МАН-ын ХҮН ба хөтөлгөө морь!

МАН-ын ХҮН ба хөтөлгөө морь!

МАН-ын ХҮН ба хөтөлгөө морь!

Уг нь АН өдийд Ардын намын авлига, хулгай, луйврыг илчилж, “арьсыг нь хуулж” байхгүй юу. Төмөр замын авлига, төрийн сангуудын дээрэм, нүүрсний хулгай, нийтийн тээврийн луйвар гээд АН-д акц хийх бэлээхэн сэдэв бас баримт нь байсаар байтал юугаа ч хүлээсэн юм, хэнээс ч айсан юм. Улс төрийн хувьд унтаадуу, МАН-ын уураа гаргадаг мешок нь хэвээр. Эрх баригчид хүссэн цагтаа сөрөг хүчнийхээ хүссэн хүнийг барьж аваачаад баривчилж байна. “Ахаа намайг бодоорой” гэсэн Ардчилсан намын гишүүд Ардын намын дарга нарын үүдийг сахиад сууж байна. Ардын нам  нь БЭТ-өө Ардчилсан намын генсек болгочихож байна.

Атал АН-ынхан нь манай генсек МАН-тай хэл амаа сайн ололцоно гээд магтан матаад сууж байдаг. Зүй нь АН-д МАН-тай хэл ам ойлголцдог хүн биш үнэт зүйл, үзэл баримтлалтай өөрийн толгойтой генсек хэрэгтэй байв. Тэр тусмаа сэм үгсэж, нам хуйвалдах гээгүй юм бол АН-д МАН-тай, МАН-д АН-тай хэл ам ойлголцох хэрэг юу. "Хэлмэрч” бүр ч хэрэггүй.

АРДЧИЛСАН НАМ МАН-ЫН ХӨТӨЛГӨӨ МОРЬ БОЛОХ УУ!

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намдаа хоёрдугаар хүн. Хэдийгээр Э.Одбаярыг түр үүрэг гүйцэтгэгчээр тавьсан гэж байгаа нь тэрбээр АН-ыг сонгуульд удирдан орох нь тодорхой болов. Мэдээж, хэнийгээ дарга, хэнийгээ цэрэг болгох нь АН-ын дотоод асуудал. Л.Гантөмөрийн эрх мэдлийн хүрээнд хэнийгээ "гал тогооны" хүн болгох нь түүний шийдэх хэрэг. Гэхдээ АН-ын хувь заяаг хэн атгаж, хааш нь чиглүүлэхээс Монголын ардчилал хамаарна. Энэ утгаараа Э.Одбаяр ардчиллын манаач, аль эсвэл Ардын намын хүүхэлдэй төдий байх эсэх нь үнэт зүйлээс нь хамаарна.  Одоогоор Э.Одбаяр олон нийтэд хувь хүн талаасаа танигдаагүй, улстөрч талаасаа бүр “битүү морь”.  Улс төрийн хүрээндээ ч Ардчилсан намдаа ч бүрэн танигдаагүй хүнээр сонгууль удирдуулахаар болсон нь АН-ын хувьд бооцоот тоглоомд азаа үзэж байгаатай адилхан гэсэн үг.

Үүний өмнө буюу  арваннэгдүгээр сарын 18-нд нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын сунгаа болж,  нэгэн үеийн гурван залуу өрсөлдсөнөөс Т.Батцогт олонхын дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан. Гэхдээ түүнийг АН дахь Женко фракцийн хүн болохыг АН-ынхан өөрсдөө ч шүүмжилж байна, хүлээн зөвшөөрч байна. "Тэр Женкогийн мөнгөөр ялалт байгуулчихлаа…" гээд.

Өнгөрсөн хавар Л.Гантөмөр албан ёсоор нэрийг нь УДШ бүртгэн авч, Х.Баттулгын талаас тамгаа, С.Эрдэнээс гэрчилгээгээ авснаас хойш намаа бүтэн болгоход анхаарч ирсэн. Олон толгойтой болсон, олон фракциудынхаа арга эвийг олж, АН-ыг ахиад хуваачихгүйхэн шиг ажиллаж байгаа. Гэхдээ МАН-ынхан Женко.Баттулгыг улс төрөөс явуулсан ч АН-ынхан түүнээс алхам холдсонгүй.  Иймээс л АН-ын нэг, хоёр, гуравдугаар хүний томилгоог Женко.Баттулга хийлээ гэсэн яриа АН-аас сонсогдож байна. Хэрэвзээ, энэ үнэн бол АН ирэх сонгуульд ахиад гудамжиндаа үлдэнэ гэсэн үг. Төмөр зам, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд нийгэм донсолгосон хулгай луйврын эзэн гэж МАН-ынхан дандаа Х.Баттулгыг зааж байгаа. Энэнээс илүү муу мэдээ нь тэр хэрэвзээ Москвагийн төсөл мөн бол Монголын ардчилалд аюул авчирна. Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Х.Баттулга Монголын Шанхайн ломбардад тавьж, цаазын ялыг сэргээхийг хүсч байсан хүн шүү дээ.

Гэвч Женко.Баттулга Монголын улс төрөөс, АН-аас тийм ч амархан зайлаад өгөхгүй нь тодорхой. АН бол түүний хувьд албан тушаалд очих гишгүүр нь. Иймээс АН-ын томилгоо болгоныг Х.Баттулга мөнгөөр зодож авч байна. Найман жил гудамжинд явсан АН-ыг нүүрсний болон төмөр замын хулгайн мөнгөөрөө худалдан авч байгаа гэдэг үнэн ч байж мэднэ. АН-д Х.Баттулгаас өөр баавартай бас мөнгөтэй хүн хэн, хаана байна.

ХҮН-ий ХҮСЭЛ

МАН-ын засагласан найман жил Монголд хүчтэй сөрөг хүчин ус агаар мэт хэрэгтэй байгааг хэн хүнгүй ярьж байна. Хүчтэй сөрөг хүчин гэж эрх баригчидтай гар барихаас илүү тэдэнд хяналт тавьж чадах хүчтэй улс төрийн намыг хэлнэ. Харамсалтай нь, АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх нь бүү хэл тэднийг эрх баригчид үнэндээ "гөлөөг" ч гэж тоож байгаагүй. Тиймээс МАН-ын үеийн хулгай, луйврын хэмжээний дүн 40 их наядаар тоологдох болсон юм.

Үндсэндээ улаан, хөх, ягаан өнгөнөөс өөр үнэт зүйлийн, үзэл баримтлалын ялгарал Монголын улс төрийн намуудад байхгүй болоод удаж байна. Иймээс олон нийт ирэх сонгуулиар хүчтэй сөрөг хүчнийг хүсэмжлэх болсон юм.

Өнгөрсөн хаврын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог 126 болгож, үүний 48-ыг нь жагсаалтаар, 78-ыг нь тойргоос сонгохоор хуульчилсан. Үр дүнд нь хамтарсан засаг байгуулна гэсэн таамаглал, хүлээлт улс төрийн намуудад бий болсон.

Тэгвэл зүүн төвийн үзэл баримтлалаа баруунаар сольж, Хөдөлмөрийн үндэсний нам нэрээ ХҮН болгон өөрчилсөн Т.Доржхандын нам өнөөдрийн парламентад ганцхан суудалтай. Үүнийгээ нэмэгдүүлж, наанадаж бүлэг байгуулах хэмжээний, цаанадаж засагт хамтрах суудал авах сонирхол ХҮН-д бий. Үүний төлөө л өнгөрсөн найман жил МАН-ын захиалсан болгоныг гүйцэлдүүлж ирсэн биз.

Тиймээс ирэх сонгуулийн дүнгээр хамтарсан засаг байгуулах асуудал яригдах дээрээ тулбал МАН-тай хамгийн их ойлголцох нь Э.Одбаяраас илүү Т.Доржханд байх болов уу. ХҮН намыг МАН-ын охин “компани”, Т.Доржхандыг Д.Амарбаясгалангийн ХҮН гэлцдэг нь ховын үг биш байх.

Үндсэндээ, ирэх 2024 оны сонгуульд АН ялсан ч, МАН ялсан ч аль, алиных нь хамтарсан засагтаа урих нам нь ХҮН байх магадлал илүү өндөр. 2012 оны сонгуульд АН ялалт байгуулахдаа Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан засаг байгуулсан. Мэдээж, гурван намын хамтарсан засаг байгуулахгүй нь ойлгомжтой.

Тиймээс эрх баригч МАН байсхийгээд л АН-ыг барьж авч зодох бүрт ард нь ХҮН алгаа ташаад сууж байна. Үнэнийг хэлэхэд АН муу, МАН муухай байх нь ХҮН рейтингт хэрэгтэй. ХҮН намын хувьд АН-аас илүү санал авахгүй гэх газаргүй.   2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх нэгд, ХҮН намын нэр дэвшигч Д.Энхбат хоёрт, АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ арай гэж цагаан хуудасны өмнө орсон гэвэл ХҮН-д АН-аас илүү шаанс бий. Гагцхүү хэр мэдрэмжтэй тоглох, хэнийг нэр дэвшүүлэхээс хамаарах байх.  Ядаж байхад сүүлийн үеийн томоохон хулгай, луйврууд бүгд АН, МАН-ынханд очиж наалдах болсон. Нүүрсний хулгайн гол сэжигтнүүд гэхэд АН, МАН-ынхан. Тиймээс иргэд нэр цэвэр улс төрийн хүчин сонгоно гэвэл ХҮН-ийг дугуйлж магадгүй юм. Гэхдээ цаанаа бол ХҮН чинь МАН-ын ХҮН шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-30 202.9.40.132

Хоёр нам хоорондоо алалцаж л байвал Нямсүрэн мэт нь хоолны мөнгөтэй байна. Эв найрамдалтай нэг санаа зорилготой улс орныхоо төлөө яваад эхэлбэл нөхөр хүүхэдгүй Нямсүрэн мэтийг хэн тоох вэ. Ямар биеэ үнэлээд хол явж чадахгүй юм чинь. Нямсүрэнгийн хувьд үнэхээр айдастай байна. уул нь өдий насны авгай үр хүүхэд ач зээгээ хараад жаргаж суух байтал хэрүүл тэмцэлд бусдыг уриалаад төлбөрт нь хэдэн төгрөг авч амьдрах нь даан ч арчаагүй юм.

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SXN SEKSYG TANILTSI80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

DYRAA TAWILTSI XUSNEE XNGAAD80955877

Avatar

Зочин 2023-11-30 103.242.45.39

ХҮН намд саналаа өгөх нь МАН д санал өгөхтэй адилхан болно. Тиймээс МАН-ын охин компани гэгдэж байгаа ХҮН намд санал өгөхгүй байхаа гэж найдаж байна.

Avatar

Нэргүй 2023-11-30 202.55.191.194

АН ӨНГӨРСӨӨН ШАЛНЫ АЛЧУУР ГУТЛЫН ТООС БОЛСОН. ОДОО СӨРӨГ ХҮЧИН БОЛОХ НАМ ХҮН Л БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

XALYYXAN SEKSYG TSAGN80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 202.126.90.127

МАН.-ын мангарууд, АН-ын галзуучуудын хажууд ХҮНамд боловсролтой, сурч чадсан, сурч чадах залуучууд маш олон.Энэ галзуу лалруудтай цуг улс төр хийж нам болж зэрэгцэж явах хэцүү.Эргүү хоосон толгой, хөдөөний голдуу, хэнд ч хэрэггүй хогийн сэтгүүлчид нь ман.ын юу юу гээд хоч өгөөд эхэлсэн.

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

XUCHINDUULI SEKSYGEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

DYYDLGAAR UILCHLGE MASSAJLI80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.186.191

Та нарын рекламын араар Усны зохицуулах хороо гэдэг байгууллага чоно борооноор гэгчээр үгдэсний үйлдэрлэл, үйлчилгээг нурааж үнийг 25 хувиар 11-р сарын 1-наас нэмжээ. Эдгээр хүмүүстэй хариуцлага тооцож цуцалхыг шаардаж байна…

Avatar

Zochin 2023-11-30 202.21.111.170

Миний бие 1991 оноос АН гэх олон намын нэгдлийг бүх шатны сонгуульд дэмжсэн. 2000 он хүртэл иргэдийн төлөө хагас дутуу тэмцэж байв энэ нам. Сүүлийн 20 жил зөвхөн намуудын бүлэглэлд үйлчилдэг хулгайчдыг хайцалан өөрсдөө хамт хулгайлдаг хүмүүс энэ намд дийлэнх болсон. Шудрага ёс, ардчилал,зах зээлийн эдийн засаг, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч цөөн хүмүүс байсан.АН-ны өнөөгийн удирдлага, тэдний цаана үргэлж хэрүүл хийх Баттулга, Алтанхуяаг нар байгаа цагт АН шинэчлэгдэхгүй.. ХҮН-д санлаа өг

Avatar

Нэргүй 2023-11-30 124.158.69.11

ХҮН онгон дээрээ зөв хүмүүсийг өөртөө татаж сонгуульд орох хэрэгтэй. МАН хэзээ ч эрүүл хөгжлийн институчлал рүү орж чадахгүй чадахгүй. Харин ХҮН- АН хоёрт боломж бий.. МАНАН -гаас эрүүл сэхээтнүүдийг ХҮН өөртөө татаж авах ажлыг зоригтой хий.

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

ANYSIN MERGJLN SEKSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SADAR SEKSDN80955877

Avatar

Ж.Онгар 2023-11-30 202.179.21.220

Ай-ай ай-ай өнөөдрийн нөхцөл байдал яг ийм бгаа. Үүнийг зөв голдорол руу оруулах боломж тун хомс. Яагаад гэвэл сонгогчид асуудлыг ухаанаараа биш, тухайн үеийн хэдэн бор мөнгө, ходоодны мухараар шийддэг болсон. Яах вэ та минь ээ?

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-30 202.9.47.28

СОЦ-ДЕМОКРАТ ҮЗЭЛТЭЙ ,,,ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ,,, УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ҮНДСЭН ЗАРЧИМ НЭГ БОЛОХООР ХӨДӨЛГӨӨН МОРЬ БОЛОХООС ,,,,,,АРДЧИЛАЛ ЯРИАД АМНААСАА УХАРАЧ ХӨРӨНГӨ МӨНГӨ ,,, БҮҮР АЛБАН ТУШААЛ НАЙСААЛЦААД АВИЛГАЛ НЭХЭХЭЭР НАМУУД ХЭЗЭЭ Ч ХӨДӨЛГӨӨН МОРЬТТОН БОЛОХГҮЙ Л ДЭЭ.,,,,,БИД МОНГОЛЧУУД ҮҮНИЙГ ҮЗЭХ ҮЛДЭВ .,,,,,ҮНЭНДЭЭ ДЭЭДСИЙН ТОГЛООМ ШҮҮ ДЭЭ .ТЭД МОНГОЛЧУУДААСАА ЭГНЭГТ ТАСАРСАН САНАГДАНА.

Avatar

Нэргүй 2023-11-30 183.177.97.14

ХҮН ээс өөр нэр цэвэр бас авилга, хулгайд холбогдоогүй цэвэр залуус алгадаа. Сонголт ХҮН

Avatar

зочин 2023-11-30 202.21.118.198

АН ыханд хэлэхэд наад ХҮН намд чинь тоотой хэдэн дөнгүүр шударга залуучууд бийв Тэднийг өөрийн намдаа аваад наад намаа унагаа. Тэгэхгүй бол наад Доржханд гээд хар нөхөр чинь жинхэнэ хутгуур, МАН ын далд нөхөр. Тэгээд сонгуульд ХҮН намын хэдэн шударга нөхдөөр бамбайлж байгаад дандаа АН ын саналыг хуваагаад байна.

Avatar

Нэргүй 2023-11-30 183.177.97.14

АН одоо дууссан, цэвэр залуус нь ХҮНтэй нэгдээд тос усаараа ялгараад цэвэр хүчин болсон нь дээр

Avatar

Маш сайн бодлого 2023-11-30 192.82.92.204

Яг одоогийн АН барьж байгаа "Үлгэвэр сул дорой" мэт байдал бол сайн бодлого шүү.

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.183.49

ФАШИСТ Путлерийн Монгол лахь бие төлөөлөгч Женког далдруулаагүй цагт манай улс улам л доройтноо !

Avatar

Монголчууд 2023-11-30 203.17.23.197

Одоо тэгвэл ШИНЭ намаас өөр сонголт үлдсэнгүй

Avatar

зоч 2023-11-30 66.181.179.232

Залууст өөр чадах мэдэх юм байхгүй, улстөрч болж тоглоод улсаа нурааж байна.

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SHAALGI SEXSDX80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

AX NARN SEXSY XUSNEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

DYYDLGN SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SEKSDI80955877

Avatar

Зочин 2023-11-30 59.153.113.130

Бангладеш чинь Анжела Дэвисийн төрсөн дүү гээ биз дээ

Avatar

зочин 2023-11-30 59.153.113.71

Тэр Жамухыг нь хурдан зайлуулж байж монгол улс жаахан өөдлөх байх шүү.

Avatar

Бадарч тахар 2023-11-30 66.181.180.252

Хүрэлсүх Баттулга хоёр бол одоо үёийн Тэмүжин Жамух хоёр юм ! Олон ч удаа нийлж салж олон жижиг өрсөлдөгч нараа зайлуулсаар одоо хоёулаа үлдээд байна ! Баттулга одоогоор ёрөнхий сайд болох хүсэлтэйгээр ардчилсан намын овог дайчдаа нэгтгэж цуглуулж байгаа ! тэр том овог аймаг бол түүний атганд байгаа ! Хүрэлсүхтэй хийх Зэгзгэр өндөрийн зээрэн хавцалын тулаан нь ирээдүйд 25 онд болох болов уу да ! Гүр хаан Баттулга нялх сэнгүм Гантөмрийг удахгүй зайлуулна !

Avatar

Нэргүй 2023-11-30 202.126.89.31

ХҮН бол мАНгас

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.186.23

Зол жаргал,Үүр цайх гээд боломжийн залуучууд ХҮН намд байхын. Наад муу Бангладешаас ирсэн халтар бууны нохойгоо хулгайч МАН руу нь хөөгөөд явуулаач ээ. Амарбаясгалангийн дуулгавартай мэдээлэгч хийж их ч хэмжээний авилга авсан муу халтар.

Avatar

Нэргүй 2023-11-30 203.98.76.4

Манай Монгол энэ янзаараа дахиад 100 жил Өнгөрөхөд УТААТАЙГАА, ТҮГЖРЭЛТЭЙГЭЭ, ХОГТОЙГОО БОХИРТОЙГОО, ТОГГҮЙ, УСГҮЙ, БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭХҮЙТЭЙ ЗАЛХУУЧУУДТАЙГАА, АВИЛГАЛТАЙГАА, БУРУУ ТОГТОЛЦООТОЙГОО , ЭВ НЭГДЭЛГҮЙ, АЖИЛЛАХ АРГАА ОЛООГҮЙ, ХИЙХ АЖЛАА МЭДЭХГҮЙ байж л байх вм бна даа, Тодорхой

Avatar

123 2023-11-30 45.117.35.7

100 jiliin daraa ideh ym uldeh uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж