“Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хурал боллоо

“Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хурал боллоо

“Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хурал боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр /2023.11.29/ амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Согтуурах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Төрийн бус байгууллага, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагч, эрдэмтэн судлаачид болон цахимаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд тавих прокурорын хяналт”, “Согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”, “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудал”, “Согтууруурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх олон улсын туршлага”, “Албадан эмчлэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага”, “Согтуурах донтой этгээдийг албадан эмчилж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр талууд илтгэл тавилаа. Тус эрдэм шинжилгээний хурлаар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

зочин 2023-11-30 66.181.178.47

Албадлагын арга хэмжээ төдийлөн үр дүнтэй байдаггүй. Соён гэгээрүүлэх арга замыг эрэлхийсэн нь дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж