUM

Avatar

Путин: дайныг эсэргүүцвэл хохь нь шүү 2023-11-30 139.5.217.33

Дайн хэрэгтэй шүү дээ, юунд дайныг эсэргүүцээд байдаг юм. Тэр тусмаа манай оросууд хэн нэгэнтэй дайтахгүй бол байж чаддаггүй улс. Үүнийг эрт эдүгээгийн түүх гэрчилнэ. Хүмүүс ээ, дайныг эсэргүүцвэл хохь чинь шүү

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-30 202.44.194.182

Гитлер агаа нь ч ийм шийтгэл олж сэдэж чадаагүй юм!!

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.167

tsasan deer bichne daraani tsaasan der bichne iimerhuu ymnuudiig baga deerni darahgui bol davarsaar bgaad baruunii hool bolno ene bol jijig ym shig mortloo asar hortoi ym

Avatar

Нэргүй 2023-11-30 59.153.115.240

Орос орныг сүйрүүлэх гэсэн бодлогын эсрэг цэргийн ажиллагаа хийж байгаа. Дэмжиж байна. Харин энэ хэргийг шийтгэсэн хуулийнх нь үндэслэлийг олж мэдэх юм сан. Манайд бас хэрэг болно доо.

Avatar

Зочин 2023-11-30 59.153.87.42

агуу орос оронд энх тайван гэж бичээд л шоронд орно

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.149

зөнөг Путин залуусын амьдралыг сүйрүүлж б.на.Одоо хичнээн олон амрагийн хос,аав ээжийн энхрий бяцхан залуус амиа алдаж тахир татуу болж б.на д.Цаана нь Украйны хичнээн олон өвгөд хөгшид энгийн иргэд бяцхан үрс амь алдаж өнчирч хагцаж б.на д.Дээр нь бидний амьсгал ямар их агаар шатаж,түүнийг тэтгэх ургамал амьтан сүйрч байна.Дайн-туршилт\хээрийн сургууль\хэзнн ч хэрэггүй болсон эрин зуун шд Путин-Ким Чен У нар минь ээ.

Avatar

Нэргүй 2023-11-30 202.21.116.78

Яаж ч бодсон дайн муухай тийм учраас үгүй гэж хэлье гэсэн үг эрүүл саруул үг мөн биз дээ. Гэтэл Путин …..

Avatar

Зочин 2023-11-30 202.21.100.210

Хааж боох тусам сэтгэл санаа нь хувирч улам эсрэг тийш чиглэдэг нь хүмүүний зан юм даа.

Avatar

Бадарч тахар 2023-11-30 66.181.180.252

Шээсээрээ цасан дээр Путин үх гэж бичээд яланд орж байсан залууг бодвол гайгүй л байна !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж