"Сайд Г.Сайханбаярт хариуцлага тооцоход эрт байна"

Хуучирсан мэдээ: 2023.11.29-нд нийтлэгдсэн

"Сайд Г.Сайханбаярт хариуцлага тооцоход эрт байна"

"Сайд Г.Сайханбаярт хариуцлага тооцоход эрт байна"

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Эл хэрэгтэй холбогдуулж, Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, шалгалт хийхээр болсон билээ. Эл асуудлыг сайд Б.Энхбаяраас сэтгүүлчид тодруулахад дараах хариулт өгөв.

Тэрбээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр Хүний эрхийн комиссыг байгуулан ажиллаж байгаа. Тодорхой хэрэг учралын талаарх шүүх шинжилгээний дүгнэлт нь хэрэг мөрдөн байцаалтын асуудал учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Тэгвэл Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох уу гэдэг асуултыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд тавихад дараах хариулт өгсөн юм.

Тэрбээр “Ямар учир шалтгаанаас болсныг эцэслэн тогтоогоогүйгээр  салбарын сайдад хариуцлага тооцох асуудлыг ярих эрт. Бид нэг зүйлийг илүү сайн бодох шаардлага тулгарч байна.  Олон нийтийн зүгээс  "Засаг төрийн бодлого тодорхой, оновчтой, хэрэгжилт нь хангалттай төвшинд байх ёстой” гэдэг шүүмжлэлийг хэлдэг. Шүүмжлэлийг хангахын төлөө ажиллаж байна.  Үүний хажуугаар сайдаас шууд хамаарсан алдаа дутагдал мөн үү гэдгийг харгалзан үзэхгүйгээр шууд улс төрийн хариуцлага ярьдаг асуудал өмнө зөндөө байсан. Цаашдаа бид энийг аль ч төвшинд бодолцож явахгүй бол төрийн тогтвортой байдал алдагдах аюул ирж байна. Улс төрийн шүүмжлэл олон нийтийн шүүмжлэлийг авч байх ёстой, гэхдээ бодитоор хандах ёстой” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж