“Хүүд минь энгийн хувцас өмсгөж, дүүгээ үзүүлж байна гэж хэлсэн”

“Хүүд минь энгийн хувцас өмсгөж, дүүгээ үзүүлж байна гэж хэлсэн”

“Хүүд минь энгийн хувцас өмсгөж, дүүгээ үзүүлж байна гэж хэлсэн”

“Би хүүгээ эрүүл саруул сайхан эр хүн болоосой гэж цэрэгт явуулснаас эрэмдэг зэрэмдэг хүн болгохыг хүсээгүй” хэмээн ярих эмэгтэйг Д.Эрдэнээ гэдэг. Тэрбээр цэргийн албанд татагдсан хүүгийнхээ тангаргийн баярыг үзэхээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас 1000 км замыг туулан хотод байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ирэхэд хүү нь байсангүй. Учрыг нь лавлахад цэргийн ангийн дарга, цэрэг нь “Эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар Цэргийн төв эмнэлэг рүү явсан” гэдэг хариулт өгчээ. Тэр дагуу Цэргийн төв эмнэлэг рүү холбогдоход “Манай эмнэлэгт 120 дугаар ангийн цэргүүд үзлэгт ороогүй” гэх хариулт сонссоноор асуудал үүсч, хүүгээ зодуулж, бас сонсголгүй болсныг нь мэдсэн байна. Инээгээд цэрэгт мордсон хүүгээ насан туршдаа сонсголгүй болох вий гэхээс сэтгэл эмзэглэж байгаагаа тэрбээр ярьсан. Ингээд түүний яриаг хүргэе.


-Таны хүүг  зодож, чихнийх нь хэнгэрэгийг хагалчихаад ар гэрт нь огт мэдэгдээгүй гэсэн. Та холбогдох дарга нараас нь асууж үзсэн үү. Энгийн хувцас өмсгөөд эмнэлэгт үзүүлсэн гэдэг өөрөө нуун дарагдуулсан гэж үг биз дээ?

-Тэгсэн. Миний хүүг шууд Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж, хэвтүүлэлгүй, хувийн эмнэлгээр үзүүлээд явж байгаагаа биднээс нуусан. Тэгэхдээ энгийн хувцас өмсгөж, “Дүүгээ үзүүлэх гэсэн юм” гэж дагуулж явсан байна лээ. Ар гэрийнхэн нь гомдол гаргаснаар цэргийн ангийн ахлагч, эмчтэй нь Цэргийн төв эмнэлэгт ирж хэвтүүлсэн.

Дараа дараагийн асуудлыг надтай ярих байлгүй дээ гэж горьдож сууна. Тэгсэн эмнэлэгт хүргэж өгсөн ахлагчийн утас нь одоо холбогдохоо байсан.

Сүүүлд хоёр, гурав залгаад утсаа аваагүй. Харин штабын даргатай нь холбогдоход “Хэрэг хийсэн эзэнтэй нь ярь” гээд огт авч хэлэлцэхгүй байсан.

-Хүүг нь ямар шалтгаанаар, хэн зодсон юм бэ?

-Би хүүгээ эрүүл саруул эр цэрэг болоосой гэж цэрэгт явуулсан болохоос эрэмдэг зэрэмдэг хүн болоорой гэж цэрэгт явуулаагүй. Миний хүүг цэргийн ангийн ахлагч нь бие засах газар удсан гэдэг шалтгаанаар зодсон гэсэн. Хүү минь эсэргүүцэж, зодоон цохион хийгээгүй гэсэн.

Хүний чихний хэнгэрэг хагалчихаад "Хоёрхон алгадсан" гэдэг тайлбарыг хэлж байна лээ.

Хэрвээ тангаргийн баяр нь болоогүй байсан бол хүү минь эрүүл мэндээрээ дахин яаж хохирохыг хэлж мэдэхгүй байна.

-Та хүүгээ ийм болсныг тангаргийн баярыг нь үзэхээр ирэхдээ л мэдсэн үү?

-Миний хүү Баянхонгор аймгаас хотод байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн алба хаахаар татагдан ирсэн. Хүү минь цэргийн алба хаахаар баяртайгаар явсан. Тэгээд тангаргийн баяраар нь хүүтэйгээ уулзахаар цэргийн анги дээр очиход хүү маань байгаагүй. Би нутгийнхаа улсуудтай 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд хотод ирсэн. Надтай хамт ирсэн хүмүүс хүүтэйгээ уулзаж байхад миний хүү анги дээрээ байгаагүй. Цэргийн ангийн дарга нараас нь асуухад "Найман цэрэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар Цэргийн төв эмнэлэг явсан" гэдэг хариултыг өгсөн.

Эх хүний зөн совингоор энэ талаар хүмүүсээс асууж лавлатал хүү маань Цэргийн төв эмнэлэгт үзүүлээгүй байсныг олж мэдсэн.

Учрыг нь хөөцөлдөн байж мэдтэл хүүг минь зодож, чихнийх нь хэнгэргийг цоолсон байсан. Би хөдөөнөөс ирсэн хүн учраас хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Би одоо бүтэн нойртой хонож чадахгүй, сэтгэл санаа ч тогтворгүй байна. Би эх орноо хамгаалах сайхан эр цэрэг болгоосой гэж хүссэн болохоос эрүүл мэндээрээ хохироосой гэж явуулаагүй. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн эмчид үзүүлж байгаад хувийн эмнэлгээр миний хүүг ар гэрт нь мэдэгдэхгүйгээр авч явсан байсан.

-Цэргийн ангийн удирдлагууд нь тантай уулзсан уу. Ар гэрт нь мэдэгдээгүй шалтгаанаа юу гэж тайлбарласан бол?

-Бидэнд яагаад мэдэгдээгүй юм бэ гэхэд "Таны хүү ээж минь санаа зовно. Битгий хэлээрэй гэсэн" гэж хүүгийн нэр барьсан тайлбар хэлсэн. Би маш их гомдолтой байна. Бид Батлан хамгаалах яаманд энэ талаар өргөдөл гомдлоо өгсөн. Хариу өгөх эсэх нь эргэлзээтэй байна.

Цэргийн анги дээр нь очихоор цэргийн ар гэрийн амьдрал, эрүүл мэндийг бодож байгаа юм алга.

Нэг хувийн эмнэлэгт үзүүлсэн чихний сонсгол нь 40 хувиар буурсан яаралтай хагалгаанд ороорой гэсэн. Хүүгээ харахаар л сэтгэл их эмзэглэж байна. Яах гэж цэргийн албанд явуулав даа гэж харамсч сууна.

-Хүү нь одоо хэдэн настай вэ. Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт бүрэн тэнцсэн үү?

-Миний хүү Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаж байсан. Цар тахал гээд их сургуулиа төгсч чадаагүй. Их сургуульд өмнө нь суралцаж байсан учраас насандаа цэрэгт татагдаж чадаагүй. Одоо 22 настай. Биеийн тамираар хичээллэдэг, эрүүл саруул хүү байсан. Цэрэг татлагын эмчийн үзлэгт бүрэн тэнцээд явсан.

Дээрээ нэг ах, эгчтэй. Хар багаасаа ааваасаа өнчирсөн, ээждээ хань түшиг нь болдог айлын бага хүү маань юм.

-Хүүгээ цэргийн албаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн үү?

-Миний хүүгийн тангаргийн баяр нь болох гэж байхад эмнэлэгт хэвтэх үү, тангаргийн баяртаа оролцох уу гэж асуусан. Тэгээд Цэргийн төв эмнэлэгт хэвтэхээр болсон чинь хэнгэрэг нөхөх хагалгаа хийхэд 5-6 сарын дараа хийх хэрэгтэй гэдэг юм ярьсан. Цэргийн албаас чөлөөлөх асуудлыг огт яриагүй. Эхлээд хүүгээ эрүүл саруул болгомоор байна. Надтай энэ талаар ярилцсан дарга цэрэг ч алга. Цэргийн албанд яваад чихний хэнгэрэг хагарч л байдаг шүү дээ гэсэн үл тоомсорлосон хандлага гаргаж байна.

Би үнэхээр их гомдолтой байна. Миний хүү цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт бүрэн тэнцэж, явсан.

Одоо би хүүгээ эрүүл саруул болгомоор байна. Би гурав дахь эмнэлэгт нь үзэж харуулмаар байна. Одоо чих нь шуугиад, ярьж чадахгүй хэцүү байгаа. Чих рүү цохиулсан гэдгээс өөр ямар гэмтэл бэртэлтэй байхыг хэлж мэдэхгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ДАРХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 202.55.191.130

Хэн гэдэг хүн цэргийн хүүхдүүдийг зодоод байгаа юм бэ? Тэр зодсон хүнийг албан тушаал нэр устай бичиж хэлж ярьж байгаачээ,
Тэгэхгүй бол зодуурчин дэглэгч этгээд нэр усгүй нуугдаж үлдээд байна.
Ингэж гэмт хэрэг хийсэн эзэн биегүй юм яриад явбал Цэрэгт явсан хүүхэд зүгээр ӨӨРИЙГӨӨ ЗОДООД ӨӨРӨӨ ЗОДОГДООД байгаа мэт
,…..

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

зочин 2023-11-30 43.242.243.56

энэ арай хэтэрч байна ард түмэнд хариуцах эзэн байна уу бид ер нь хамгаалах төр засагтай улс мөн үү хайран сайхан залуу ингээд тахир дутуу болоод байх юм уу тэгээд яахав паралимфид оролцоод л явж байх уу арайч дээ

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.191.81

хэнгэрэг хагалсан хүний хоёр хэнгэрэгийг цоолох. өөрөөр төлөх ямарч боломжгүй. хагархайг мөгөөрсөөр нөхөөс тавьсанч тэгсгээд уначихна.

Avatar

Зочин 2023-11-30 103.212.119.198

Хөөрхий энэ ээж яасан ч хэцүү юм бэ дээ.
үнэн байдлыг нь хэлээгүй нь үнэхээр аймаар юмаа.

Avatar

зочин 2023-11-30 124.158.68.156

Энэ дэглэлт яраглалаа зогсоохгүй бол батлан хамгаалахын сайд нь огцроод зогсохгүй. Арми татан буугдах хэрэгтэй. ийм тэнэг ёс зүйгүй ярагчин малнууд монгол орныг хамгаалж чадахгүй. ийм ажилдаа сэтгэлгүй ярагчдыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. өнөөгийн цэргийн сургалтын агуулга болон хэлбэрийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.191.81

армид байгаа яргачдыг цааш нь харуулахаас өөр арга байхгүй. байгаачгүй.

Avatar

Нэргүй 2023-11-30 103.111.68.3

Ёстой нэг яргачид юмаа, тэр сайд нь цэрэгт зодоон, дэглэлт байхгүй гээд өөрийгөө өмөөрөөд байсан, одоо юу гэж өөрийгаа хамгаалах бол? Цэрэгт дүрэм, журам гэж байдаггүй юм уу? Зодохгүй дүрэм журмаа баримтлаад нэг жил албыг нь хаалгаад явуулж болдоггүй яачихсан тэнэгүүд вэ? Хайран хүүхэд, тун харамсалтай.

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.177.143

Сайд нь архангайд нэр дэвшинэ гээд албан тушаалтайгаа зууралдсан дурак ирэх жил хүн намд саналаа өгнөө

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.191.185

Арми гэж хэдэн дарга нарын мөнгө иддэг, хийх ажилдаа олж ядсан хэдэн ахлагч нарын гаж донгоо хангадаг газар болждээ

Avatar

Нэргүй 2023-11-30 203.98.76.69

Сайданцар нь армид ямар ч дэг байхгүй гээд л саяхан хуцаад байгаагүй бил үү?

Avatar

Зочин 2023-11-30 103.161.242.159

зодоод нэмэргүй . дүрэмээр нь цэрэг бологооч ахлагч офцеруудаа . . цэрэгт зовлогоо амарааж , сэтгэлээ гуниглах гэж очдогүй . эх ороныхоо төлөө л гэж очиж байгаадаа .тэр дүрэм дотор нь биеийг нь чийрэгжүүлж сэтгэлыг нь хатуужуул .

Avatar

иргэн 2023-11-30 66.181.190.80

Энх цагт Цэрэг шархдаж , Аиь насаа алдах энгийн үзэгдэл болжэ, БХ-ын сайд нь ч , МАН-ын Удирдлагууд ч үл тоомсорлсон байдалтай , таг чиг,

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.16

Эх орноо хамгаалах албанд эрүүл саруул очсон залуусыг зодож гэмтээж тахир дутуу болгож, амь насанд нь хүрээд байгаа тэр харгис ахлагч, дарга цэргүүд чинь харин эх орноосоо урвасан үйлдэл хийгээд байгаа юм биш үү хүний нөөцгүй болгож, ээж аав гэр бүлийнх нь хүмүүсийг сэтгэл санааны дарамтанд оруулж , айлгаж, цэрэгт явуулах хүсэлгүй болгож байна шүү дээ.

Avatar

Баасансүрэн 2023-11-30 202.126.89.107

Батлан хамгаалахын сайд нь огт тоохгүй байгаа шүү, тэгэхээр арми ийм л бхйх ёстой юм боловуу, харамсалтайяа. Нэг иргэн тахир татуу болно гэдэг улс нийгэмдээ ч хохиролтой юмсан.

Avatar

Хүүгийн эцэг 2023-11-30 202.9.46.12

Арай л байна шүү. Ядахдаа шударгаар гэмээ хүлээгээд хүнээс уучлалт гуйчихаж сурмаар юм. Хүний эрүүл мэндийг хохироосон ЗХ-ний 120-р ангийн захирагчид хариуцлага тооцох, жинхэнэ гэм буруутай этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж дайны цагийн хуулиар хатуу цээрлэл хүлээлгэх хэрэгтэй. Тангарагаа зөрчсөн гэсэн үг шүү. Ингэж төр нь цэргээ хамгаалж чадахгүй юм бол ЦЭРЭГ ТАТЛАГАА зогсоох хэрэгтэй. Дайчидаа хүндэтгэж, хамгаалж чадахгүй юм бол хэн удам залгах хүүгээ цэрэгт явуулахыг хүсэх билээ дээ.

Avatar

Зочин 2023-11-30 103.161.242.159

чи муу чацаг үхсэн нохойны хатсан баас тусгаар МОНГОЛ улсын цэрэг татлагыг зогсоопог хэн бэ ? хаанахын тагнуул вэ?

Avatar

иргэн 2023-11-30 103.80.210.211

цэргийн сургуулийн сургалтанд анхаарах цаг болсон. сайн сэтгэл зүйч судлаач бэлтгэх хэрэгтэй

Avatar

ЗОЧИН 2023-11-30 59.153.115.62

ЦЭРГИЙН ДАРГА НЭГ НӨХӨР ХОТЫН ЦЭРГҮҮД МОДОН ЖОРЛОНД ОРЖ ЧАДАХГҮЙ БНА, ХАРАНХУЙД ГАРЧ ЧАДАХГҮЙ СУЛ ДОРОЙ БНА ГЭЭД ХУЦААД БСАН, ТЭГВЭЛ ХӨДӨӨ, ХОТ ГЭЛТГҮЙ ЭРҮҮЛ САРУУЛ ИРСЭН ЦЭРГҮҮД ЗОДУУРЫН ЧИНЬ БАЙ, ДЭГЛЭЛТ ЯРГАЛАЛЫН ЧИНЬ ШҮҮС БОЛЖ ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ, ЗАРИМ НЬ АМЬ НАСАА АЛДСААР ДУУСАЖ БАЙНА. НААД АРМИА ШИНЭЧЛЭЭЧЭЭ?САЙХАНБАЯР НЭРТЭЙ МУУХАЙ ХҮН ОГЦОРООЧЭЭ? АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ БИГТЙ АЛААД БАЙГААЧЭЭ?

Avatar

зочин 2023-11-30 59.153.113.71

Армийн ахлагч нар гэж боловсролгүй танхай балмад нөдүүд байдаг. Арай ч дээ. Хууль гэж алга. Тэр дарга нартай нь ч хариуцлага тооцож байгаа юм алга. Хувиараа шийтгэж өс хонзон авахаас өөр аргагүй болсон 18-р зууных мэт болжээ.

Avatar

зочин 2023-11-30 192.82.65.103

армид арын хаалгаар ордог ахлагч бага дарга нэртэй боовсролгүй танхай юмнуудыг цэгцлэхгүй бол энэ мэт явдал тасрахгүй эээ

Avatar

Нэргүй 2023-11-30 202.21.115.186

Би лав хөвгүүдээ цэрэгт явуулахгүй. Хэн нэгэн маниакын гарын шүүс болгож хэдэн шуналтай бүдүүн офицерын зарц боол болгож бүр цаашаа эрэмдэг зэрэмдэг болгуулах гэж явуулдаг хүн байхгүй шүү!!!

Avatar

уншигч 2023-11-30 202.131.241.13

ерөнхийлөгч гуай та энэ асуудлыг анхаарч үзэхгүй юу !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! арчаагүй балгаар хүний үрс ингэж хохирч байх гэж ………..

Avatar

Нэргүй 2023-11-30 202.55.191.130

arai arai,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж