Х.Болорчулуун: Малчдыг малаа зар гэж хэлж чадахгүй

Х.Болорчулуун: Малчдыг малаа зар гэж хэлж чадахгүй

Х.Болорчулуун: Малчдыг малаа зар гэж хэлж чадахгүй

ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуунаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах асуудал дээр Дархан болоод Эмээлт гэсэн хоёр газрын нэр яригдаж байна. Ирэх оны төсөвт мөнгө тавигдсан уу?

-Дарханы арьс ширний үйлдвэр дээр төсвөөс анх удаа мөнгө тавьсан. Өмнө нь тавиагүй байсан. Ер нь цаашдаа улсын үйлдвэр бариад байх биш харин дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийг нь улсаас барьж өгөөд тэнд нь олон улсын жишгээр хувийн үйлдвэрүүд баригдах ёстой. Итали болон Турк энэ жишгээр явдаг юм билээ. Эмээлтийн тухайд  Дэлхийн банк 100 сая ам.долларын зээлийг энэ төсөл дээр л өгнө. Өөр газарт өгөхгүй гэсэн  хандлагатай байгаа. Гэхдээ Эмээлт төслийн хувьд нэлээд зардал чирэгдэл ихтэй байна. Тэнд дулааны цахилгаан станц барих шаардлагатай. Эрчим хүчний нөөц байхгүй. Тиймээс нэлээд асуудалтай. Энэ асуудал дээр төсөвлөсөн зүйл байхгүй байна. Харин Дарханы цогцолборт цэвэрлэх байгууламж, дэд бүтэц дээр 11 тэрбум төгрөг тавигдсан.

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ирэх онд Эмээлтийн арьс ширний цогцолбор барих ажлыг урагшлуулна гэдгийг мэдэгдсэн. Гэтэл та Эмээлтэд биш Дарханы арьс ширний үйлдвэрт мөнгө тавигдсан гэдгийг хэллээ. Бодлогын зөрүүтэй харагдаад байна. Нэгдсэн бодлого гэж байна уу?

-Эмээлтийн хувьд 10 жилийн өмнө яригдаж байсан. Гэсэн хэдий боловч байгаль орчин талаасаа Туул голтой ойрхон, баруун хойноосоо хотын дээд  хэсэгт салхин талд байрладаг гэх мэт янз бүрийн сөрөг дүгнэлт гарсан юм билээ. Ингээд Дарханы төслийг яриад ирэхээр Эмээлтийг барих асуудал хөндөгдсөн. Эмээлт дээр улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө мөнгө тавиагүй. Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар өгнө гэж байгаа ч энэ мөнгөөр тэнд арьс ширний үйлдвэр бариад байх шаардлага байхгүй. Зээл гаднаас авахдаа болгоомжтой хандаж, өрөнд орохгүй байхад анхаарах ёстой. Тиймээс улсын төсвөөс мөнгө тавигдсан цогцолбороо явуулах нь зүйтэй.

-Дарханы арьс ширний үйлдвэр Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавигдсан асуудал юу болж байна вэ?

-Хэлэлцээрийн шатанд Хөгжлийн банк, хувийн хэвшил хоёрын асуудал дөнгөж одоо л шийдэгдэж байгаа юм байна.

-Хөдөө орон нутгийн иргэд бензин шатахуунгүй байгаа учраас малдаа явж чадахгүй байна. Өвөлжилт хүндэрсэн гэдгийг хэлж байна. Салбарын сайдын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-Хөдөө орон нутагт цас ихтэй байна. Дайны нөхцөл байдлаас болоод  ОХУ шатахууныг тасалдуулж байна. Ургац  хураалтын үед сүүлийн 20 жил шатахууны үнэ нэмэгдэж байгаагүй. Анх удаа ургац хураалтын үед 2400 төгрөг байсан шатахууны үнэ 3700 төгрөг болтлоо өслөө. Нэг ёсондоо инфляцийг бид гаднаас импортолж аваад байна. Хөдөө орон нутгийн зарим сумаар шатахуун тасралттай байна. Уул уурхайн сайд Ж.Ганбаатар 5-7 хоногийн хугацаанд хэвийн болох талаар мэдээлэл өгсөн.

-Нийт хичнээн аймагт цас, зудны эрсдэл өндөр байна вэ?

-Нийт газар нутгийн 60 хувьд нь цастай, зудархуу байна. Шадар сайдын ажлын үүрэгт зудны нөхцөл байдал ялангуяа нөхцөл байдал хүндэрсэн асуудал хамаарна.

-Байдал хүндэрч цаашид малчид малаа олон тоогоор нядлаад эхэлбэлмахны нөөц бүрдүүлэлт болоод экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого бий юу?

-Малчид малынхаа хэдийг нь нядалж, хэдийг нь борлуулах нь тэдний хувийн асуудал. Төрөөс малчдыг малынхаа тэдэн хувийг зар борлуул гэж хүчээр хувиарлах асуудал байхгүй.  Малчид махны үйлдвэрүүдэд махаа нийлүүлэхээс гадна хээрийн бой олноор нь хийж байна. Тэгэхдээ энэ жилийн цасны хувьд эхний орсон цас нь хайлж дээр нь нэмж цас орсноос үүдэн мөсөрхөг байдал үүсч байна. Энэ үед нэлээд хүнд өвөл болдог. Мөсөн зудтай өвөл болж магадгүй байна. Энэ жилийн хувьд мал, махан дээр өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад экспорт нэмэгдсэн. Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортлосон бол одоогийн байдлаар 70 мянган тонн мах экспортлоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зч 2023-11-29 66.181.178.117

сайд нь банкаа дүүргэж болохгүй гэх, онцгой байдал нь болохоор аль болох дүүргэж хөдөө орон нутаг руу гар гэх. тал банктай гараад шидчихвэл

Avatar

Лавлаа 2023-11-29 66.181.185.122

Дарга нарын шатахууны хомсдлын шалтгааны талаар өгч байгаа тайлбар үргэлж зөрөөтэй байх юм аа Дотоодын түгээлтийн зохион байгуулалт, гэрээлсэн захиалга эрэлтийг хангахгүй байгаа гэж байсан харин одоо оросын дайнтай холбоотой болчихлоо Яг аль нь зөв бол

Avatar

Нэргүй 2023-11-29 213.87.90.78

Харуулах боломжгүй.

Avatar

Монгол хүн 2023-11-29 66.181.167.254

Малчид татвар төлдөггүй /Нарантуул захиын наймаачид мөн адил/.
Тэгсэн мөртлөө улсаар НД-ын татвараа төлүүлнэ.
Тэгээд одоо зуднаас үүдэлтэй хохирлыг нь бас улс хариуцах уу?
Арай дэндэж байгаа юм биш үү?
Өвөл болно, хүйтэрнэ гэдгийг бүгд мэднэ.
Өөрсдөө өвс тэжээлээ бэлтгэж, өвөлд бэлтгэж болдоггүй юм уу?
Арай л хэтрээд байна шүү, малчид нь ч, төр засаг нь ч…

Avatar

Нэргүй 2023-11-29 59.153.112.234

Тас хөлдүү сайд

Avatar

Нэргүй 2023-11-29 103.229.176.140

belcheeriig huvichilval hucheer hagas erchimjsen mal aj ahuiruu shiljine. ashig shimee yaj nemegduuleh. belcheeree herhen ashiglah, ersdeliin management, daatgal zereg olon zuilsiig hiij bolno. gol asuudal ni ezengui taliig yaj talhalhaa heneer ch zaalgadaggui malchid maani ene buhniig ul toon turiin hamgaalaltandaa l naidaj bna daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж