Украинд цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас 12 хүн нас барж, 23 хүн гэмтсэний дотор хоёр хүүхэд байна гэж Дотоод хэргийн сайд Игорь Клыменко мэдээллээ.
Тус яамнаас 4000 иргэн, түүний дотор 226 хүүхдэд тусламж үзүүлээд байгаа аж. Украины 11 бүс нутгийн 521 суурин эрчим хүчгүй хэвээр байна.
Нийт 31 автобус, 33 түргэний машин зэрэг 2000 орчим автомашиныг цаснаас гаргаж авчэа.
Николайв мужийн Арбузынка-Нова Одесса чиглэлийн Т-15-10 хурдны зам бүх хөдөлгөөнд хаалттай хэвээр байгаа ч нийтийн эзэмшлийн зам дээрх хөдөлгөөн сэргэсэн байна.
Одесса муж дахь М-16 хурдны зам, мөн Николаев муж дахь М-13, П-75, Т-15-04, Т-15-06, Т-15-10 чиглэлийн авто замыг цэвэрлэх ажил үргэлжилж байна..
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд идэвхтэй өмнөд циклон Украины ихэнх бүс нутагт аадар бороо, хүчтэй салхи авчирч, Хар тэнгис болон Азовын тэнгист шуурга болов. М15 олон улсын хурдны замын хэсэг зэрэг олон зам хөдөлгөөнийг хаажээ. Зам тээврийн ослоор олон хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байна.
Өвлийн хүчтэй шуурганы дараа Украины 16 мужийн 2000 гаруй хүн амтай газар нутагт цахилгааны тасарчээ. Мөн шуурганы улмаас Киев, Одесса хотыг холбосон хурдны замд замын хөдөлгөөн саатсан байна.
Оросуудад эзлэгдсэн Крымд мөн шуурганы сэрэмжлүүлэг зарлаж, салхи секундэд 40 метр хүртэл ширүүсч байв. Тус хойгт онц байдал зарласан байна.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ