Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP28” бага хурал ирэх Бямба гаригт Арабын нэгдсэн Эмират улсад болно. 86 настай пап лам Францис Дубайд болох бага хуралд оролцох товтой байсан. Гэвч саяхан ханиад хүрээд эдгэрсэн тул эмч нарын зааварчилгаа ёсоор айлчлалаа цуцалжээ.
Тэрбээр НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралд үг хэлсэн анхны пап лам болох байв.
Айлчлалаа цуцалсан ч пап ламын бие сайжирч байгаа гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни өчигдөр мэдэгдлээ. Мөн пап лам бага хуралд оролцож чадахгүй болсондоо маш их харамсаж, цаг уурын асуудалд алсаас хувь нэмэр оруулах арга замыг эрэлхийлнэ гэж дамжуулжээ.
Тэрбээр Гэгээн Петрийн талбайд хурсан олныг адисладаг уламжлалаа ч өнгөрсөн Ням гаригт алгассан байна. Цаг агаар хүйтэн байсан учир оронд нь телевизээр адислалаа шууд дамжуулан хүргэжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ