Чернобылийг шинэчлэх төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлт хийхгүй

Хуучирсан мэдээ: 2023.11.29-нд нийтлэгдсэн

Чернобылийг шинэчлэх төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлт хийхгүй

Чернобылийг шинэчлэх төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлт хийхгүй

Дэлхийд хамгийн алдартай цөмийн гамшгийн голомт болох Чернобыль 1986 оны аймшигт ослоос хойш үндсэндээ хаягдсан. Тэгвэл Украин улс өдгөө цацраг идэвхт бодисоор бохирдсон Чернобылийг дахин эрчим хүч үйлдвэрлэх  төв болгохоор төлөвлөж байна. Гэхдээ энэ удаад асар том салхин цахилгаан станц барих гэнэ.

Популяр механикийн тайланд дурдсанаар, одоогийн төлөвлөгөө нь Чернобылийг нэг гигаваттын салхин цахилгаан станц болгон хувиргах бөгөөд энэ нь Европдоо хамгийн томд тооцогдоно. Салхин цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал Украины нийслэл Киев хотын ойролцоох 800 мянган байшинг эрчим хүчээр хангах боломжтой гэж тайланд дурджээ.

Ажилчид цацрагийн бүсэд цагийг өнгөрөөх нь үнэхээр аюулгүй байх эсэх нь тодорхойгүй байна. Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлснээр, агаар мандалд цацраг идэвхт бодис байсаар байгаа ч энэ нь "хязгаарлагдмал хугацаанд тэсвэрлэхүйц өртөлтийн түвшинд" хүрчээ.

Гэсэн ч ОХУ-ын цэргүүд цахилгаан станцын ойролцоох шороог ухаж байгаад өнгөрсөн жил цацраг туяагаар өвчилсөн тухай мэдээлэл бас гарч байсан. Оросын цэргүүд Украинд довтлох үеэр Чернобылийн станцыг эзлэн авч, хэдэн долоо хоног байрлажээ.

Украины засгийн газар болон уг төслийг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн Германы Нотус Энержи компани хэрхэн аюулгүй барилгын ажил хийх талаар дүгнэлт хийсээр байна. Төсөлд санаа зовоосон асуудал байгаа ч Чернобылийн станц нь маш олон цахилгаан станцын дэд бүтэц тул томоохон давуу талуудтай. Цаашилбал, цацрагийн бүс нь үндсэндээ эзэнгүй хэвээр байгаа тул төслийн хүрээнд нэг ч оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхгүй. Ингэснээр Чернобылийг  цэвэр, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой орчин үеийн цахилгаан станц болгон сэргээн засварлах аж.

ЭХ СУРВАЛЖ: TCD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж