Өнөрцэцэг

Хэдэн арван жилийн түүх, туршлага, хэдэн зуун тэрбумын барилга байшин, хэдэн арван тэрбумын төсөв, хэдэн зуун хүн хүч, цор ганцаараа мэдээллийн эх сурвалжаа нууцлах хуулийн эрхтэй, үүгээрээ Монголын их авлигыг бүрэн устгасан ч чадах хэрнээ нэг ч эрэн сурвалжлага хийж үзээгүй, ядахдаа ганц ч зээлийг төлүүлж бараагүй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн талын талын талын талын тал хэмжээтэй “Зариг”-ын Өнөрцэцэг юуг чадаж байгааг хараад би хааяа бахархдаг.

Өнөрцэцэг

Нэг.

Ойрын хэдэн өдөр нийгмийн сүлжээнд хүмүүс “шуламын ав”-д гарцгаасан санагдах боллоо. Тэд “Зариг”-ийн Н.Өнөрцэцэгийг дэвсэлж өгч байна. Тийрэн, шуналын тулам, өлөн, паразит, шантаажчин, Шар хад гээд юу эсээр эс цоллов. Сүүлдээ худалч, жүжигчин, гар хөл, орк энэ тэр бол зүгээр л магтаал шиг сонсогдох болов.

Өнөрцэцэг хэдийдээ яасан олон өстөнтэй болж амжсан юм, гайхалтай. Ямар хэрэг хийсэн болоод тэр вэ? Өнгөрсөн Баасан гаригт “найман ишиг”-ний хэргээр мөрдөн байцаалтад дуудахад өмгөөлөгчөө хүлээнэ гээд очоогүй бөөн дуулиан дэгдээснээр энэ бүхэн оргилдоо хүрчээ. Шүүх, цагдаагаа хүндэлж дээдлэх нь дэндсэн нөхдүүд Өнөрцэцэгийн муу муухайг илчилсэн баримт, сэтгэгдэл, хараал ерөөлийг гол мөрөн шиг урсгаж байгаа. Түүний царай, намтар, гэр бүл, салсан нийлсэн, идсэн уусан, бүр хүүхэд байхдаа ингэсэн тэгсэнийг нэгд нэгэнгүй ухаж төнхжээ. Манайд бүхэл бүтэн Өнөрцэцэг судлал хөгжиж, дагнасан судлаачид мэндэллээ.

Хамгийн анхаарал татсан бөгөөд үнэмшил төрүүлэхүйц нь цахимаар дэлгэгдсэн Өнөрцэцэгийн өмч хөрөнгө, дансны орлогын жагсаалт юм. Анх хараад бүгд л пээ паа, юу харчихав аа гэж дуу алдсан ч хариуд нь ийм тийм учиртай, фотошоп, АТГ шалгаад хууль зөрчөөгүйг нотолсон гэж няцааснаар бага зэрэг намжаад байна. Юутай ч Өнөрцэцэг ядуу биш, үзэгнээс өөр зөндөө юмтай, бүр нүүрс тээврийн компанитай юм байна. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нэр заан зарлаж авд нэгджээ.

Асуулт байна. Түүний өмч, орлого хэдээс хэтэрчихээд загнуулаад байгаа юм бэ? Яг хэд дотор багтвал зохистойг хэлж өгнө үү? Приус-ээс дээш унаж болохгүй юм уу? Эсвэл зүгээр л атаархал уу? (Зөвлөлтийн маршал Рокоссовскийг нууц амрагтай болсон байна, яах уу гэж Сталинд ховлоход, “Яах юу байхав, атаархдаг л байх даа гэж хариулсан юм гэдэг)

Энэ бүх баримтаас би юу ажиглав гэвэл төрийн болон төсвийн байгууллагууд хэвлэл мэдээллийг мөнгөөр зогсоо зайгүй угжиж ирсэн байна. Ихэнх нь Засгийн газар, яам агентлаг, удирдах газар, төрийн өмчит компаниуд, банкууд, орон нутгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Цаашаа олон улсын зээл тусламж, төсөл хөтөлбөр, бондын мөнгөнөөс гээд үргэлжилнэ. (Зөвхөн Хөгжлийн банк ганцхан нэг жилд 720 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийг сурталчилгаанд зарцуулж байсан нь аудитаар илэрсэн байдаг). Энэ бүгдийн цаана хаалтын гэрээ байдаг. Тэр их мөнгийг авахын тулд сурвалжилж, сурталчлах үүрэг хүлээсэн заалтууд бүхий хамтран ажиллах буюу ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулдаг, үүнийгээ манай хэвлэл мэдээллийнхэн “хаалтын гэрээ биш” гэж нэгэн дуугаар мэлздэг ч няцаахад амархан. Гэрээ болгонд, тухайн байгууллагын талаар чухал, ноцтой, шүүмжлэлтэй баримт, мэдээллийг биднээс асууж тодруулж байж үнэн зөв юм нийтэлж нэвтрүүлнэ шүү гэсэн агуулгатай гэмгүй мэт заалт заавал ордог. Ингээд амаа үдүүлчихэж байгаа юм.

Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн санхүүжилт ийм гаж буруу тогтолцоотой. Гагцхүү энэ удаад зөвхөн “Зариг” Өнөрцэцэгийнх ил болоод бусдынх хаалттай хэвээрээ байна. Бүгд адил тэгш дэлгэгдвэл юу болохыг төсөөлж байна уу? Харамсалтай нь өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Монгол Улсын хамгийн хаалттай салбар болж хувирсан байна. Муу нэртэй уул уурхайн компаниуд хүртэл орлого, татвар, төлбөрөөс эхлээд эцсийн өмчлөгчөө аль хэдийнэ олон нийтэд тайлагнадаг болсон шүү.

Өнөрцэцэгийг шүүхэд нөлөөлөхөөр оролдсон гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс буруутгаж цагдаад хандсаныг гайхаад барахгүй юм. Хэрвээ шүүхийн танхимд дайрч ороогүй, шүүгчдийг барьж авч зодоогүй, дээд дарга, албан тушаалтнаар яриулаагүй, авлига өгөөгүй юм бол юуны нөлөө байх вэ? Ардчилсан улсад аливаа хэргийг тойрч ил тодоор үзэж тардаг, бүр шүүхийн хурлын гадна жагсаж цуглаж болдог. Гагцхүү шүүх хөндлөнгийн нөлөөнд автахгүйгээр шийдвэрээ гаргахын тулд хууль, ёс зүй, тангараг, тусгай цалин, хангамж, бүр цагдаагийн хамгаалалт гээд бүгд бий. Фэйсбүүкт тэгэж бичлээ, гадаа хүмүүс цуглаад яриад байна гэж гомдоллодог шүүгч байвал өргөдлөө өгөөд мал дээр гарсан нь дээр. Тэнд майлах, мөөрөх, янцгаахаас өөр нөлөө байхгүй, санаа амар.

Хоёр.

Зуу гаруй жилийн өмнө нэгэн эрхэм “Сонин бол хамтын ухуулагч, хамтын суртал нэвтрүүлэгч төдийгүй хамтын зохион байгуулагч мөн” гэж хэлжээ. Нэрийг нь хэлчихвэл авч мордоод тэнээд явчих хүмүүс байж магадгүй учраас азнав.

Тухайн цаг үед радио дөнгөж үүсч, телевиз сураг ч байгаагүй, юун Интернэт. Дараа нь энэ бүхэн бий болсны дараа хэвлэл мэдээлэл ухуулга, сурталчилгаа хийж болохгүй, зөвхөн мэдээлэх, тэгэхдээ зөвхөн үнэнийг мэдээлэх үүрэгтэй, тэр үнэн нь зөвхөн минийх гэж баахан дүрэмдээд бүтэлгүйтсэн. Өнөөдөр бүгд өөрийн үнэнийг хайж, олон туйл, эсрэг тэсрэг үзэл бодол, үнэт зүйлсийн дайн болж байна. Тэр чигээрээ ухуулга, сурталчилгаа.

Тэгвэл “Сонин бол хамтын зохион байгуулагч” гэдгийг нотлохын тулд хол яваад хэрэггүй. Одоогоос жил есөн сарын өмнө буюу 2022 оны хоёрдугаар сард “Зариг”-ийн Н.Өнөрцэцэг, “Улаанбал”-ын Ч.Лодойсамбуу хоёр нэгдэж Хөгжлийн банкны зээлийн өрийг төлүүлэх зорилгоор “Тэдний өрийг бид төлөхгүй” хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь өнгөрсөн гучин жилийн туршид дампуурсан аль ч банкны өр барагдуулах албадын хийж бараагүйг чадаж, гайхалтай амжилттай болсон билээ. Саяхан Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдсэнээр бол өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны 1,5 их наяд төгрөгийг зээлийг эргэн төлүүлж, 500 тэрбумаар нь баахан бондын өрийг дарж чадсан. Энэ үйл явцыг манай хоёр эхлүүлж давалгаалуулсан гэдэгт би эргэлздэггүй.

Хамгийн сүүлд цэргийн зодуурын асуудлаар дахиад л Өнөрцэцэгийн санаачилсан “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг хэдэн арван жилээр үргэлжилж байгаа атал яаж ч чаддаггүй явж ирсэн, өнөөдөр хүртэл Батлан хамгаалахын сайд нь хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа баримтуудыг цочтол дэлгэж, цэргийн салбарт хариуцлагын бөмбөг дэлбэлж орхив.

“Зариг”-ын Өнөрцэцэг “би илчиллээ, ямар дүгнэлт хийхээ та өөрөө мэд”, “хариуцлага тооцох хэрэгтэй” гээд зогсдоггүй. Олон сар судалж нотлоод байхад тоохгүй болохоор нь 2021 оны 4-р сард “Мэдээллийн урсгал”-аар магтуулахаар ирсэн “Монполимет”-ийн Ц.Гарамжавын өмнө хавтас дүүрэн баримтыг дэлгэж Хөгжлийн банкны зээлийн өрөө төлөхийг шаардаж муудалцан шүүмжлэлийн бай болсон ч хоёр жилийн дараа гэхэд төлүүлж чадсан байна.

Хэдэн арван жилийн түүх, туршлага, хэдэн зуун тэрбумын барилга байшин, хэдэн арван тэрбумын төсөв, хэдэн зуун хүн хүч, цор ганцаараа мэдээллийн эх сурвалжаа нууцлах хуулийн эрхтэй, үүгээрээ Монголын их авлигыг бүрэн устгасан ч чадах хэрнээ нэг ч эрэн сурвалжлага хийж үзээгүй, ядахдаа ганц ч зээлийг төлүүлж бараагүй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн талын талын талын талын тал хэмжээтэй “Зариг”-ын Өнөрцэцэг юуг чадаж байгааг хараад би хааяа бахархдаг.

Тэрбээр хэт дайчин, хэтрүүлдэг, элдэв нөхцөл байдалд хааяа баримжаа алддаг, үүгээрээ дарга, албан тушаалтнуудын байтугай үзэгчдийнхээ дургүйцлийг хүргэдэг нэгэн. Гэхдээ сэтгүүл зүй бол албан тушаал, эрх мэдэлд үргэлж түвэг учруулдаг, тав тухыг алдуулдаг, үргэлж “ёс зүйгүй” гэж хэлэгддэг бөгөөд жа, ажаамуу хэмээн бөхөлзөн хөөгдөж туугдаад явах ёсгүй. Үгүй гэвэл хэвлэл мэдээллийн албад л үлдэх биз.

Орчин цагт бүх юм хавтгайрч хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн нэгдэл, зааг дээр буюу зохион байгуулалт дээр далд, нууц, авлига, хулгайг хамгийн сайн илчилж чаддаг болжээ. Үүний жишээ бол Panama Papers, Pandora Papers-ийг цацсан Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум.

Өнөрцэцэг өө сэвгүй биш, түүнийг шүүмжлэхэд амархан. “Зариг”-аа байгуулж хөл дээрээ тогтохдоо тэр Х.Нямбаатараас болон бусад хүмүүс, байгууллагаар дэмжүүлж туслуулсан, одоо ч холбоотой, ашиг сонирхолтой байх. Тэднийгээ эргээд шүүмжлэхгүй, хамгаалдаг байж болно. Тэгээд юу гэж? Энд ичих хэрэг байхгүй. Гагцхүү тэднийг алгасвал алгасаад бусад улс төрч, албан тушаалтан, асуудал, сэдвээр өөрийнхөө энэ дайчин сэтгүүл зүйгээ хийгээд яваг.

Харин бусад сэтгүүлч, өөрсдийгөө тэгэж тооцдог хүмүүс тэр Х.Нямбаатарт нь буруу зөрүү, муу муухай юм байвал эрэн сурвалжлаад явах, түүгээр зогсохгүйгээр хорвоо дэлхий уужим, хийх ажил ихийг ухаарч Өнөрцэцэгийн хийхгүй байгааг, Өнөрцэцэг буруу хийж байна гэж үзвэл зөв болгож, Өнөрцэцэгээс илүүг, цоо шинийг, бүр аугаа ихийг хийхийг хэн ч хориглоогүй.

Өнөөдөр монголын сэтгүүл зүйн үйл ажиллагааны хурц үзүүр – эрэн сурвалжлага “Зариг” зэрэг сайтын голдуу, тэгэхдээ бараг бүгд эмэгтэй хэдэн сэтгүүлчийн нуруун дээр тогтосхийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
28
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-29 66.181.182.250

Энэ шуламын тэрбумтан болсон нь хамаа алга. Шантаажны мөнгө. Харин хэзээ анхаарал татсан шум дэгдэв яг түүнийг барьж аваад сураглаад нэмж хачирлаж өндөрт гаргаад хуурамчаар шударга дүрд тоглож мөнгө олж дадсан паразит гэмээр. Хоёрдахь суваг нь үл бүтэх этгээдүүд, гэмт хэрэгтнүүдийн захиалга, 3 дахь нь дуртгүй нь хүргэгчдийг агнах гэж харагдаад байгаалдаа

Avatar

Нэргүй 2023-11-29 202.9.40.207

ЯГ тийм

Avatar

Нэргүй 2023-11-29 139.5.216.173

8 ишиг хулгайлбал шийтгэгдэх ёсгүй юм ба гэж ойлголоо, гоё шүү. 2-3-хан жилийн дотор 300, 200, хаус автлаа сэтгүүлч хийвэл сайн гэж үзэж байгаа юм ба, эхэнд бүгдийг нь уриалан дуудлаа гэж ойлголоо. мөрдөн байцаалт бүгдийн нүдэнд ил явах ёстой хаа сайгүй мэдээлэх ёстой гэж ойлголоо, үндсэн хуулиар заасан иргэний үүргээ биелүүлэхээс татгалзахыг олон нийтэд уриалах ёстой гэж ойлголоо, зөвүү хамгаалагчаа

Avatar

Нэргүй 2023-11-29 213.87.90.78

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-29 66.181.178.38

Захиалгын гүйцэтгэгч гэдэг нь эрт мэдэгдсэн, бүгд л хэлдэг, бичдэг байсан. Шүүхийг харлуулах үүргээ
хулгайчийн машинаар ачсан малаас 8 ишгийг нь сэвсэн, Гэрэл даргыг унагаах даалгараа амжилттай гүйцэтгэсэн, БЗС ийн зээл олон жилийн өмнөөс л нэр ус нь гарсан.АН ын даргад Гантөмөрийг дэвшихтэй зэрэгцээд өндөр авсан.Хөгжлийн банкны хулгайг м, Энхамгалан гишүүн анх гаргасан. БХ ын сайдыг унагаах захиалгаа ч сайн хийж байгаа. Харамсалтай нь хуулийн сайд өөрчлөгдөөд, нүүрсний асуудал нь сөхөгдөх

Avatar

Иргэн 2023-11-29 66.181.181.104

Зоригтойдоо ч биш цаанаа хамгаалагчид хамтрагчидтай болоод л мэдээлэл олж тэдний гар хөл болж явдаг нэгэн нь ойлгомжтой байдаг . Бусдын мууг үзэж шудрага царайлж явдаг ч өөрийн олсон эд хөрөнгө нь бусармаг шантаажаар олсон гэдэг нь ойлгомжтой . Эх орннч , шударга хүн бол биш , өөрийн өлөн биеэ хуурмаг аргаар тэжээгч бол мөн

Avatar

зочин 2023-11-29 43.242.243.56

яасан үнэн хэлээ вэ Өнөрцэцэг шиг 10 сэтгүүлч байвал ядаж цэрэг эрс амиа алдаж тахир дутуу болохгүй ээж аавууд минь дэмжээд өгөх хэрэгтэй дээ ёстоы шүүхэд яаж нөлөөлөх вэ дээ яаж ч бодсон

Avatar

Зочин 2023-11-29 202.126.90.147

Нээлт хаалтын гэрээ хийж мөнгөөр худалдагддаг нохдуудад Өнөрцэцэг шавар болохгүй юу. Та нар хичнээн улин хуцалдавч хэн нэг нь ил гаргах л болно.

Avatar

Иргэн 2023-11-29 66.181.179.196

Хэрээ хэрээнийхээ л зүг ниснэ биз дээ. Харин ухаантай ард түмэн бол наад хэдэн шантаажлагчдыг чинь хэдийнээ мэддэг болсон

Avatar

зочин 2023-11-29 43.242.243.56

мөн яриваа чи Өнөрцэцэг шантаачлагч бол өрвөлзөөд байгаагаарай чи татвар төлөгчдийн мөнгөөр тарвалзаж яваа нэгэн байна л даа мэдэх цөхөх юм алга

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.160.3

\ ЖДҮ шиг \ ЗАНАЛ хийж байгааг ч зүй ёсных л гэж бодож байна . Тэд санасандаа хүрч " намнаж " чадна л даа – чаддаг ч … Ард түмэн – олон нийт юу бодож байдаг бол …

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.160.3

Эрэгтэйчүүд нь " хийдэг юм аа " ч хийж чадахаа байчихсан үед цөөхөн мундаг эмэгтэй сэтгүүлчид \ сэтгүүл – чид биш шүү \ бий шүү . Мөнхбаясгалан , Отгон , энэ Өнөрцэцэг гэх хүүхэд зэрэг . Өөрсдийн чинь онож нэрлээд байгаагаар " тал бичээчид " – ийн ихэнх эмэгтэй хүүхдүүд болсон цаг . Хүүхнүүд АТААРХУУ гэдэг , тэдний атаархаж байгааг буруутгах арга алга " муугийн ёс биш монголын ёс " гэе . Хулгайгаа илчлүүлсэн ХУЛГАЙЧИД атаархах нь бүү хэл З

Avatar

Зочин 2023-11-29 66.181.161.17

ӨНӨРЦЭЦГИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭХЭЭ ЗОГСОО ЭРХЭМ ЭРХ БАРИГЧИДАА

Avatar

УНШИГЧ 2023-11-29 43.242.242.140

НЭЭРЭЭ БАС ТИЙМ ШҮҮ. ХӨГЖЛИЙН БАНК ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЭД ХЧИНЭЭН ЮМ ХИЙЛЭЭ. АЛДАА БОЛ БИЙ. МҮОНТВ ГЭЖ ТАТАН БУУЛГАХ ХЭОРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.180.138

Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ НЭРТЭЙГЭЭР НЬ БУРХАН ГЭЭД БИЧ Л ДЭЭ. ҮНЭН ДЭЭ БОЛ БАЙДАГ Л НЭГ ХӨЛСНИЙ ТАЛ БИЧЭЭЧ ШҮҮ ДЭЭ. ОВООЖ ОЦОЙЖ ГИЙГҮҮЛСЭН ЮМГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯАЖ МӨНГӨ АВЧ ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛС БИЧИЖ ШАНТААЖ ХИЙЖ Л АМЬДАРДАГ ШҮҮ ДЭЭ. АМЬДРАЛЫНХ НЬ ҮНДСЭН АРГА МАЯГ НЬ ЭНЭ ЮМ ШҮҮ ДЭЭ

Avatar

зочин 2023-11-29 43.242.243.56

Өнөрцэцэг бурхан шүү бурхан гээд биччихэд ёстой буруудахгүй , Нийгмийн болох бүтэхгүйг шантаажлах л ёстой чиний амьдралын үндсэн арга барил юу байхав Авлига уу

Avatar

Нэргүй 2023-11-29 202.21.108.53

Орлогоо тайлагнаад явдаг бсан бол яах ч үгүй л бсан
Иргэд сэтгүүлчийг үзэгнээс өөр юмгүй л гэж бодсонд учир бна даа

Avatar

Нэргүй 2023-11-29 203.98.76.4

Мэдэхгүймдаа, Сэтгүүлзүйн салбар ингэж хэт Реалистик байж, цаад үзэгдэлтэйгээ зууралдах ёстой ч юмуу, үгүй ч юмуу бүү мэд ??? МОНГОЛД СЭТГҮҮЛЗҮЙ, МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН САЛБАР ҮНЭНДЭЭ ХАР МУУХАЙ, СӨРӨГ ЭНЕРГИТЭЙ ЮМС ДАНДАА ЦАЦДАГ, ОРОЙ ИРЭЭД ТВ ҮЗЭХ АРГАГҮЙ….ДАНДАА ХАР МУУХАЙ СӨРӨГ БАРААН МЭДЭЭ, СУНЖИРСАН, НУРШСАН, АЛЬ Л БОЛЖ БҮТЭХГҮЙГ НЬ ТООЧСОН, ДАХИН ДАХИН ЯРЬСАН ЯДАРГААТАЙ. НИЙГЭМЭЭ ЖАХН ЗӨВ ТИЙШ ЗАЛСАН АЯТАЙХАН ГОО ЗҮЙТЭЙ НЭВТРҮҮЛЭГ МЭДЭЭ ҮЗЭХСЭН

Avatar

Зочин 2023-11-29 103.212.119.229

Суулийн уед Онороо сайд Энхбаяр руу онцгой дайрлаа Яагаад гэж бодлоо Нуурсний сонсголыг ахлах болсноос хойш дайрч эхэлсэн гэж харагдсан шуу Нуурсчдийн захиалгаар уу гэж бодсон чинь оороо нуурсний тээвэр хийдэг юм байна

Avatar

Зочин 2023-11-29 103.212.119.229

Зариг сайт улс торийн захиалгаар ажилладаг уу аль эсвэл эмэгтэйчуудийн ахархан атаа жотоогоор уу гэсэн сэтгэгдэл Гарамжавтай холбоотой торсон Цементийн уйлдвэрийг эмэгтэй байтугай баргийн эрэгтэй хун зориглож хийдэггуй л дээ Б
Лэн нуурс зоогоод баяжихаас тэс оор Ундэсний уйлдвэорлэл аль ч улсад эхний уедээ санаачлагчдад санхуугийн хохиролтой байдаг юм ятийм учраас зарим улс бур дотац огдог зориудаар дэмждэг Улсаас ямар ч дэмжлэггуй хятадуутай орсолдож ундэсний уйлдвэрлэлээ хошжуулж байгаа Гарам

Avatar

Зочин 2023-11-29 103.212.119.229

Онороог ходолморч шударга сэтгуулч гэж боддог байлаа Анхны эргэлзээ генерал Гэрэлтэй холбоотой торсон Гэрэл тэргуутэй тагнуул цагдаа 800 хятадын хэргийг илруулж санхуугийн аюулгуй байдлыг хамгаалахад чухал ажил хийгээд удааариг Онороо хуу нь алтны уурзайтай гээд балбаж гарсан Тэр нь ч унэн л юм билээ Гэхдээ манайд захын хятадукд хувираа орж ирээд Сэлэнгэд алт ухаж байгаад баригдаж л байсан Монгол хун алтны уурхайтай байж болохгуй юу Чухал ажил хийгээд удаагуй байхад нь гэр ьорийг нь гутаах ямар

Avatar

Зочин 2023-11-29 59.153.113.130

Жаахан бүдүүлэгдүү болохоос биш хэрэгтэй сэтгүүлч яах аргагүй мөн.тэр их орлогоо яаж олсоноо тайлбарлавал ард түмэн улам илүү хүрээлнэ. Чадахгүй бол нэг тийшээ явна.монголын сэтгүүл зүй хэдэн эмэгтэй сэтгүүлчдийн нуруун дээр тогтдог гэж гоё хэлжээ. Эрэгтэйчүүд нь хаачаа вэ. Ноён нуруу нь хугараа юу

Avatar

Зочин 2023-11-29 103.212.119.229

Амиа алдсан бэртсэн уэргуудийн аав ээж нарын уг яриа эмоц нийгмийг сэрээсээн Тэдэнд угээ хэлэх боломж олгосон зпариг сайтынхан Онороо сайн ажилласан Сэтгуулчийн хувьд Онорцэцэгийн бусдаасаа ялгарах шинэлэг тал нь гэаэл зовхон дарга нараас тодийгуй жирийн иргэдээс яррилцлага авдаг Тэгснээрээ нийгмийн амьдралын гунд юу болж байгааг илуу мэдээлдэг гэсэн уг Гэхдээ Яонороог шуумжлэх юм бас бий Ядор бичье

Avatar

Нэргүй 2023-11-29 59.153.113.247

Өнөрөө гэдэг чинь мундагтаа биш эрх мэдэлтэй нэгний сонголтоор ан ав эхлүүлэгч болчихоод байна. Хэнийг авлахыг таны Өнөрөө биш эзэн нь шийддэгийг мэдэн будилж байгааг харвал мангарын дүрд тоглоод байна уу үнэхээр мангар юмуу гайхаад л байна.

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.184.25

Үүнийг бичигч бээр нэрээ юунд нууцлав????

Avatar

Наран 2023-11-29 202.9.46.49

Хуцаа чи юун хайртай өмөөрөөд бга пм

Avatar

Зочин 2023-11-29 103.57.95.19

Өнөрөө гавьяат сэтгүүлч цол өгөөч. Манай атаархуу арчаагуй шааруудыг ёстой нэг өрвөлзүүлж бна аа. Арчхагүй зориггүй новшнууд зүгээр үед нь дуугарч чадаагүй байж жаахан хөл алдахад нь яаж боргож бна аа. Ингэх тусам нь гялалзах хэрэгтэй шүү өнөрөө

Avatar

Нэргүй 2023-11-29 59.153.113.82

Төлбөртэй захиалгат борголт

Avatar

Нэргүй 2023-11-29 139.5.216.133

путлерын улаан фен, фашист ороzын тролл төгцөг чинь юу хуцаад байнаа аа. Угаасаал шантааж үнэрээ буруутай за

Avatar

Зочин 2023-11-29 203.91.115.55

тал засаж байгаа юм биздээ…эсвэл захиалга авсануу энэ хүний сайн мууг бүгд мэдэж буй гэхдээл …та илүүц

Avatar

Зочин 2023-11-29 66.181.184.245

өнөрөөгиин үгээр бүгд зэрэгцэж хөдлөөд байгаан бол хүрлээгээр сольчихоо ч, сайд,шүүгч ,бүгд өнөрөөгиин үгэжр явдаг гэнэ.Хоосон толгойтойэрдэм сурөагүй маанагуудаа ажил ажлаа л хии.Өнөрөө илүү мундаг,илүү ёүрхиидээ жнгэж буй биш,Зүгээр л ажлаа л хийж байгаа юм.Заавал хэн нэгэнд биёэ үнэлж хэн нэгнээр дэмжүүлэх татуулах, эсвэл илүш хурдан гшйж байгаа биш.Энгэж байна,ийм байгө гэж үзүүлж ажлаал хийж байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-11-29 202.9.40.149

Өнөрөө маш зоригтой шулуун шударга эх оронч сэтгүүлч.Энэ бүсгүйд дургүй атаархахагчид их болсон бололтой.Гарч ирж байхад дэмжигчид маш олон б.сан.Одоо арай цөөрсөн байж магад.Энэ бол монгол нөгөө муухай араншин зан.Иргэдийн маань ихэнх нь өөрийн гэсэн чин зориг зорилгогүй болсны гай шд.Ихэнх маань бэлэн юман дээр л туйлж сурсан зан.Эдэн дотор Өнөрөө шиг эх орондоо тус нэмэр болсон хүн хэд б.на вэ???Дээрх нийтлэлийг сайн ухаарч уншихтун.

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.187.55

Өнөрцэцэг шиг мэдээлэлд ойр бгаад ,хаалтын гэрээгээр их хэмжээний орлого олдог бол бүх сэтгүүлчид хаашаа хамаагүй дайрч ороод,дагаж гүйгээд, дугуйн дор хөлөө хийгээд,шүүхээс түрүүлж яллаад явахыг хүсэх бх. Уг нь зарим асуудлыг зөв хөнддөг ч сошиалаар бурууг зөв болгоод, хулгайчыг өмөөрч уянгалаад ардаа заавал хохирогч үлдээдэг.

Avatar

Зочин 2023-11-29 66.181.184.245

чи яг үнэн хөдөөнии 1жаахан охин хэнии ч хиигээгүй юмыг хиисэнд төлархэж байна.Энхбаяр өөрөө залуу хүнии шинжгүй үйлдэл үзүүлчээд ичсэн хүн яана билээ.бусад сэтгүүлч нар, лодой ,тв, өөрсдөө юу ч яадахгүй атаархал,тэр нэг сжгсгэр шии гэж хүүхэн шал нахаал,твзүүд яагаад иим энгиин юмыг үзүүлж харуулахгүй байнө вэ.Өөрсдөө юу ч хииагүй чадахгүй юмс л элдьээр хэлж байгаа.Цагдаө ажлаа хиихгүй өнөрөө гэж байх уг нь өөрөө тэр,боловсролын сайд хүртэл өнөрөө төл гэсэн би төлсөн гэж мээниигээд зогсож байх

Avatar

а 2023-11-29 66.181.188.204

Өнөрөө сайн ажилдаг атаархагчид муу хэлнээ зөв Өнөрөөгийн хөлийн хурууны дайтай ажиллаж тэмцэж ажиллаж чадсан юм уу

Avatar

Зочин 2023-11-29 59.153.113.130

хөлийнхээ хурууг жийпний дугуйн доогуур хийдэг буруу. Гарынхаа хурууг ч битгий юм руж хийж бай

Avatar

С 2023-11-29 66.181.176.105

өнөрөө их зальтай муу хүн

Avatar

Нэргүй 2023-11-29 66.181.179.121

наад Өнөрөө гэдэг хүүхэн чинь худ гар шүү дээ өөрт ашигтай гэсэн зүйл дээр дуу хоолойгоо хүргэдэг хятад хүмүүс монгол орныг яаж байгаль гол мөрөн хүн ам мал хуйтай нь үгүй хийж бгаа тал дээр дугарсан уу өчнөөн хүүхэд эмэгтэйчүүд гэмт хэргийн хохирогч болоход дугардаг бил үү үнэн жүж гар олоод ир гэвэр наад хүүхэн чинь

Avatar

Нэргүй 2023-11-29 108.147.197.50

Хорвоо ертөнц уудам,хийх ажил их байна….та наад бичээд байгаагаа өөрөө хий л дээ

Avatar

оросоо 2023-11-29 124.158.68.146

өөрөө юу ч чадахгуй хирнээ битгий атаархаж байлдаа өөрийгөө золиослон нийгэмд бугшсан бузар булайг арилгахын төлөө тэмцэжбайгаа өнөрцэцэгт дэмжлэг үзүүлэхийн оронд бүү дэвсэл зочин таны хүүхдэд дэглэлт тохиолдох эрсдлийг арилгахын төлөө л энэ хүн тэмцэж байгаа

Avatar

Танго. 2023-11-29 66.181.178.85

Тамын тогоондл нэгийгээ мөнч их чихих юмдаа.өөр үн а**а.

Avatar

Ж.Мөнхжаргал 2023-11-29 66.181.189.143

Энэ сэдэв байгаа юм байна ш дээ өөр нэг нь магадгүй чи ч хийгээчээ. Ямар ч байсан Өнөрөө алив асуудлыг олны сонорт анхаарлын төвд хүргэдэг нь хийсэн ажлаа дуусгадаг ард нь гардаг ажилсаг шинж. Өөрөө хийж чадахгүй бол олон юм хуцаж байхаар дуугуй бай ард түмэн одоо тэнэг биш хэн нь юу хийж байгааг ойлгодог болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж